Дэлхий дахинд
Израил улс эртний Ромын үеийн хоёр бунхныг удахгүй нийтэд үзүүлж эхэлнэ
Израилийн Эртний Олдворын хэрэг эрхлэх газар Ромын үеийн хоёр бунхныг нийтэд үзүүлж эхлэхээр болсныг өчигдөр зарлажээ.
1,600-аас дээш жилийн настай хоёр бунхныг тус улсын Ашкелон боомт хотын ойролцоо газраас хоорондоо хагас зууны зайтай хугацаанд нээж байсан юм.
Нийтийн Тооллын дөрөвдүгээр зуунд байгуулагдсан эхний бунхныг 1930-аад оны үед Британийн экспедиц илрүүлж байжээ.
Уг бунхны хана туургыг цэцгэн титэм зүүсэн онго сахиуснууд, лимбэ үлээж буй хүүхдүүд, төрөл бүрийн шувууд, ан амьтдын зургаар чимэглэсэн байдаг.
Нийтийн Тооллын хоёрдугаар зуунд байгуулагдаж, язгууртан гэр бүлийн хэдэн үеийн булшийг хадгалсан хоёр дахь бунхныг 1990-ээд оны үед Израилийн археологич Элена Коган-Зехави илрүүлж байжээ.
Одоогоор энэ бунхнаас найман хүний булш олдоод байгаа юм байна.
Хоёр бунхныг аравдугаар сард олон нийтэд зориулан нээхээр болжээ.
Израилийн өмнөд бүсийн Ашкелон хот 3,000 гаруй жилийн түүхтэй бөгөөд Ромын цаг үеийн маш чухал хот байсныг археологичид баталдаг.