Connect with us

Нийгэм

Шагийн архи борлуулагчдын мөрөөр

Нийтэлсэн

-

Манай улсад архины зах зээл ноёрхоод олон жилийн нүүр үзэв. Нэг хүнд ногдох архины хэмжээгээрээ нүд орой дээр гаргам тооцоолол гарсан манай улсад энэ төрлийн “далд” бизнес ихээхэн цэцэглэсэн нь гар дээрээс дамлан борлуулагчдын амьжиргааны эх үүсвэр болсон нь нууц биш. Энэ удаад бид шагийн архины борлуулалтын мөрөөр шөнийн сурвалжилга бэлтгэлээ.

Архи, пиво борлуулах зөвшөөрөлтэй дэлгүүрүүд хаалгаа барьсны дараа бужигналддаг нийслэлийн шөнийн амьдралын бас нэгэн эмгэнэлт дүр зураг нь шагчдын гар харсан залуусын бөөгнөрөл. Улаанбаатарт архи согтууруулах ундаа, худалдан борлуулж, үйлчилдэг 5,000 гаруй цэг бий гэх тоо байна. Шагийн архи зарж худалдаалдаг үйлчилгээний газрууд болон хувь хүмүүсийн тоо нэмэгдэж байгаагийн цаана архи залуу, шинэ үеийнхний баяр, зоогийн ширээ рүү хяналт, зөвшөөрөлгүй шууд залагдаж байгааг илэрхийлэх шиг.

Архидалттай тэмцэж хууль тогтоомж, дүрэм журам хэрэгжиж байгаа ч бизнес эрхлэгчдийн арга нарийсаж, гэмт хэргийн бүлэглэл болтлоо хөгжжээ. Савнаасаа бусдыг дийлдэг хар усны балаг өнөөгийн нийгмийн эмзэг сэдвүүдийн нэг. Гэмт хэргийн гаралтын 80-аад хувь архинаас үүдэлтэй үйлдэгддэгийг цагдаагийн байгууллагаас анхааруулдаг. Шагийн архи дамлагчдын мөрөөр бид хоёрдугаар сарын 28-наас гуравдугаар сарын 1-нд шилжих шөнө Баянгол дүүргийн цагдаагийн I хэлтсийн алба хаагчидтай хамтарч архины хууль бус худалдааг илрүүлэхээр ажиллаа.

Cap бүрийн 1-ний өдөр архи согтууруулах ундаагаар үйлчилж, худалдан борлуулахыг хуулиар хориглосон. Харин нийслэлд энэ дүрэм, журам ямар хэмжээнд мөрдөгддөг эсэх, цаашлаад энэ асуудалд хууль хяналтынхан хэрхэн хараа хяналт тавьж ажиллах боломжтойг хөндөхөөр шөнийн 23.15 минутад бидний ажил эхэллээ. Баянгол дүүргийн цагдаагийн I хэлтсээс ахлах дэслэгч н.Бат-Ирээдүй, ахлагч О.Чинбат нар Эргүүл хяналтын хэлтсийн ахлах Д.Ариунболдоос үүрэг авч ажилласан юм.

Эргүүлийн үүрэг гүйцэтгэхээр үүрэг авснаар бидний ажил эхэлж хуваарилсан цэг рүү хөдөллөө.

23 цаг 40 минут.Ш, IVxopooncm буюу Баянгол дүүргийн XIV хороонд үйл ажиллагаа явуулдаг “Түмэн плаза” их дэлгүүрийн ойр орчимд байх шөнийн цэнгээний газруудаар орж насанд хүрээгүй иргэн байгаа эсэхийг шалгаж эхэллээ. Тамхи татаж, шүлсээ хаяж, бөөгнөрсөн 18-35 насныхан шөнийн гудамжид хаа сайгүй.

Тэд эд хийж бүтээх насандаа баарны үүд сахин зогсох нь сайхан харагдсангүй. Ёс бус үг хэллэгээр бие биесээ дуудаж нудралцах. Энэ бүхний дунд ханхалзан дарвих нэгэн байхад цагдаа хараад үгээ цэгнэх залуус ч байна. Архи согтууруулах ундаа худалдан борлуулдаггүй өдөр мөн ч хөл хөдөлгөөн их аж. Алхаад л шөнийн цэнгээний газар, караоке баарууд. Залуусын хөлд дараатай “ENJOY” шөнийн клубээр бид “зочиллоо”.

Тус газрын тусгай зөвшөөрөл болоод бусад бичиг баримтыг шалгахад ямар нэгэн зөрчил илрээгүй тул 24.00 цаг болох гэж байна хүмүүсээ гаргаад хаалгаа бариарай гэх зааварчилгааг ахлагч О.Чинбат өгөв. Ингээд дараагийн газар руу цааш хөдөллөө. Энэ шөнийн хувьд цагдаа нар энгийн хувцастайгаар эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн юм.

ХУУЛИЙГ ХУУЛЬ ШИГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЁСТОЙ

Бидний шалгалт Бичил орчмоор үргэлжиллээ. “Баян дөхөм” хүнсний дэлгүүр хаалгаа барьсан хэдий ч архи худалдаалж байхыг алба хаагчид илрүүлэв. Тус дэлгүүрийн гадна ирж дотогш ороход 25 орчим насны залуу нэг шил архи хүрмийнхээ дотор халаасанд хийн ойр орчноо нүдээрээ гүйлгэн харж яаравчлан үүдээр гарч явахтай бид халз таарав. “Та байж бай. Сугандаа хийсэн зүйлээ гаргаад энд тавь” гэх цагдаагийн шаардлагыг залуу сонсоогүй, ойлгоогүй мэт царайлж байснаа гэнэт юу хэлээд байгааг нь анзаарсан мэт гайхаж хараад “Надад юу ч байхгүй. Би ундаа л авсан” гэж мэлзэв.

Ахлагч О.Чинбат дэлгүүрийн тусгай зөвшөөрөл болоод бусад бичиг баримтыг шалгаж яагаад архи борлуулж байгааг лавлахад дэлгүүрийн худалдагч “Энэ залуу гуйгаад байсан юм. Тэгээд ч 24.00 болоогүй байхад худалдан авалт хийсэн” гэв. “Тэгвэл баримтаа үзүүл” гэхэд “Манайх баримт гаргадаг. Өнөөдөр л олгосонгүй. Миний дүү ганц удаа өнгөрөөчих” хэмээн гуйж эхэллээ.

Цагдаа ч “Ах минь хуулийг хууль шиг хэрэгжүүлэх ёстой. Ямар ч өршөөл байхгүй” гээд зөрчлийн хуудас гаргаж ирээд бүртгэл хийж шийтгэврийн хуудас бичив. Худалдагч ах хүү рүүгээ муухай харж “Чамайг хаалгаа түгж гэж хэлээ биз дээ. Чи түгжээгүй юм уу” хэмээн зандрангуй хэлтэл хүү “Би түгжсэн дээ” хэмээн амандаа бувтнасаар газар ширтэнэ. Шагийн архины далд бизнесийг илрүүлж чадсан ахлагч О.Чинбат зөрчлийн хуудсаа бөглөж худалдагчийн гарын үсгийг зуруулж утасны дугаарыг нь бичиж тэмдэглээд “Маргааш Баянгол дүүргийн I хэлтэст яваад очоорой” гээд залуугийн архийг хураан авч гэртээ харихыг зөвлөөд тус дэлгүүрээс гаргалаа.

Архи авсан залуу цагдаагийн араас дагаж явахдаа хайран мөнгө гэж амандаа бувтнасаар явж одов. Түүний хувьд тус дэлгүүрээс 0.75 граммын савлагаатай “Соёрхол” архийг 25 мянгаар худалдан авч байгаад баригдсан юм. Архи дамлан борлуулсан дэлгүүрийн эзэнд ямар хариуцлага тооцох вэ гэхэд” Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ ногдуулна. Хэд орчим төгрөгийн торгууль ногдуулахыг маргааш шийднэ. Ямартай ч энэ хэрэг хэлтэс дээр очоод шийдэгдэнэ” гэсэн юм.

“ТААЦ” ПАБ ШАГЧДЫН “ДОШ” БОЛСОН НЬ

Шөнийн 24 цаг хэдийнээ өнгөрчээ. Бид шагийн архи зарж болох, дэлгүүр болон үйлчилгээний газруудаар явахад онц зүйл ажиглагдсангүй. Шагчдын “дош” гэж хэлж болохоор Баянгол дүүргийн XXII хороо буюу III, IV хорооллын “Таац” пабын ойролцоо ажиглалт хийв. Шагийн архины борлуулалтын голомт болсон энэ хэсэгт цагдаа нар шалгалтаар явж байгааг мэдчихэв үү гэлтэй нам гүм байлаа.

Эргүүлийн гурван цагдаа ойр орчныг ажиглаж согтуу нэгэнд гэр чинь хаана вэ, одоо харь, баар цэнгээний газрууд хааж байна хэмээн туслах гэнэ. “Таац” гэх энэ пабын ойролцоо шагчид үүрлэсэн гэхэд хилсдэхгүй. Энэ цэгт шагийн архины бизнес нэлээд хөгжсөн гэдгийг алба хаагчид хэлж байлаа. Бид тэр хэсэгт түр зогсон ойр орчноо ажиглатал “Андууд” гэх караокены хаалгыг хэдэн залуус очиж нүдсээр байгаад дотогш яваад орчихов. Бид ч тэдний нэг хэсэг мэт явсаар өнөөх газрынхаа хаалгыг нүдтэл зөөгч бололтой залуу хаалга онгойлгож өгөөд үг дуугүй биднийг дотогш орууллаа.

Хэсэг залуус үүдэнд нь бөөгнөрчээ. Тус караокены зөөгч залуу “Хараа” 0.5 граммтай нь 20 мянга. Та төлбөрөө картаар хийх үү” гэсээр посс машинаа гарган төлбөрийг нь уншуулж орхилоо. Цагдаа, архи худалдан авсан залууд хандан “Амрыг эрье, цагдаа байна. Сая авсан архиа энд тавь. Танайх яагаад архи худалдаж байгаа билээ” гээд зөөгчөөс хариу нэхэв.

Зөөгч ”Энэ залуу ганц шил юм авчихъя гээд гуйгаад байсан юм. Тэгэхлээр нь үгүй гэж хэлж чадсангүй” гэв. Тус караоке нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан нь архи шагласан хууль бус ажиллагааны хүрээнд ил болов. Иймд ахлах О.Чинбат мөн л зөрчлийн хуудсаа гаргаж зөрчлийг бүртгэлээ. Архи худалдан авсан залууг бичгийн цаасан дээр “Андууд” караокеноос архи авсан нь үнэн гэдгээ бичиж өг” гэв. Залуу “Би бичиг үсэг мэдэхгүй“ хэмээн толгой сэгсэрч “Би нэрээ бичиж чаддаггүй юм аа” гэв.

Нийслэлийн ганцхан дүүргийн нэгээхэн хэсэгт л архигүй шөнийн шалгалтаар инээдэмтэй ч юм шиг эмгэнэлтэй ч юм шиг дүр зураг харагдах юм. Энэ мэт хөгтэй ч заримдаа санаанд багтахгүй хэргүүд нэлээд гардаг болохыг цагдаагийнхан онцоллоо. Зарим нэг хүмүүстэй ажиллахад төвөгтэй ч хууль дүрмээ сахиулаагүй байж би хууль зөрчсөн үү гээд цагдаад асуулга тавих иргэд олон таардаг гэнэ.

Зөөгч залуугаас яагаад хууль бусаар архи борлуулав, ямар хуулийн хариуцлага хүлээхийг, мөн архинаас үүдэн гарах хор хөнөөлийн талаар мэдэх үү гэхэд тэр “Харин манайх яг хаах гэж байсан юм. Архины тухай хуулиас мэднэ. Энэ караокег би саяхнаас түрээсэлж эхэлсэн юм. Зөвшөөрөлгүй байсныг нь мэдсэнгүй. Нэг шил архи хамгийн багадаа 20 мянган төгрөгөөр худалдаалагддаг” гэв. Ийн тус караокены эзнийг нь БГД-ийн I дүгээр хэлтэс дээр ир гэж хэлээрэй” гэж сануулаад бид явлаа. Машиндаа суун хөдлөх гэтэл бармен залуу араас ирснээ “Бидний буруу. Манайхыг нэг удаа харж үзээч гээд мөн л гуйсаар. Цагдаа “тийм яриа байхгүй ээ” гээд явцгаав.

Тус газраас хөдөлтөл ахлах дэслэгч н.Бат-Ирээдүйгийн утсанд дуудлага ирж Модны-II-т үйл ажиллагаа явуулдаг паб 20 гаруй хүнд архиар үйлчилж байна гэсэн мэдээлэл авав. Биднийг очиход үнэхээр 20 гаруй залууст архиар үйлчилж байв. Энэ хүмүүс 24.00 болохоос өмнө архи авсан. 24.00 цагаас хойш архи зараагүй. Үүнийгээ ууж дуусаг. Тэгэхлээр нь гаргана” хэмээн маргаж эхлэв.

ЦЭВЭР УСНЫ САВАНД АРХИ САВЛАДАГ БАЙНА

БГД-ийн XVII хороонд үйл ажиллагаа явуулдаг “Алмаз” баар архиар үйлчилж байна гэсэн дуудлага авав. Үйлчлүүлэгчдийн ширээн дээр “Bonaqua” 0.5 грамм-тай цэвэр усны саванд архи хийж худалдаалахын хажуугаар коктейл найруулж үйлчилгээ үзүүлж байлаа. Шаардлага тавьсан цагдаагийн алба хаагчдад өнөөх л танил тайлбараа тавив. “Манайх 24.00 цаг болж байхад л архи зарсан. Түүнээс хойш худалдаалаагүй. Одоо хаалаа. Битгий надаас юм асуугаад бай” гээд ярихыг ч хүсээгүй зөөгчид цагдаа нар торгуулийн арга хэмжээ авлаа.

ХУУЛЬ БУСААР АРХИ ХУДАЛДААЛБАЛ 50-500 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

Энэ шөнийн хувьд архи согтууруулах ундаагаар үйлчилсэн үйлчилгээний газрууд элбэг таарсан юм. Хэрэв, иргэн гар дээрээс архи худалдан борлуулсан бол Зөрчлийн тухай хуулийн 6.5.13-т зааснаар Зохих зөвшөөрөлгүйгээр, эсхүл зөвшөөрөлд зааснаас бусад газарт, гар дээрээс согтууруулах ундаа худалдсан, эсвэл түүгээр үйлчилсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хэрэгсэл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно хэмээн тусгажээ.

Гэтэл хуулиа уландаа гишгэж, албаныхны шаардлага хүлээн авахгүй, торгуулаад хаширдаггүй газар их гэнэ.

ЗАЛУУС ШАГИЙН АРХИНЫ БИЗНЕС ЭРХЭЛДЭГ БОЛЖ

Бид шагийн архи худалдаалдаг этгээдүүдийг илрүүлэхээр өнөөх “Таац“ пабын зүг жолоо мушгилаа. Тус баарны гадна очоод хэсэг зогсож ажиглатал хүмүүс наашаа, цаашаа гүйлдсээр. Энэ цэгт олон жил шагийн архи зарж мэргэшсэн хэд хэдэн хүн байдаг гэнэ. “Таац” орчмоор 25-30 насны хоёр залуу нааш, цааш холхилдоно. Ахлагч О.Чинбат “Тэдэнд шагийн юм байгаа бололтой.

Асууя гээд зорьж очоод “Юм байна уу гэхэд, байгаа хэдийг авах вэ. Ямраас нь авах юм” гэв. Соёрхол 0.75 граммаас авъя гэсэн юм. Гэтэл “За аваад ирье” гээд ойролцоох “AVANTE” маркийн цагаан өнгийн авто машин руу гүйв. “Багажаа онгойл, цагдаа байна” гэтэл 12 шил архи, хоёр литрийн пиво 12 гарч ирэв. 21 настай М “Бид урд өдөр нь энэ хавиар явсан юм. Тэгэхэд хэсэг хүмүүс “Юм байна уу” гээд байхаар нь бид ч их гайхаад юу яриад байгааг нь асуухад архи, пиво асууж байгаа юм гэсэн. Ингээд бид энд ирж архи зарах боломжтойг мэдэж авсан.

Толгойтод байдаг найман нэрийн дэлгүүрээс 200 мянган төгрөгийн архи авсан. Үнэндээ тэр дэлгүүрийн эзнийг бид таньдаг юм. Зарж өгөөд тодорхой хувийг нь авахаар тохиролцсон юм. Энэ машин бидний машин биш хүнийх. Бид саяхан ирж зогсоод баригдчихлаа. Халтууранд явж л мөнгө олдог. Баригдчихна гэж санасангүй. Бид “Соёрхол” архийг 30 мянга, “Хараа”-г 15 мянга, пивоо 8,000 төгрөгөөр зарж байсан” гэв. Үүнээс үзэхэд өнөөгийн залуучууд хөдөлмөрийн үр шимийг амсаж мэдэхгүй. Амар хялбараар мөнгө олох гэсэн сэтгэлгээндээ хууртан өөр өөрсдийнхөө ирээдүйг баллаж байна гэдгийг анзаарч болохоор байлаа.

ШАГИЙН АРХИЙГ ХУРААН АВЧ ШИНЖИЛГЭЭНД ЯВУУЛДАГ

Архи хууль бусаар борлуулж байгаа хүмүүстэй Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага тооцно. Гаргасан зөрчлөөсөө ямар хариуцлага тооцох вэ гэдэг нь яригдана. Архины бизнес эрхлэгчид согтууруулах ундааны хор хөнөөлийг мэддэггүй. Зөвхөн ашиг л хардаг. Мөн хуулийн хариуцлагаас огт айхгүй байна. Баянгол дүүргийн цагдаагийн I хэлтэст хоногт 100-150 орчим дуудлага бүртгэгддэг.

Нийт дуудлагын 80 хувийг архидан согтуугаар үйлдэх гэмт хэрэг зөрчил эзэлдэг. Тэгэхлээр архины хор нөлөө асар их хохирол дагуулдаг. Архинаас үүдэлтэйгээр гэр бүлийн хүчирхийлэл, цаашлаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хүний амь нас, эрүүл мэндийг хохироох явдал элбэг тохиолддог болсон. Архигүй нийгмийг цогцлоохын тулд иргэдийг цахим уриалгад нэгдэхийг уриалж байна гэдгийг Баянгол дүүргийн цагдаагийн I хэлтсийн Эргүүл хяналтын ахлах Д.Ариунболд хэллээ.

Тэрбээр “Элэг бүтэн Монгол” “Архигүй болцгооё” гэх мэт мэдээлэл, зөвлөмжийг аж ахуйн нэгжүүдэд хүргэж байгааг ч дуулгасан. Цагдаагийн байгууллагаас энгийн хувцастай эргүүл хяналтад гарч тухайн хэргийн голомтод ажилласнаар илүү үр дүнтэй байж хэрэг зөрчил илрүүлэлт сайжирсныг хэллээ. “Бид шагчдын архийг хураан авч шинжилгээнд явуулдаг. Тэдний зарж буй архи хуурамч, хортой байх эрсдэлтэй.

Эдгээр хүмүүст зөрчлийн хэрэг нээн шалгалтын ажиллагааг явуулдаг. Шагчид архиа ихэвчлэн хүнсний дэлгүүрээс худалдан авсан байдаг. Архи амьдралыг тань хормын төдийд там болгон хувиргах шидийн зүйл. Өнөөгийн нийгэмд аж төрж буй хүмүүн танд сархадыг уухгүй гэх хүсэл, зарахгүй гэх ухамсар байвал архинаас хамааралгүй айл өрх, нийгэм болж чадна.

Хүн бүрт архины хор хөнөөлийн талаар сургалт сурталчилгааг хүргэж тэднийг соён гэгээрүүлэхийн зэрэгцээ архины татварыг нэмэгдүүлж, хууль эрх зүйн орчинд хувьсал, шинэчлэлт хийж, архины үйлдвэрүүдийг тоог цөөлж чадвал архигүй нийгэм болно” гэдгийг хэлсэн. Юутай ч архи зардаггүй cap бүрийн 1-ний өдөр буюу гуравдугаар сарын 1-ний шөнө хууль бусаар архи дамлан борлуулсан нэлээд зөрчилтэй байсан юм.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим