Нийгэм
Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 орчим хувьд хэвийн байна

Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 2024 оны тавдугаар сарын 31-ний байдлаар Дундговь, Дорноговь, Өмнөговийн, ихэнх, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгийн зарим сумдын нутгаар муу, Булган, Дорнод, Орхон, Дархан-Уулын нийт, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Хэнтийн ихэнх нутаг, Увс, Завхан, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Сүхбаатарын зарим, Баян-Өлгий, Ховд, Архангай, Өмнөговийн цөөн сумдын нутагт буюу нийт нутгийн 50 орчим хувьд хэвийн бусад нутгаар дунд байна.
Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.2-5.2 градусаар дулаан. Нутгийн зүүн хэсгээр дунджийн орчим, хур тунадас нийт нутгийн 60 орчим хувьд олон жилийн дунджаас ахиу, 30 гаруй хувьд буюу баруун болон говийн аймгуудын нутгаар дунджаас бага, 10 орчим хувьд дунджийн орчим орсон байна.
Салхины хурд тал хээр, уулархаг нутгаар түр зуур 18-23 м/с буюу аюултай үзэгдлийн, Увсын Өмнөговь, Завхан, Баянхонгорын Богд, Говь-Алтайн Бугат, Хөвсгөлийн Рашаант, Сэлэнгийн Орхонтуул, Хэнтийн Батноров, Дорноговийн Хөвсгөлд 24-27 м/с хүрч онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилжээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.