Нийгэм
Яармагаас ТЭЦ-IV хүртэлх зургаан эгнээ, 2.4 км авто замын зорчих хөдөлгөөнийг нээлээ

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, сүлжээг өргөтгөх зорилгоор Засгийн газар, нийслэлийн удирдлагууд авто зам, гүүрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлээд байна.
Тэдгээрийн нэг болох нийслэлийн төсвийн санхүүжилтээр баригдсан, Хан-Уул дүүргийн Наадамчдын гудамж буюу Яармагаас ТЭЦ-IV-ийн зам хүртэлх зургаан эгнээ бүхий хоёр урсгалтай шинэ замын зорчих хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг авто замын бүтээн байгуулалттай танилцлаа. Туул, Дунд гол дээгүүр гурван гүүртэй, 2.4 км урттай тус замын гүүрийн ажлыг 2022 онд, авто замын бүтээн байгуулалтыг 2023 оны наймдугаар сард эхлүүлсэн. Гурван гүүрийн бүтээн байгуулалтыг “Мотор сервис”, “Туулын гүүр далай”, “Тэргүүн саруул зам” компаниудын түншлэлээр, гүүрүүдийг холбосон авто замын ажлыг “Тотал инж” компани гүйцэтгэсэн байна. Явган зам, дугуйн зам, гэрэлтүүлэг зэрэг тоноглол, тохижилтын ажлуудыг энэ ондоо багтаан дуусахаар төлөвлөжээ. Энэхүү авто замыг ашиглалтад оруулснаар Яармагийн замын ачаалал 20-30 хувиар буурах тооцоо гаргажээ.
Цаашид уг замыг “Хархорин” захын авто замтай холбох, ТЭЦ-IV-ийн замын төгсгөл буюу Гурвалжингийн гүүр, “Хөсөг трейд” рүү явдаг хөндлөн замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөх ажлыг үргэлжлүүлнэ.
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын шинэ төв Яармагийн авто замыг Энхтайвны өргөн чөлөөтэй холбох гудамж замын нэгдүгээр хэсэг, Геологийн төв лабораторийн төмөр замын нүхэн гарц, Наадамчдын авто замыг Энхтайваны өргөн чөлөөтэй холбох гудамж замын хоёрдугаар хэсэг, Яармагийн шинэ зам зэрэг гол замуудыг 2022-2027 он хүртэл дөрвөн үе шаттайгаар хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Энэ дөрвөн цогц төслийг хэрэгжүүлснээр төвлөрлийг сааруулах, түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд хотын төвийг тэлж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилтот төслийн эхний үе шат дуусаж, өнөөдөр зорчих хөдөлгөөнийг нээж байгааг Ерөнхий сайдад танилцууллаа.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сүүлийн хоёр жилд Монгол Улсын Засгийн газар нийслэлийн асуудалд онцгойлон анхаарч, Улаанбаатар хотын тулгамдсан олон асуудлыг сууриар нь шийдвэрлэхэд чиглэсэн хууль эрх зүйн болон үйл ажиллагааны цогц реформ хийх зорилт тавин ажиллаж байна. Сүүлийн 30 жилд нийслэлд нийт 11.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн бол 2024-2028 онд үүнээс гурав дахин их буюу 30 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөсөн. “Бүсчилсэн хөгжил-Улаанбаатар хот” бодлогын хүрээнд төрийн үйлчилгээг иргэд “20 минут”-д авах шинэ стандарт бүхий хот төлөвлөлтийн цогц шийдэлтэй “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулж Улсын Их Хуралд өргөн барихаар ажиллаж байгааг онцлов.

Нийгэм
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.
Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.
Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Нийгэм
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.
Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
-
Энтертайнмент17 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Нийгэм20 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр22 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм22 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Энтертайнмент22 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм23 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм22 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Нийгэм21 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ