Дэлхий дахинд
Галт уулын ойролцоо осолдсон нисдэг тэрэгнээс 17 цогцос олджээ
Оросын алс дорнод дахь Камчаткын хойгийн галт уулын ойролцоо 22 хүн тээвэрлэж явсан “Ми-8т” нисдэг тэрэг Бямба гаригт сураггүй алга болсон. Нисдэг тэргэнд 19 зорчигч, хөлгийн багийн гурван гишүүн байжээ. Уг нисдэг тэрэг нь Камчаткад төвтэй “Витьяз-аэро” компанийн мэдэлд байдаг бөгөөд жуулчдад үйлчилдэг.
Ослын газарт ажиллаж буй аврах багийнхан нисдэг тэрэгний сэгийг 900 метрийн өндөрлөг бүсээс олсон бөгөөд нэг ч хүн амьд үлдээгүй гэж мэдэгдсэн. Өнөөдрийн байдлаар 17 хүний цогцос олоод буйг ОХУ-ын Онцгой байдлын яамны ажилтан Иван Лемихов мэдэгдлээ.
Москвагаас зүүн зүгт 7000 гаруй км зайд орших Камчаткын хойг нь сүүлийн долоо хоногийн турш циклон салхинд нэрвэгдсэн. Нисдэг тэрэг алга болсон өдөр Камчатка мужид үзэгдэх орчин муу, шиврээ бороо орж, манантай байжээ. Идэвхтэй галт уул, байгалийн унаган төрхөөрөө алдартай тус газрыг зорих жуулчин олон байдаг бөгөөд зөвхөн онгоцоор л зорчих боломжтой. Тус бүс нутагт онгоц, нисдэг тэрэгний осол маш их тохиолддог ажээ. Тухайлбал, 2021 оны наймдугаар сард 16 хүнтэй нисдэг тэрэг үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд осолдож, найман хүн нас барсан. Мөн оны долдугаар сард хойгт газардах гэж байгаад 22 зорчигч, хөлгийн багийн зургаан гишүүнтэй онгоц осолдон, бүх хүн нь нас баржээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
-
Бусад9 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм14 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Улс төр17 цаг өмнө
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
-
Улс төр16 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Нийгэм14 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Дэлхий дахинд14 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм16 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ