Нийгэм
“Халхын голын ялалт 85”

Халх голын дайн дууссанаас хойш 85 жил өнгөрлөө. Гэтэл өнөөдрийг хүртэл монголын болон гадаадын түүхч, улс төр судлаачид энэ дайны шалтгаан болон уршгийн талаар ярьж бичсээр. Монгол, Оросын түүхэнд бичсэнээр 1939 онд нэлээд өргөн хүрээг хамарсан дайн болсон. Бүр социализмын үеэс манай болон зөвлөлтийн судлаачид фашист Германы холбоотон болох Япон нь Монгол руу довтолсон хэмээн бичсээр ирсэн. Тэр үед Монголыг эзлэх нь Зөвлөлт Холбоот Улсын зүүн нутгаас довтлох нөхцөлийг бүрдүүлэх ёстой байжээ.
Гэвч өнөөгийн ялангуяа Японы болон барууны түүхчид 1939 оны үйл явдлыг Манжго болон Бүгд Найрамдах Монгол Улсын хил дээр болсон баахан хэмжээний зэвсэгт мөргөлдөөн хэмээн үзэж “Номонханы мөргөлдөөн” гэдэг . Түүгээр ч зогсохгүй ЗХУ-ыг эзлэн түрэмгийлэгч хэмээн буруутгаж, Монголын газар нутагт халдсан гэж үздэг. Баруунд Оросын эсрэг хандлага газар аваад буй өнөө үед ийм байр суурь нь Оросын нэр хүндийг улам бүр унагах зорилгыг агуулсан нь гарцаагүй. Гэхдээ Халх голоор “мэргэшсэн” гэгдэх зарим түүхч, судлаачид зөвлөлтийн буюу Оросын эсрэг үзлийг дэмжиж, дэвэргэх нь хэнд хэрэгтэй юм бол? Хамгийн харамсалтай нь энэ нь Монголын эсрэг болон хувираад байна.
Энэ бүхнийг тайлбарлахдаа нөгөө л улиг болсон юмаа хэлдэг. Тодруулж хэлвээс манай их, дээд сургууль, эрдэмтэн болон улс төрийн тавцангаас буусан улстөрчид гээд бүгд гаднаас тэтгэмж авч, тэднээс санхүүждэг гэдэг. Тэднээс санхүүжсэний хариуд түүхийг, тэрдундаа өөрийн улс орныхоо түүхийг гуйвуулах эх орныхоо эсрэг алхам хийсэн гэсэн үг.
1930-аад оноос ЗХУ нь Монголын талаар маш тодорхой бодлого баримтлах болсон гэдгийг бүгд сайн мэднэ. Тэр үед Хятад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхийг хүсээгүй. ЗХУ энэ асуудлаар өөрийн байр сууриа маш тодорхой илэрхийлээд зогсохгүй, тууштай хамгаалсан. БНМАУ байгуулагдснаас хойш бараг арваад жил өнгөрчихөөд байхад ЗХУ л манай тусгаар тогтнолыг тууштай дэмжсээр байсан. Хамгийн сонирхолтой нь судлаач нэртэй зарим хүмүүс ЗХУ нь БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхөд оруулсан түүхэн хувь нэмрийг үгүйсгэдэг.
Түүгээр ч зогсохгүй 1939 оны үйл явдлын талаар “Зөвлөлийнхөн цэргийн хэмээн нэрлэсэн тусламжаа ирүүлээгүй бол монголчууд өөрсдөө хэлэлцээр хийж асуудлыг тайван замаар шийдчих байсан. Тэгээд ч монголчууд тусламж хүсэн гуйсан юм байхгүй” гэдэг.
Үлгэрт итгэх хэрэггүй. Арлын Японы эрх баригчид Ази тив дэх ноёрхолынхоо хүрээг улам тэлж Монголд “эзэн” суух хүсэлтэй байсан. Тэр үед байгалийн баялаг нь Японы эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэж байсан. Байгалийн баялаг нь Японы эдийн засгийн гол хүчин зүйл, эдийн засаг нь гадаад бодлогыг тодорхойлох гол зүйл үзүүлж байлаа. Гэтэл Японд байгалийн баялаг гэж бараг байхгүй. Манай хаяанд Манжго хэмээх улс бий болсон нь ч үүнтэй холбоотой. Ер нь Японы талд яриа хэлэлцээ хийж, тохиролцох хэн нэгэн хэрэгтэй болсон.
Япон Хятадын эсрэг цэрэг дайны ажиллагаа явуулж ард иргэдийг нь хэдэн мянгаар устахыг зорилгоо болгосон үе. Дараа нь Монголд хомроглон хядах ажиллагаа явуулна хэмээн төлөвлөсөн. Японы хувьд Монголыг эзлэх нь Хятадын эсрэг дайнд чухал байсан. Тухайн үед Японы гадаад хэргийн сайдын албыг хашиж байсан Мацуока “Бид хойд зүг рүү хөдөлж Эрхүү хүрэх ёстой. Эрхүү хүрэх замын ядахдаа талд нь хүрвэл Чан Кашид нөлөөлж энхтайван тогтоож чадна” хэмээн хэлж байжээ.
Хасан нуурын эрэгт болсон тулаанд ялагдал хүлээж, Хятадын эсрэг дайнд бууж өгсөнөөс Японы Эзэн хааны армийн нэр хүнд шалдлаа буусан. Японы зарим генералууд армийнхаа нэр хүндийг сэргээх хүслээр дүүрэн байсан гэдэг. Үнэн хэрэгтээ Японд Монголын эсрэг дайн хийх амаргүй байсан бөгөөд Хасан нуурын эрэгт бут цохигдсоноо хүлээхэд бүр ч хэцүү байсан.
ЗХУ-д заналхийлж Хятадад туслуулахгүй байх нь япончуудын хувьд маш чухал байв. Ядахдаа Зөвлөлтийн хүчийг сулруулах тэдний хувьд хэрэгтэй байлаа. Японы “албан ёсны” түүхэнд “Ялах итгэлгүй болсон Японы армийхан хямралд автаж Хятад төдийгүй ЗХУ-ын эсрэг цэрэг дайны ажиллагаа явуулна хэмээн тэсэн ядан хүлээж байлаа””.
Гэвч замд нь Монгол байсан бөг Квантуны арми Монгол руу дайрахдаа бараг тоглоом шиг санаж цөөхөн хэдэн хүнийг нь хороосон байдаг. Халх голын дайны шүүмжлэгчдэд хандан юмыг бодитоор авч үзээрэй гэж хэлмээр байна. Дөнгөж шинээр байгуулагдсан БНМАУ нь тусгаар тогтнолоо алдах аюул тулгарсан байсан үе. Тиймээс 1936 оны 3-р сарын 12-нд байгуулсан гэрээний дагуу 1937 онд зөвлөлтийн цэрэг Монголд очсон бөгөөд эзлэн түрэмгийлэл яавч биш. Энэ нь харин ч хоёр улсын Засгийн газрын алсын хараатай бодлого байсан. Тиймээс ч манай түүхчид МОнгол нь Зөвлөлтийн “гар хөл” бус жинхэнэ тусгаар улс гэдгийг гэрчлэх явдал. Үүнд Халх голын дайн ч хамаарна.
Халх голын ялалтын ойгоор Монголыг хамгаалж амт биеэ зориулсан манай болон зөвлөлтийн дурсгалыг хүндэтгэх ёстой. Учир нь энэ үйл явдал Монголын хэдэн арван жилийн туршид тайван хөгжлийн тодорхойлсон юм. Халх голд болсон энэхүү үйл явдал нь бидний бахархал болох ёстой.
Тэртээх 1939 онд чухам юу болсоныг ойлгуулах амаргүй болсон энэ үед ялангуяа манай болон оросын залуу үеийнхэнд ойлгуулах нь чухал. Эс тэгвээс зарим түүхч, судлаачдын “ачаар” түүхийг гуйвуулах төдийгүй Монголын эсрэг болгочихно.
Д.Цэрэнсамбуу

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.