Нийгэм
Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн ахлах ахлагч ажлаа хийж яваад машиндаа даруулан амиа алджээ

Хайрга татах ажилд оролцож байсан ахлах ахлагч осолдож нас барсан хэрэг гарсан талаар Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдээлэл хийлээ.
ЗХЖШ-ын Хяналт шалгалт, үнэлгээний газрын шинжилгээ үнэлгээний ахлах мэргэжилтэн, дэд хурандаа С.Өлзийтогтох “Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гараг буюу хоёрдугаар сарын 28-ны өдөр зэвсэгт хүчний 310 дугаар ангийн ахлах ахлагч Г хүнд даацын авто машинд дайруулан амиа алдсан осол гарсан.
Ачааны машины жолооч Х болон туслах жолооч ахлах ахлагч Г нар хамт хуваарьт ажил хийж явсан. Өгсүүр газар ачаатай машин хүч алдаж зогссон учраас туслах жолооч бууж эвүүр хийж байсан бололтой. Энэ үед хоёр жолооч буруу ойлголцсоны улмаас осол гарсан.
Амиа алдсан ахлах ахлагч Г нь 51 настай эрэгтэй. Үндсэн жолооч Х нь олон жил ажилласан туршлагатай жолооч хүн.
310 дугаар ангийн бүртгэлтэй тухайн ачааны автомашин хуваарьт ажил буюу “Найман шарга” сувилалын газрын цахилгааны холболтод шаардагдах материалыг тээвэрлэж явсан” гэлээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.