Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Мөсөн өргөө мөсөө яагаад хайлуулав

Нийтэлсэн

-

Д.АРИУН

Ашиглалтад ороод гурван жил болж байгаа олон улсын олимпын стандартад нийцсэн Степпе Арена сошиал хуудсаараа “мөстэй өдрүүд цөөхөн үлдлээ шүү” хэмээн гулгахыг урьсан мэдээллийг нь уншаад сэтгүүлч хүний сониуч зандаа хөтлөгдөн тодруулахаар тус ордонг зорьж очлоо.

Гаднаасаа өвөрмөц сонирхолтой хэв загвар бүхий Монголд ховорхон дизайнтай гэсэн бодол төрж, ер нь энэ байгууламжийн тухай илүү сонирхох санаа ундарч дотогш орлоо. Эелдгээр мэндлэх угталтын ажилтнаас байгууламжийн талаар мэдээлэл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэхэд “одоохон” хэмээн цааш холбогдоод дотогш орохыг урилаа. Заал руу нь ортол яг мөсөө хайлуулаад дуусч байгаа үетэй нь таарсан байлаа. Тэгээд мэдээлэл өгөх хүнийг сурагласаар зорилгоо хэлээд санал тавихад найрсгаар хүлээн авч ярилцах боломж олгосон юм. Ингээд би “Степпе Арена” ХХК-ийн Ерөнхий менежер Ц.Энхбаяртай ярилцсан юм.

-Мөсөн ордонг харахад маш их хөрөнгө оруулалт шаардагдсан, сонин загвартай том байгууламж байна. Ер нь яагаад барьж байгуулах  болсон юм бол. Ямар хүчин чадалтай вэ?

-Манай улс дэлхийн 10 хүйтэн орны жагсаалтын гуравт буюу Канад, ОХУ-ын дараа жагсдаг юм билээ. Монголчууд хүйтний улиралд өвлийн төрлийн спорт, наадгайгаар өөрсдийгөө хөгжүүлж ирсэн түүхтэй. Эсгий гутал дээр тэшүүрээ түлээний модоор бэхлээд голын мөсөн дээр гулгаж үзээгүй бидний үеийнхэн ховор л байх. Хожим нь гуталтай тэшүүр гарч манайд амьдарч байсан оросуудын нөлөөгөөр хэд хэдэн мөсөн гулгуурын гадаа талбай Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудад бий болж хоккейн спортоор хичээллэж, тэшүүрийн уралдаан болж байсныг санаж байна.

Энэ бүхэн хэдийгээр дурсамж боловч гадаадад бус өөрийн орондоо мөсөн спортын зориулалттай гоё ордон дотор чөлөөт цагаа өнгөрөөж, уралдаан тэмцээн үзэх боломжийг бий болгох гэсэн мөрөөдлийн эхлэл байсан байх. Ахмад үе нь залуу насаа дурсан тэшүүрээр гулгаж, хүүхэд, залуус нь мөсөн спортын төрлүүдээр хичээллэж бие бялдраа хөгжүүлэх сонирхол ихэсч байгаа нь энэхүү ордонг барьж байгуулах үе үеийнхний бас мөрөөдөл байсан гэж боддог.

Хүчин чадлын хувьд тус ордон олон улсын олимпын стандартад нийцсэн 2670 хүний суудал бүхий 1800 м2 талбайтай, орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон, Монголд анхны гэж болох агааржуулалтын системтэй, олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулах боломжтой нийгмийн үйлчилгээний зориулалттай байгууламж.

-Та сая хүйтэн орнууд гэж дурдлаа. Өөр ямар орнууд багтдаг юм бол. Эдгээр орнуудад ийм төрлийн байгууламжууд хэр олон байдаг  вэ?

-Манай дараа Норвеги, Киргизтан, Финлянд, Исланд, Тажикстан, Швед, Эстони  зэрэг орнууд ордог. Өвлийн спортыг хөгжүүлж хүн амынхаа бие бялдрыг хөгжүүлэх үйл ажиллагаа нь төрийн бодлоготой нь салшгүй холбоотой байдаг юм билээ. Тиймээс ӨВЛИЙН ОЛИМП хэмээх олон улсын тусгай том арга хэмжээ болдог шүү дээ. Энэ олимпод спортын байгууламж олонтой орнуудын тамирчид илүү өндөр амжилт гаргадгийг бид мэднэ. Өвлийн спортын байгууламжийг битүү ордон болон задгай буюу гадаах байгууламж гэж хоёр ангилдаг. 2023 оны байдлаар, жишээлбэл Канадад 2860 битүү ордон, 5000 гаруй задгай мөсөн талбай байдаг бол АНУ-д энэ тоо 2101 ба 500, ОХУ-д 807 ба 5990, Шведэд 374 ба 75 гэх мэт тус тус байна. Бидний хөрш БНХАУ-д 104 битүү ордон байдаг гэсэн тоо баримт харсан.

-Ийм олон тоогоороо байдаг байх нь. Тэд яаж ийм олныг бүтээн байгуулж бий болгосон байдаг юм бол?

-Иргэдийнхээ эрүүл амьдралын хэв маяг, бие бялдрын хөгжлийг дэмжих, мэргэжлийн спортыг дэмжиж хөгжүүлэхэд чиглэсэн төрийн бодлогын биелэл гэж ойлгож болно. Иймээс дээрх орднуудыг барьж байгуулахад нь улсын болон орон нутгийн захиргааны зүгээс хувийн хэвшилд газар олгох,  дэд бүтцээр хангах, хөрөнгө оруулалт хийх, бүтээн байгуулалтын дараа урсгал зардлыг санхүүжүүлэх, хөнгөлөлт үзүүлэх, татварын бодлогоор дэмжих, уралдаан тэмцээнүүдийг зохион байгуулах зэргээр үйл ажиллагааг нь дэмжин хамтран ажилладаг.

Мөсөн ордонд тавигддаг нэг том үзүүлэлт бол мөсний чанар. Манайд зохион байгуулагдсан ОХУ-ын уран гулгалтын шилдэг мастеруудын үзүүлбэр тоглолт хийх нэг нөхцөл нь манай ордны стандарт тэр дундаа мөсний чанар байсан. Ер нь мөсийг байнга байлгаж техник, технологийн горим, ашиглалт, үйлчилгээг стандартын түвшинд барихад урсгал зардал маш өндөр байдаг болохоор нийгмийн сайн сайхны төлөө улсын болон орон нутгийн дэмжлэгээр ихэнх арена үйл ажиллагаагаа хэвийн явуулдаг.

-Тэгвэл төр-хувийн хэвшлийн түншлэлээр нийтийн бие бялдрыг хөгжүүлэх чиглэлээр танайх шиг ийм байгууламж  яаж ажилладаг,  үйл ажиллагаа нь яаж тогтмол явдаг юм бол?

-Бид олон улсын энэ төрлийн байгууламжуудын нэгдсэн холбооны гишүүнээр элссэн бөгөөд тэдний туршлагыг судлан бас суралцан өөрсдийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллаж байна. Дээр дурдсанчлан төрийн бодлогын хүрээнд олон нийтийн бие бялдар, оюун санааны хөгжилд төр-хувийн хэвшлийн түншлэлээр бүтээн байгуулалт болон үйл ажиллагааг нь зориулалтын дагуу тогтвортой ажиллуулахад урсгал зардлыг нь санхүүжүүлэх, татаас олгох, татварын хөнгөлөлтүүд үзүүлэх зэрэг олон дэмжлэг үзүүлэн хамтран ажилладаг юм билээ.

Жишээлбэл, Канадын Калгари хот дахь алдартай спортын цогцолбор байгууламжийг төр-хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар байгуулсан бөгөөд Калгари хотын захиргаанаас байгууламжийн урсгал зардлын тодорхой хувийг санхүүжүүлж, үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлдөг. Иймэрхүү жишээ олныг дурдаж болно.

Ер нь стандартад нийцсэн спортын байгууламжууд байгуулагдсанаар хүн амдаа чиглэсэн спортын арга хэмжээний хүрээ тэлэхээс гадна олон улсын чанартай томоохон тэмцээн уралдааныг хийх боломж бүрдэнэ. Олон улсын чанартай тэмцээнд оролцохоор ирсэн гадны зочид, тамирчид зочид буудал, дэлгүүр, зоогийн газар, такси гм бусад үйлчилгээгээр үйлчлүүлэхэд дор хаяж мянган доллар үлдээдэг гэсэн судалгаа байдаг. Ингэснээр улсын нэр хүндэд нөлөөтэйгээс гадна тамирчдын чансаа сайжирч мөн эдийн засагт хувь нэмэр оруулдаг ач холбогдолтой.

-Танайх гурван жил болох хугацаанд мөсөн спортын чиглэлээр ямар ямар арга хэмжээ болов?

-Хоккей, шорттрек, уран гулгалтын төрлүүдээр манай дээр өнгөрсөн гурван жил дэлхийн болон улсын аварга шалгаруулах тэмцээнүүд зохиогдсон. Залуучуудын болон насанд хүрэгчдийн шайбтай хоккейн улсын аварга шалгаруулах болон нөхөрсөг уулзалт тэмцээнүүд зохион байгуулагдсаар байна. Мөн уран гулгалтын дэлхийн болон олимпын мастеруудын үзүүлэх тоглолтыг 2022 онд зохион байгуулсан бол АНУ, Японы уран гулгалтын мастер багш нарын сургалтуудыг 2022, 2023 онуудад хамтран зохион байгуулсан. Мөн бид өөрсдийн багш нартай бөгөөд тэшүүрийн анхан болон дунд шатны сургалтуудыг зохион байгуулж нийт 200 гаруй хүүхэд залуусыг хамруулаад байна. Мөн шорттрекийн улсын шигшээ багийн тамирчид бэлтгэл хийж дэлхий болон тивийн тэмцээн уралдаандаа амжилттай оролцсоор байна. Нийтдээ өнгөрсөн хугацаанд бид сая гаруй хүнд үйлчиллээ.

-Степпе Арена Мөсөн өргөөний түүхийн талаар товч яриач?

-Олон улсын олимпын стандартад нийцсэн мөсөн ордонг Монголдоо бий болгох санаа гаргаж хэрэгжүүлсэн хүн бол П.Цагаан. Бага насандаа эсгий гутлаа тэшүүртэйгээ холбон голын мөсөн дээр гулгаж өнгөрөөсөн ахмад үеийн төлөөлөл хойч үедээ хийсэн шиг юм хийж хувь нэмрээ оруулъя гээд зорьж бүтээсэн хэрэг. П.Цагаан бид нар Улаанбаатар хотын 21 дүгээр дунд сургуулийн нэг ангийнх. Түүнийг үргэлж уншиж, мөрөөдөж түүнийхээ төлөө явдгийг бид сайн мэднэ. Монголын хүүхэд залуусын ирээдүйн төлөө бас өөрийнхөө хүсэл мөрөөдлөө биелүүлэх гэж бүтээсэн байгууламж. Би өөрөө орон сууц, хот байгуулалт, дэд бүтцийн чиглэлээр төрийн болон хувийн хэвшил, олон улсын байгууллагын шугамаар ажиллаж байсан хүн л дээ. Ангийн хүүхэд мөсөн ордонг үр ашигтай, тогтвортой ажиллагааг хангахад дэм болооч гээд урьж одоо энэ залуустай ажиллаж байна.

-Мөсөн ордонг мөсөө хайлуулах тухай дуулаад. Яагаад гэсэн асуулт биднийг тантай уулзуулах гол шалтгаан байлаа.

-Ер нь бол барилга байгууламж барих гэдэг том ажил.  Түүнээс дутахгүйгээр хийх ёстой том ажил бол барилгын чанарыг анхнаас нь алдагдуулахгүйгээр ашиглалт үйлчилгээг зохих ёсоор хийж насжилтыг удаан байлгах явдал байдаг. Техник технологийн дагуу барилгын хийц эдлэл, тоног төхөөрөмжүүдэд чанартай, тогтмол үйлчилгээ явуулдаг бие даасан хөрөнгийн менежментийн үйл ажиллагаа байдаг.

Манай байгууламжийн хувьд том алслалтай огторгуйн хийцийг хэрэглэсэн гэх мэт олон шинэ хийц бүтээцийн шийдлийг нутагшуулсан. Түүнээс гадна МӨС бол манай байгууламжийн амин чухал хэсэг. Иймд мөсийг байнга стандартын түвшинд тогтмол хадгалж техник, технологийн шаардлагын дагуу ашиглалт, үйлчилгээ, хяналтыг зохион байгуулах нь  маш өндөр зардалтай. Манайх дэлхийн энэ төрлийн байгууламж дээр ашигладаг хамгийн сүүлийн үеийн Австри, Финляндын мөс хөлдөөх тоног төхөөрөмжийг суурилуулсан. Ер нь энэхүү байгууламжийг барихаас өмнө ижил төстэй дэлхийн шилдэг байгууламжуудтай танилцаад Монгол Улсдаа сайныг нь нутагшуулах гэж зорьж бүтээсэн. Нөгөө талаас барилга байгууламж, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг хангахад  ашиглалт үйлчилгээний урсгал зардал маш өндөр. Энэ нь хувийн хэвшил дангаараа үүрэх боломж хомс байгаа учраас бид зардлаа танах зорилгоор аргагүй эрхэнд мөсөө хайлуулж мөсөн спортыг сонирхогч үйлчлүүлэгчдээсээ хүлцэл өчөөд ийм шийдвэр гаргаж байна. Мөсний төхөөрөмжийн зөвхөн долоо хоногийн цахилгааны зардал л гэхэд 11.0 сая төгрөг. Олон нийтэд чиглэсэн спортын байгууламжуудыг дэмжих бодлого байдаг бол гэж бодогдох үе их л байх юм.

Саяхан ирж гулгасан долоон настай ач охин маань  “дараа хэзээ ирэх вэ” гэхээр нь  “нэг хэсэгтээ мөс тавигдахгүй байх” гэж хэлтэл ЯАГААД? гээд хөмсгөө зангидсан (инээв). Бид  тэшүүрийн сургалтанд суралцсан хүүхэд залуус, мөн байнга гулгадаг, бэлтгэл, тэмцээнээ хийдэг  хоккейн багууд гээд байнгын олон үйлчлүүлэгчидтэй. Тэд бүгд л мөсөө хүлээх учраас та бүхнээсээ уучлал хүсье. Эргээд хурдан уулзахын ерөөл тавья

-Цаашид үр ашигтай ажиллуулахад юу хэрэгтэй гэж та бодож байна вэ?

-Олон улсын олимпын стандартад нийцсэн 2670 хүний суудалтай 1800 м2 талбайтай, орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон энэхүү байгууламж гадаадад бус Монгол улсад, Улаанбаатар хотод байрлаж байна. Энэ байгууламжаар бахархах, үйлчлүүлэх хүсэлтэй иргэд олон. Нөгөөтэйгүүр энэхүү байгууламж нь спортын бусад төрлүүд, урлаг соёлын, олон нийтийг хамарсан бүхий л төрлийн арга хэмжээ зохион байгуулах боломжтой. Бидний хувьд үнэхээр зардлаа бүрэн даах боломж одоохондоо бүрдээгүй л байна.

Иймд нийгмийн үйлчилгээний ордон болохын хувьд төрийн болон Улаанбаатар хотын бодит дэмжлэг, хамтын ажиллагаа их чухал байгааг онцолж хэлмээр байна. Олон улсын болон улсын чанартай томоохон тэмцээн уралдаан хамтран зохион байгуулах, урсгал зардал болон татварын хөнгөлөлт зэрэг  дэмжлэгүүд үзүүлбэл сайн л байна.

Олон улсын хэмжээнд томоохон аренагийн үйл ажиллагааг нийгмийн хариуцлагын хүрээнд дэмжихэд зориулан тодорхой хугацаагаар тухайн ордонг эрх авсан байгууллагын нэрээр нэрлэдэг туршлага байдаг. Үүний дагуу бид жилийн өмнө нэрлэх эрхээ зарж хэд хэдэн компаниудаас санал ирсэн бөгөөд үүнд Ачит-Ихт компани шалгарч бид Степпе Арена хэмээх нэрнийхээ өмнө тус компанийн нэрийг 3 жилийн хугацаатайгаар байршуулахаар шийдэж дэмжлэг авч эхлээд байсан. Гэвч татварын  шалгалтын нөлөөгөөр тухайн дэмжлэг орж ирэхээ больсон нь манай мөсөө хайлуулах нэг шалтгаан болж байгаа. Төрийн зүгээс компаниудын үйл ажиллагааг хянаж шалгах нь зөв боловч хувийн хэвшлийн үйл ажиллагааг хэвийн явуулахад нь дэмжлэг үзүүлэх боломж хараахан гараагүй байгаа бол элдэв шалгалтаар үйл ажиллагаанд саад болмооргүй байна. Төр нь хувийн хэвшлээ бодлогоор дэмжин сайн ажиллах боломжийг олгоод татвараа сайн аваад түүнийгээ нийгмийн сайн сайхны төлөө үр ашигтай, үр дүнтэй, зохистой зарцуулдаг үүргээ сайн биелүүлмээр байна.

Иймд энэхүү байгууламжийг удирдаж байгаа хүний хувьд Төрийн болон орон нутгийн зүгээс бодлогоор дэмжвэл бүүр сайн байна, тийм цаг ирнэ гэдэгт бид бүгд бүрэн итгэдэг, хүлээж байгаа шүү л гэж хэлье дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 188 (7432)

ФОТО:

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийтэлсэн

-

Нийтэлч

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэлийн санаачилгаар ДХИС-ийн хэрэгжүүлж буй “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг Монгол Улсын Их Сургуулийн оюутнуудад танилцууллаа.

Тухайн хөтөлбөр нь бусад мэргэжлээр их, дээд сургууль төгссөн залуусыг богино хугацааны сургалтад хамруулж, цагдаагийн байгууллагад ажиллах мэдлэг, ур чадвар олгох зорилготой бөгөөд төгсөгчид 100 хувь ажлын байраар хангагдах боломжтой.

2019-2024 онд нийт 154 сонсогч төрд тангараг өргөж, цагдаагийн байгууллагын офицер бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж байна.

Мэргэшүүлэх хөтөлбөрт хамрагдах сонирхолтой иргэдэд эрүүл мэнд болон боловсролын хоёр шалгуур тавих бөгөөд тус хөтөлбөрт хамрагдсанаар:

• Мэргэжлийн тусгай мэдлэг бүхий мэргэжил эзэмшинэ.

• Сонсогчоор суралцсан хугацааг төрийн албанд ажилласанд тооцно.

• Сургалтын болон дүрэмт хувцсаар хангана.

• Сурч байх хугацаанд цолны цалин, нийгмийн даатгал төлөгдөнө.

• Цэргийн алба хаасанд тооцох гэх мэт олон давуу тал бий.

Цаашид “Мэргэшүүлэх хоёр жилийн сургалтын хөтөлбөр”-ийг бүх их, дээд сургуулийн оюутнуудад танилцуулах өдөрлөг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл оюутнуудад хандан “Цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой ч өөр мэргэжил сонгосон, давхар мэргэжил эзэмших хүсэлтэй залууст шинэ боломж бий болголоо. Залуусыг төр, ард түмний төлөө офицер бүрэлдэхүүнд хүчин зүтгэхийг уриалж байна” гэсэн юм гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ОБЕГ-ын даргын 2024 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн А/379 дүгээр тушаалаар “Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ.

Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, эмнэлгийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий мэргэжлийн ангийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг энэхүү дүрмээр зохицуулах юм.

Мөн мэргэжлийн ангийн үүрэг, бүтэц зохион байгуулалт, сургалт, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах зорилготой. Энэхүү дүрэм нь гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх гамшгаас хамгаалах алба, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийн дэргэд байгуулсан Мэргэжлийн ангийн үйл ажиллагаанд хамаарна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Нийтэлсэн

-

Нийтэлч

Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.

Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм14 цаг өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм15 цаг өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр15 цаг өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад1 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм2 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд2 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм2 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм2 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм2 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр2 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм2 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр2 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр2 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр2 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр3 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр3 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм3 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр3 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм3 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр3 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр3 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм3 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм3 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм3 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг6 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим