Нийгэм
Т.Чингис: “22-ын товчооны авто замыг ирэх сарын 1-нд дуусгахаар төлөвлөж байна”

Өнөөдрийн байдлаар ХУД-ийн гурван байршилд нийт 4,2 км авто замыг шинэчиллээ. Тодруулбал, “Буган халиун” зочид буудлаас зайсангийн уулзвар хүртэл, Зайсангийн уулзвараас Яармагийн гүүр хүртэл, мөн УБЦТС-ын баруун талын авто замуудыг тус тус шинэчилээд байгаа юм.
Эдгээр авто замуудыг шинэчлэхдээ ус зайлуулах шугам хоолойг шийдсэн гэдгийг НЗХГ-ын Засвар ашиглалт, хяналтын хэлтсийн мэргэжилтэн Т.Чингис хэлж байв.
Мөн СХД-ийн Моносын уулзвараас баруун аймаг руу салдаг тойрог хүртэл нийт 9,3 км авто замыг шинэчилж буй. “Сонгинохайрхан дүүргийн урсгал засварын ажил өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлсэн. Арваннэгдүгээр сарын 31-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Авто зам шинэчлэлтийн ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн хоёр байршилд авто зам шинэчилсэн. Эхний байршил нь Цэргийн хотхоноос хойшоо Тахилтын уулзвар хүртэлх 2.3 км авто замыг шинэчилж ашиглалтад оруулсан бол 22-ын товчооны 9.3 км авто замын ажил 70 хувьтай үргэлжилж байна.
НЗХГ-ын Засвар ашиглалт, хяналтын хэлтсийн мэргэжилтэн Т.Чингис “Үндэсний их баяр наадамтай холбоотойгоор тухайн замд суурь хучилт хийж зорчих хөдөлгөөнийг нээсэн бөгөөд чулуун хашлага суурилуулах ажил мөн 70 хувьтай үргэлжилж байна. Ирэх долоо хоногоос замын эхний хэсэгт өнгө хучилтын ажил хийж эхлэх юм. Иймээс есдүгээр сарын 1-н гэхэд 22-ын товчооны авто зам шинэчилж дуусгана” гэв.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.