Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

УИХ-ын ес дэх сонгуулиар шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөж, УИХ-ын даргыг сонголоо

Нийтэлсэн

-

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулганы тов тогтоосны дагуу Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд шинээр бүрдсэн Улсын Их Хурлын анхдугаар чуулган өнөөдөр 10 цаг 00 минутад Төрийн ордны “Их Хуралдай” танхимд нээлтээ хийлээ.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрогт нэр дэвшиж хамгийн олон санал авсан 78, нам, эвслийн жагсаалтаар нэр дэвшсэн 48 нэр дэвшигчдэд өчигдөр Сонгуулийн ерөнхий хороо гишүүний үнэмлэх олгосон юм.

Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулганыг нээж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх үг хэлэв.

Тэрбээр хэлсэн үгийнхээ эхэнд Монгол төрийн өндөр босгыг давж ард түмнийхээ итгэл, найдварыг хүлээн, өргөн дэмжлэгийг авч, нийт иргэн, улсын ашиг сонирхлыг дээдэлж, эх орон, ард түмнийхээ төлөө хүчин зүтгэхээр төрийн түшээгээр сонгогдсон гишүүдэд амжилт хүсээд, 1992 онд ардчилсан шинэ Үндсэн хуулиа батлан тусгаар тогтнол, хүний эрх, эрх чөлөө, ардчиллын зарчмыг бататган бэхжүүлж, парламентын ес дэх удаагийн сонгуулиа амжилттай зохион байгуулан, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр баталгаажсан 126 гишүүнтэй анхны Улсын Их Хурал байгуулагдсаныг онцолсон.

Ард, иргэдийнхээ халуун итгэл, их хүлээлт дунд парламентын гишүүнээр сонгогдож буй Та бүхэн хүний ёсыг огоорон, ёс зүйн алдаа гаргаж, өргөсөн тангаргаасаа няцвал ард иргэдээсээ уучлалт гуйн, нэн даруй өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх ёстойг Монгол Улсын Ерөнхийлөгч анхааруулав.

Мөн тэрбээр “Төр төмбөгөр, ёс ёмбогор” гэж манай ард түмэн ярьдаг. Төрийн сүлд, ард түмэндээ өргөсөн тангаргаа зөрчсөн хэн боловч ард түмний төлөөлөл болон энэхүү эрхэм хүндтэй танхимд суух учиргүй. Иймд энэ удаагийн Улсын Их Хурал ёс зүй, сахилга хариуцлагыг дээдлэн сахиж, ард түмний сонголтыг хүндэтгэн, парламентын нэр хүндийг өндөрт өргөж, аливаа ашиг сонирхол, гэмт хэрэг, хэрэг зөрчлөөс ангид байж, сонгогч олныхоо итгэл найдварыг дааж, нэр төртэй ажиллахыг Төрийн тэргүүн онцгойлон сануулж байлаа.

Энэ удаагийн Улсын Их Хурал аливаа асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхдээ Монгол төрийн бодлогын залгамж чанарыг сайтар хадгалан, ард түмнийхээ санал бодлыг сайтар судалж, шинжлэх ухаанчаар асуудалд ханддаг, хэлсэн үгэндээ эзэн болж, эв эе, эвлэрэл зохицлыг эрхэмлэн, бие биедээ хүндэтгэлтэй хандаж, уян хатан байж, уур уцаараар бус ухаан бодлоор асуудалд хандаж шийдвэр гаргаж байхыг онцгойлон анхаарах ёстой гэв.

Мөн сүүлийн жилүүдэд Монгол Улсын гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өргөжин тэлж, өндөр, дээд түвшний харилцан айлчлалуудын давтамж нэмэгдэж, НҮБ-ын бүх гишүүн орон болох 192 улстай дипломат харилцаа тогтоож, Монгол Улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөн бэхжиж, байр сууриа улам бататгасан түүхэн онцлогтой он жилүүд байлаа. Цаашид улс орны аюулгүй байдал, гадаад харилцааны асуудалд нэг бодлого, нэгдмэл байр суурьтай байх ёстой. Аюулгүй байдал, гадаад харилцааг улстөржүүлж огт болохгүй. Улсын аюулгүй байдал, гадаад бодлого гэж байхаас Улсын Их Хурлын гишүүний бие даасан гадаад бодлого гэж огт байхгүйг сануулъя гээд Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн анхдугаар чуулганыг нээснийг мэдэгдэхэд Төрийн дуулал эгшиглэж, шинээр сонгогдсон гишүүд босч хүндэтгэл үзүүлэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “Анхдугаар чуулганы хуралдааныг Улсын Их Хурлын даргыг сонгох хүртэл тухайн сонгуулиар сонгогдсон насаар хамгийн ахмад гишүүн даргална” гэж заасны дагуу Дүгэрийн Рэгдэл чуулганыг даргалсан юм.

Дараа нь Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийн дүнгийн талаарх илтгэлийг тавилаа. Тэрбээр илтгэлдээ, Монгол Улсын Их Хурлын 2024 оны энэ удаагийн ээлжит сонгууль нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу анх удаа Улсын Их Хурлын 126 гишүүнийг, сонгуулийн хосолсон тогтолцоогоор зохион байгуулж явуулсан нь сонгууль зохион байгуулалтын үйл ажиллагааны хувьд өргөн цар хүрээг хамарсан онцлогтой болсныг цохон тэмдэглэв.

Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцохоор нийт 19 нам, хоёр эвсэл, нийт 1341 нэр дэвшигч бүртгүүлсэн нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн түүхэнд хамгийн олон нам, эвсэл, нэр дэвшигч оролцсон сонгууль боллоо. Тухайлбал, 19 нам, хоёр эвслээс сонгуулийн тойрогт 927, жагсаалтаар 372, бие дааж 42 нэр дэвшигч бүртгүүлсэн бөгөөд нийт нэр дэвшигчдийн 61.3 хувь буюу 821 нь эрэгтэй, 520 буюу 38.7 хувь нь эмэгтэй нэр дэвшигч байсныг тодотголоо.

Мөн тэрбээр илтгэлдээ, Монгол Улсын Их Хурлын ес дэх удаагийн сонгуулийг зохион байгуулахад аймаг, нийслэлийн 22 сонгуулийн хороо, сум, дүүргийн 339 сонгуулийн хороо, гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах төв комисс болон 47 салбар комисс, 2198 хэсгийн хороонд нийт 21943 төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагч, мэдээллийн технологийн 2763 албан хаагч ажилласнаас гадна, онцгой нөхцөл байдалд сонгогчдынхоо санал авах ажилд онцгой байдлын 530 гаруй албан хаагч, эрүүл мэндийн байгууллагын 1000 гаруй ажилтан ажиллалаа.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын энэ удаагийн сонгуулийн үйл ажиллагааг дэлхий дахин анхааралтай ажиглаж, гадаадын болон олон улсын нэр хүндтэй хэвлэл мэдээллийн нийт 15 байгууллагын 36 сэтгүүлч, сурвалжлагч ажилласан бол сонгогчдыг мэдээллээр хангах, сонгуулийн үйл явцын талаар дотоодын 434 хэвлэл мэдээллийн байгууллагын 4600 гаруй сэтгүүлч, зураглаач, инженер техникийн ажилтнууд ажилласан хэмээн илтгэлд дурдсан байв.

Мөн энэ удаагийн сонгуулийг ажиглахаар 29 орны тусгай багийн нийт 249 ажиглагч оролцсон байна.

Монгол Улсын иргэдээсээ санал авах ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулсан нэмэлт, өөрчлөлтийн үр дүнд Монгол Улсын сонгуулийн түүхэнд гадаад улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн сонгуулийн идэвх, оролцоо нэмэгдэж саналаа өгөхөөр бүртгүүлсэн нийт сонгогчийн 73.2 хувь нь сонгуульд оролцсон эерэг нөлөөг үзүүлснийг П.Дэлгэрнаран дарга илтгэлдээ онцолсон.

Сонгуулийн дүнгээр Монгол ардын намаас сонгуулийн тойрогт 50, намын жагсаалтаар 18 нийт 68, Ардчилсан намаас сонгуулийн тойрогт 26, намын жагсаалтаар 16 нийт 42, ХҮН намаас сонгуулийн тойрогт хоёр, намын жагсаалтаар зургаа нийт найм, Үндэсний эвслийн жагсаалтаар дөрөв, Иргэний зориг ногоон намаас жагсаалтаар дөрөв нэр дэвшигч тус тус Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдлоо. Сонгогдсон нийт Улсын Их Хурлын гишүүдийн 32 буюу 25.4 хувь нь эмэгтэй байгаа нь Монгол Улсын парламентын түүхэн дээд үзүүлэлт төдийгүй Ази тивийн дунджаас өндөр үзүүлэлт бөгөөд дэлхийн 187 орны парламентад эзлэх эмэгтэйчүүдийн дундаж үзүүлэлтийг хангасан байна. Мөн шинээр сонгогдсон гишүүдийн хамгийн залуу нь 27 настай, хамгийн ахмад нь 73 настай байна. Мэргэжил боловсролын байдлаар ангилан авч үзвэл инженер 17, хуульч, эрх зүйч 29, бизнес, эдийн засаг, санхүүгийн чиглэлийн 40, хэл судлал, гадаад харилцааны чиглэлийн найм, багш найм, эмч тав, сэтгүүлч тав, улс төр судлаач дөрөв, геологич, дизайнер, жүжигчин, зураач, социологич, физикч зэрэг мэргэжилтнүүд сонгогджээ. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.7, 71.14-т заасны дагуу санал тоолох төхөөрөмжөөс гарсан дүн болон бүх хэсэгт хийгдсэн хяналтын тооллогын хүчин төгөлдөр үр дүнд хуульд заасны дагуу Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, Улсын Их Хурлын гишүүний үнэмлэх авсан 126 гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хороо үзэж буйгаа илэрхийлэв.

Ийнхүү шинээр сонгогдсон гишүүдийн тангараг өргөх ёслолын ажиллагаа эхэлсэн юм. Хуралдаан даргалагч Д.Рэгдэл Улсын Их Хурлын гишүүдийн нэрсийг цагаан толгойн үсгийн дарааллаар нь дуудахад гишүүн тус бүр хуульд заасны дагуу “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг хүндэтгэж, Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэ тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн тангаргийг уншиж, Төрийн сүлдэнд мэхийн ёсолж, төрийн далбаанаас адис авч, тангаргийн бичигт гарын үсэг зурж, энгэрийн тэмдгээ гардаж авлаа.

Дараа нь “Монгол Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” Улсын Их Хурлын тогтоолыг батлав.

Улсын Их Хурлын гишүүн Дашзэгвийн Амарбаясгаланг Монгол Улсын Их Хурлын даргаар сонголоо

Хуралдааны төгсгөлд Улсын Их Хурлын даргыг сонгох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 10.1-т заасан нам, эвсэл Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлнэ” хэмээн заасан байдгийг Улсын Их Хурлын гишүүн, хуралдаан даргалагч Д.Рэгдэл танилцуулсан юм. Энэ дагуу Улсын Их Хурлын энэ удаагийн сонгуулийн дүнгээр олонх болсон Монгол Ардын намыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлэх тухай Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн тогтоол, нэр дэвшигчийн намтрыг нэгдсэн хуралдаанд танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.2 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг мөн Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Их Хурлын даргад Улсын Их Хурлын гишүүн Дашзэгвийн Амарбаясгаланг нэр дэвшүүлэхээр санал болгож байна гэв.

Улсын Их Хурлын гишүүн Дашзэгвийн Амарбаясгалан нь 1981 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн. 1998 онд Говь-Алтай аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 2003 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Холбоо, мэдээллийн технологийн сургууль, 2011 онд Монгол Улсын их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг тус тус төгссөн. Цахилгааны инженер, мэдээлэл хэмжлийн электроникийн инженер, улс төр судлаач мэргэжилтэй. 2000-2007 онд “Соёмбо Принтинг” компанийн ерөнхий менежер, захирал, 2007-2009 онд “Монгол шуудан” ТӨК-ийн Маркетинг төлөвлөлтийн газрын дарга, 2009-2012 онд МАН-ын Хэрэг эрхлэх газрын ХМОНХХ-ийн дарга, 2008-2020 онд НИТХ-ын төлөөлөгч, Тэргүүлэгч бүлгийн дарга, 2015-2016 онд МАН-ын Сонгууль хариуцсан нарийн бичгийн дарга, 2016 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, 2022 онд Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байгаа хэмээн Л.Мөнхбаатар гишүүн танилцуулсан юм.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т “Улсын Их Хурлын даргыг сонгоход хэлэлцүүлэг явуулахгүй бөгөөд ил санал хураалт явуулж, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бол Улсын Их Хурлын даргыг сонгох тухай тогтоол баталсанд тооцно” хэмээн заасан байдгийг хуралдаан даргалагч танилцууллаа.

Ингээд Улсын Их Хурлын даргыг сонгох санал хураалтыг гар өргөж явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Улсын Их Хурлын гишүүн Дашзэгвийн Амарбаясгаланг Монгол Улсын Их Хурлын даргаар сонгохыг дэмжсэнээр энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолыг уншиж, танилцуулав. Тогтоолын эцсийн найруулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин үг хэлсэн.

Хуралдаан даргалагч Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл Улсын Их Хурлын даргад гишүүдийн өмнөөс баяр хүргэж, Улсын Их Хурлын тамгыг гардуулж өглөө.

Үүний дараа шинээр сонгогдсон Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын даргын хувьд Улсын Их Хуралд суудалтай улс төрийн намуудын үзэл баримтлал, суудлын тооноос үл хамаарч, эв нэгдлийг хангаж, эн тэргүүнд эх орон, ард түмнийхээ язгуур эрх ашгийг дээдэлж, үндсэн хуулийг сахин ажиллана гэдгээ онцлоод хүний эрхийг хангах, хамгаалах явдал төрийн үндсэн чиг үүрэг мөн бөгөөд парламентын анхаарлын төвд байх болно. Тийм ч учраас Монгол Улс хүний эрхийн олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, НҮБ-ын хүний эрхийн механизм дахь Улсын Их Хурлын оролцоог нэмэгдүүлэх, жендэрийн эрх тэгш байдал, тогтвортой хөгжлийг хангах зэрэг хүний эрх, эрх чөлөөний асуудлыг шинээр байгуулагдаж байгаа Улсын Их Хурал онцгой анхаарч ажиллана гэдгийг тэмдэглэв.

Үүгээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Эрчим хүчний асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг ээлжит хуралдаанаа өнөөдөр хийлээ.

Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн М.Энхцэцэг ахалж, УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Ч.Анар, Б.Жаргалан, Б.Найдалаа, С.Цэнгүүн, Д.Энхтуяа нар гишүүнээр ажиллаж байна.

Өнөөдрийн хуралдаанд ажлын хэсгийн гишүүдээс гадна  Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах газар, Улаанбаатар дулааны цахилгаан станц, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, Дулааны цахилгаан станцуудын цахилгааны болон дулааны инженерүүд, эдийн засагч, хуульчид оролцов. Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн М.Энхцэцэг, Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулиудын шинэчлэлийг хийх ажлын төлөвлөгөөгөө танилцуулж, түүнтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлэв.

Гишүүд ажлын хэсэгт хувийн хэвшлийн төлөөллийг оролцуулах, эрчим хүчний дата мэдээллийн аюулгүй байдлыг хангахад анхаарч ажиллахыг хүссэн.

Ажлын хэсгийн ахлагч М.Энхцэцэг, Эрчим хүчний сайдын удирдсан баг УИХ-ын ажлын хэсэгт зөвлөн ажиллана гэдгийг мэдэгдээд зөвлөх багийн ажлын хуваарь, дэмжин туслах чиглэлийг хэрхэн тодорхойлсон талаар танилцуулсан юм. Энэхүү багт хувийн хэвшлийнхний оролцоог хангаж ажиллана гэдгийг мөн тодотголоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өчигдрийн (2024.10.03) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Үдээс өмнөх хуралдааны үед эхэлсэн асуулт, хариулт үргэлжилж, Улсын Их Хурлын гишүүн Р.Батболд, Д.Батбаяр, Д.Жаргалсайхан нар Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний төсөлтэй холбогдуулан гадаадын зээл, үнэт цаасны бүртгэлийн асуудал, мөн эрчим хүчний үнэ тарифын шинэчлэл, цахилгаан хуримтлуур нэмж байгуулахын ач холбогдол, Улаанбаатар-Лүн чиглэлийн автозамыг дөрвөн эгнээтэй болгох ажил, хөдөө аж ахуйн түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүд, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрхэн хэрэгжүүлэх талаар асууж Засгийн газрын болон Ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсан юм.Эрчим хүчний салбарт нэгж цахилгаан эрчим хүчийг 285 төгрөгөөр үйлдвэрлэж, 140 орчим төгрөгөөр борлуулж байгаагаас маш их алдагдалд орж, өр төлбөр хяналтаас гараад байгааг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дурдаад, хэрэглээний савалгаатай үед ОХУ-аас эрчим хүч импортоор авах техникийн хүчин чадал дээд хэмжээндээ хүрчихсэн тул тохируулга хийхэд хэрэглэхээр Багануур дүүрэгт бага оврын хуримтлуур барихаар төлөвлөсөн гэсэн юм. Засгийн газрын болон орон нутгийн үнэт цаас улсын төсөвт зарцуулалтаараа бүртгэгдээд явж байгаа гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан тайлбарлаж, орон нутаг, тухайлбал, нийслэл хот үнэт цаас гаргахад Засгийн газар зөвшөөрөл өгдөг бөгөөд зөвшөөрөл өгөхийн өмнө Сангийн яам судалдаг талаар мэдээлэл өгөв. Улаанбаатар хот, Эмээлт, Дархан-Уул болон Баянхонгор аймгуудад хөдөө аж ахуйн үйлдвэрийн парк байгуулж байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр танилцуулсан юм. Харин Бүсчилсэн хөгжлийн хөтөлбөрийг боловсруулах Шадар сайд С.Амарсайханаар ахлуулсан Засгийн газрын ажлын хэсэг ажиллаж байгааг Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр мэдээлж, уг хөтөлбөрт саналаа өгч хамтран ажиллахыг Улсын Их Хурлын гишүүдээс хүслээ.
Мөн Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Г.Уянгахишиг, Д.Энхтүвшин нар олон нийтийн дунд ихээхэн эргэлзээ дагуулж байгаа үндэсний хиймэл дагуул хөөргөх төсөл, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах бодлого болон уул уурхайн бирж ба брокеруудын асуудал, кокс-химийн үйлдвэрийн бүтээгдэхүүн, арматур үйлдвэрлэх өртөг ямар болох, гадаадаас авах ажиллах хүчнийг хэмжээг нэмэгдүүлэх бодлогын дэмжлэг, төвлөрлийг сааруулах ажлыг хэрхэн үргэлжлүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлуудыг хөндөж, сайд нараас тодорхой хариулт авсан юм. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн Н.Батсүмбэрэл, М.Энхцэцэг, Л.Мөнхбаясгалан, Ж.Золжаргал, М.Бадамсүрэн, Г.Дамдинням, С.Эрдэнэбат, Д.Ганбат нар агаарын бохирдол, бэлчээрийн доройтол, уул уурхай бүхий сум, нутгийн иргэдийн эрүүл мэнд, нөхөн төлбөрийн тухай, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа болон амьдрах орчны аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, эрүүл мэндийн даатгалын төрөөс даах хувь хэмжээг нэмэгдүүлэх талаар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны араас ямар яам, төрийн байгууллагыг нүүлгэх, аймгийн төвийн сумдыг татан буулгах талаар судалгаа, тооцоо хийсэн эсэх, агаарын бохирдлыг бууруулах ажилд төсөвлөсөн зардлыг эрчим хүчний хэмнэлттэй, инновац бүхий байшин, сууц барьсан иргэдэд олгох, шинэ суурьшлийн бүс рүү татах дэд бүтцийн шугам сүлжээний зардлыг байгальд ээлтэй байдлаар зарцуулах, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, ашигт малтмал олборлох салбарыг татвар болон бусад бодлогоор дэмжих, зарим гацаанд орсон эрчим хүч, дэд бүтцийн томоохон төслүүдийг үргэлжлүүлж, эх үүсвэрүүдээ хангалттай, найдвартай болгосны дараа үнэ тарифыг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар асуулт асууж Засгийн газрын гишүүдээс хариулт авлаа.
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор уул уурхайн компаниудтай хэлэлцээний ширээнд суух асуудлыг Засгийн газраас уриалж байгааг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал тайлбарласан юм. Зэсийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харин алтны салбарт нэмэгдсэн өртгийн албан татварын хөнгөлөлтийн бодлого хэрэгжүүлэхээр Засгийн газар ярилцаж байгааг Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэв.  Эрчим хүчний салбарт томоохон төслүүдийг хэрэгжүүлснээр 2027-2028 оны өвлөөс эхлэн цахилгаан хязгаарладаг явдал байхгүй болно гэж Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн онцоллоо. Улс орны эдийн засгийг дан ганц уул уурхайн салбар, ашигт малтмалын үнийн савлагаанаас хамааралтай байдлаас гаргаж, баялгийн хараалыг эцэс болгохын тулд хийх ёстой эхний алхмуудыг хийж, ард нь гарах нь зүйтэй гэсэн бодлогыг Засгийн газар баримталж байгааг Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр дурдаад, эдийн засгаа солонгоруулж, нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээг 10 000 ам.долларт хүргэж чадвал нийгмийн олон асуудал шийдэгдэнэ гэв.
Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний төсөлтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авч дууссаны дараа Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх талаар явуулж байгаа Засгийн газрын идэвх, санаачилгыг дэмжиж байгаагаа илэрхийлэв. Д.Бум-Очир, Ц.Мөнхтуяа нарын гишүүд багш нарын цалинг 6.0 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн нь хангалтгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ч.Лодойсамбуу хөгжлийн асуудлуудыг бодитойгоор шийдвэрлэх үүднээс тээг болж байгаа хуулиудыг нэн даруй хэлэлцэж шийдвэрлээд явах нь зүйтэй гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалаа, төлөвлөгөөнд тусгасан хэрнээ төсөлд тусгаагүй асуудлууд байгааг сануулж, Засгийн газар хөгжлийн суурь асуудлууд руугаа чиглэж ажиллаж байгаа нь сайшаалтай байна гээд үйл ажиллагаагаа уялдуулж, хүн хүч, боломж нөөцөө зөв хуваарилж ажиллахыг зөвлөв. Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара, хүний хөгжлийн бодлого, хүний эрхийг хангасан засаглалын тогтолцоог бүрдүүлэхээр ажиллаж байгаа энэ үед “Цалинтай ээж” хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэх, “Миний сонголт-Орон нутаг” хөтөлбөрийн хэрэгжилтэд шат шатандаа анхаарал хандуулж, оролцож ажиллах зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын тулгуур үзэл санааг хөгжлийн төлөвлөгөөний шалгуур үзүүлэлт болгох, мөн бодлого, чиглэлээ зөв эрэмбэлэх шаардлага байгааг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин хамтарсан Засгийн газар байгуулагдсан энэ үед эхний ээлжинд урт хугацаанд үр дүнгээ өгөх нийлүүлэлтийн бодлогод анхаарч ажиллах ёстой гэж үзэж байгаагаа хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц үр дүнд хүрэхийн төлөө нэгдсэн төлөвлөлттэй ажилладаг байя гэсэн санааг онцолсон юм.
Улсын Их Хурлын гишүүд үг хэлсний дараа “Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан шаардлагыг хангасан эсэх талаар санал хураалт явуулав. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг шаардлага хангасан гэж үзсэн тул тогтоолын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.
Дэлгэрэнгүй ...

Улс төр

УИХ-ын даргын 81 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг анхны хуралдаанаа хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 81 дүгээр захирамжаар байгуулагдсан Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэгээр ахлуулсан Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг /2024.10.03/ анхны хуралдаанаа хийлээ.

Хуралдаанаар Ажлын хэсгийн гишүүд ерөнхий мэдээлэл авах зорилгоор залуучуудын асуудлаарх Үндэсний статистикийн хорооны тайлан мэдээлэлтэй танилцаж, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтэд хийсэн үр дагаврын үнэлгээ болон залуучуудад тулгамдаж буй асуудал, өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлын талаар холбогдох төрийн болон төрийн бус байгуулага, судлаачдын мэдээллийг сонсов. Мөн ажлын хэсэг цаашид ажиллах чиглэлээ хэлэлцэж, тогтов.

Тус ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Н.Алтаншагай, Н.Батсүмбэрэл, Э.Батшугар, Э.Болормаа, Ш.Бямбасүрэн, Г.Лувсанжамц, М.Сарнай, С.Цэнгүүн, Ө.Шижир нар ажиллаж байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм1 өдөр өмнө

Авто замын борооны ус зайлуулах 400 гаруй худгийг засварлаад байна

Улс төр1 өдөр өмнө

Эрчим хүчний асуудлаарх ажлын хэсэг хуралдлаа

Нийгэм1 өдөр өмнө

ХСҮТ “Робот мэс заслын сургалтын төв”-тэй боллоо

Эдийн засаг1 өдөр өмнө

“Тавантолгой төмөр зам” ХХК 2024 оны эхний 9 сарын байдлаар 3 сая.тонн ачаа тээвэрлэжээ

Нийгэм1 өдөр өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдаа болно

Нийгэм1 өдөр өмнө

Асрахуйн эдийн засгийн үнэ цэнийг олон нийтэд таниулна

Нийгэм1 өдөр өмнө

Хөдөлмөрийн зах зээлийн шилжилтийн үе тохиож байна

Улс төр1 өдөр өмнө

“Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улс төр1 өдөр өмнө

УИХ-ын даргын 81 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг анхны хуралдаанаа хийлээ

Нийгэм1 өдөр өмнө

Барс захын уулзвараас Вокзал хүртэлх авто замын хойд эгнээг хааж, шинэчилнэ

Нийгэм1 өдөр өмнө

Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Нийгэм2 өдөр өмнө

Бүх шатны боловсролын байгууллагад 54.2 мянган багш ажиллаж байна

Нийгэм2 өдөр өмнө

“Хүүхдийн хорт хавдрын эмийн хангамжийг сайжруулах дэлхийн платформ” санаачилгыг хэрэгжүүлэх чиглэлээр зөвлөх баг ажиллаж байна

Бусад2 өдөр өмнө

Б.Тэгшбаяр: Энэ онд далд зогсоолыг барьж, ирэх хавар цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтыг хийнэ

Улс төр2 өдөр өмнө

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Др Сокорро Эскалантетэй уулзлаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Дэлхийн нэр хүндтэй музейд “Чингис хаан” олон улсын үзэсгэлэнг гаргах эрх авлаа

Нийгэм2 өдөр өмнө

Компьютерын танхимыг БНСУ-ын жишгээр тохижууллаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын 11 хүүхэд 2025 онд Англид “Фүлхэм” клубийн бэлтгэлд хамрагдана

Нийгэм2 өдөр өмнө

Нарны замын зүүн хэсэгт 3.7 км, Сэлбэ голын баруун эрэгт 2.7 км авто замыг цогц, гудамж замын жишгээр шинээр барина

Улс төр2 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Уул уурхай, эрчим хүчний салбарын хууль, эрх зүйн орчны хоцрогдол, ойлгомжгүй байдлыг шинэчилнэ

Нийгэм2 өдөр өмнө

Авто замыг жишиг байдлаар шинэчилнэ

Улс төр2 өдөр өмнө

Энэ долоо хоногт Улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар…

Нийгэм2 өдөр өмнө

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг анхааруулж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

“Эрдэнэс Тавантолгой” ХК 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын 14 мега төслийн нэг “Харилцаа холбооны үндэсний хиймэл дагуул” төслийг ҮАБЗ-д танилцуулна

Нийгэм3 өдөр өмнө

Нийтийн тээврийн 7 чиглэлийг өөрчлөөд байна

Нийгэм3 өдөр өмнө

Гурван байршилд зам хааж, шинэчилж байна

Нийгэм3 өдөр өмнө

Хүлэрт намгийг хамгаалах төслийн нээлт боллоо

Улс төр3 өдөр өмнө

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц төвийг байгуулахад Их Британи Улстай хамтран ажиллана

Улс төр3 өдөр өмнө

Ажлын хэсэг мэргэжилтнүүдийг урьж улаанбуудайн үр гурил болон хэрэглэгчийн гарт очих хүртэлх бүх өртгийг нарийвчлан тооцуулахаар төлөвлөж байна

24 баримт5 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад3 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг4 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент5 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр5 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

24 баримт4 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 долоо хоног өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм4 долоо хоног өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм3 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм4 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад4 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг5 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм6 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг8 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад10 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад10 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм10 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад11 сар өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм12 сар өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр1 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр1 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр1 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад1 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим