Дэлхий дахинд
Өмнөд Солонгос тэтгэврийн шинэчлэл хийнэ
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сок Ёл тэтгэврийн шинэчлэл хийж, шинэ залуу үеийнхний ачааллыг бууруулан, ажиллах хүчний тогтвортой байдлыг хангах зорилгоор цэргийн алба хаагч болон эхчүүдэд олгох тэтгэмжийг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Энэ талаар ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Чун Жин Сук эрх баригч Ардын хүчний намтай хийсэн бодлогын асуудлаарх хурлын үеэр мэдэгдэхдээ ” Ерөнхийлөгч ирэх долоо хоногт төрийн хэргийн талаар мэдээлэл хийнэ. Тэрбээр улс орны хэтийн төлөвлөгөөтэй холбоотой төрийн гол бодлогын талаарх өөрийн алсын хараа, амбицаа ард түмэнтэйгээ хуваалцах болно” гэжээ.
Тэтгэврийн шинэчлэлийн төлөвлөгөө нь залуу үеийнхний санхүүгийн ачааллыг хөнгөвчлөх, тэтгэврээ эрт авах ахмад үеийнхнийг илүү их мөнгө төлөхөд түлхэц өгөх зэрэгт чиглэх бололтой. Мөн хугацаат цэргийн алба хаагчид болон эхчүүдийн тэтгэмжийг нэмэгдүүлэх замаар системийн тогтвортой байдлыг хангаж, 20-30 насныхны ачааллыг хөнгөвчлөх арга хэмжээ байх магадлалтай гэж шинжээчид үзэж байна. Ирэх Мягмар гаригт ерөнхийлөгч Юн Сок Ёл шинэчилсэн тэтгэврийн тухай хуулийг танилцуулах төлөвтэй байгаа ба Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн яам мөн адил эрүүл мэндийн үйлчилгээндээ өөрчлөлт оруулж магадгүй гэж мэдэгджээ.