Нийгэм
Гал голомтын эздээс “Гавьяат” төрөв

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт “ДЦС-4” ТӨХК-ний Турбин цехийн турбины машинч Чинбатын Энхтуяаг Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлигаар Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол тэмдгээр шагнав.
Тэрээр 1983 онд хуучнаар Түлш эрчим хүчний яамны томилолтоор “ДЦС-4” ТӨХК-нд томилолтоор ирж, Турбин цехийг төв насос станцын машинч, бойлерын машинч, туслах машинч, турбины машинчаар тасралтгүй 35 жил эрчүүдтэй мөр зэрэгцэн ажилласанстанцын тэргүүний эмэгтэй юм.
Турбины машинчийн ажлын байр нь цахилгаан эрчим хүч, дулааны эрчим хүчийг үйлдвэрлэдэг хамгийн гол тоног төхөөрөмж болох турбины агрегатыг удирддаг, хариуцлага, мэдлэг мэргэжил, ур чадвар шаардсан ажлын байр бөгөөд Монгол улсын төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 65 гаруй хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 55 гаруй хувийг дангаараа хангадаг Монгол улсын гал голомт, станцын зүрх нь болох энэ чухал ажлын байранд ажиллахдаа 35 жилийн хугацаанд 3 тэрбум 598 сая 860 мянган кВтц цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэсэн бөгөөд энэ үзүүлэлтээрээ Монгол улсын хэмжээнд “Хамгийн их цахилгаан эрчим хүч үйлдвэрлэсэн” ажилтнаар тодорч байгаа юм.
Монгол улсын эрчим хүчний аюулгүй байдал, жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэглээний өсөлтийг хангах, Монгол улс, Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлт, үйлдвэржилт, дэд бүтэц хөгжин дэвжиж орчин үеийн хот болоход бодитой хувь нэмэр оруулсан Ч.Энхтуяагийн хөдөлмөр бүтээлийг төр ийнхүү үнэлж, Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол тэмдгээр шагналаа.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.