Нийгэм
Наадмын тасалбарыг маргаашаас эхлэн www.enaadam.mn сайтаар худалдаална

Тасалбар, зогсоолын зөвшөөрлийн тоо цөөн, худалдан авах хүсэлтэй хүний тоо их байдаг тул цахим захиалгаа амжилттай хийхэд тань туслах заавар мэдээллийг хүргэе.
– Үндэсний их баяр наадмын тасалбар захиалга 2024 оны 07 дугаар сарын 01-ний 07:00 цагаас eNaadam.mn сайт дээр эхэлнэ.
– Ухаалаг утас, вэб сайт ашиглан цахимаар тасалбар захиалах боломжгүй байгаа бол танд туслах боломжтой хүмүүст хандахыг сануулъя.
– eNaadam.mn вэбсайт руу захиалга хийхээс аль болох өмнө нэвтрэн орж, урьдчилан бүртгэлээ үүсгэсэн байх.
– Захиалах тасалбар, авто зогсоолын зөвшөөрлийн тоо хязгаартай! Нэг хүн 2 тасалбар захиалах боломжтой.
– Захиалах суудлаа сонгож сагсандаа хийсэн бол 10 минутын дотор төлбөрөө төлж баталгаажуулах ёстой бөгөөд 10 минут өнгөрвөл захиалга автоматаар цуцлагдах болно. (Дээрх тохиолдолд та захиалгыг дахин эхнээс нь эхлүүлэх боломжтой ч таны өмнө захиалах гэж байсан суудлыг тухайн суудал идэвхтэй болмогц өөр хүн захиалан авах боломжтой болохыг анхаарна уу.)
– Төлбөр төлөх боломжуудыг аль болох хамгийн төвөггүй байлгахаар Qpay, Social Pay төлбөрийн хэрэгслүүдийг байршуулсан.
– Энэ нь хоёр өдрийн буюу 07 дугаар сарын 11-ний нээлтээс 12-ны хаалт хүртэлх наадмын арга хэмжээг үзэх багц үнэ юм.
– Наадмын тасалбар болон автомашины зөвшөөрлийг хүргэлтээр авч болно.
Захиалга баталгаажихгүй байх хэд хэдэн шалтгаан бий.
1. Таны төлбөр амжилттай болоогүй буюу банкны гүйлгээ, дансны үлдэгдэл, интернэт тасалдах зэргээс шалтгаалан төлбөрийн гүйцэтгэл дээр саатал үүсэх.
2. Захиалга баталгаажуулах хугацаа өнгөрсөн.
3. Төлбөрөө дутуу төлсөн.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.