Нийгэм
Цэнхэр үст Э.Цэрэн олон нийтэд ташаа мэдээлэл түгээжээ

“Mongolian next top model” нэвтрүүлгийн шилдэг оролцогч Ч.Чамин-Эрдэнэ 2018 оны аравдугаар сарын 24-ны өдөр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Талийгаач Хан-Уул дүүргийн KH апартмент хотхоноос унасан байдалтайгаар амиа алдсан юм. Цагдаагийн байгууллагаас хэргийг хаах саналтайгаар прокурорт шилжүүлээд буй.
Тэгвэл Цэнхэр үст Э.Цэрэн болон талийгаач Ч.Чамин-Эрдэнийн нагац ах Ч.Гэрэлхүү нар сошиалд “Загвар өмсөгч, талийгаач Ч.Чамин-Эрдэнийн сүүлийн гэрчийг устгалаа. Г.Улсболд гэх энэ залуу нь өнгөрсөн хоёрдугаар сарын 25-ны өдөр угаалгын өрөөнөөсөө нас барсан байдалтай олдлоо” хэмээн бичжээ. Улмаар нас барсан, талийгаач Г.Улсболд гэх залуугийн зургийг олон нийтэд дэлгэсэн юм.
Эх сурвалжийн өгч буй мэдээллээр дээрх хэргийн гэрч гэгдэх Г.Улсболд нь Ч.Чамин-Эрдэнийн хэрэгтэй огт хамааралгүй бөгөөд 2019 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр өөрийгөө боомилсон байдалтайгаар гэрээсээ олдсон аж. Тэрбээр Монголын Скаутын холбооны удирдагч багшаар ажилладаг байжээ.
Талийгаачийн ар гэрийнхний өгсөн мэдээллээр Г.Улсболд нь Ч.Чамин-Эрдэнийн хэрэгтэй холбоотой гэх мэдээлэл ор үндэсгүй худал болохыг мэдээллээ. Тодруулбал, Ч.Чамин-Эрдэнийг амиа алдсан өдөр нь Г.Улсболд нь ОХУ-ын Улаан-Үд хотноо ажлаар явж байсан аж. Ийнхүү ар гэрийнхний зүгээс цагдаагийн байгууллагад албан ёсоор хандаж, ор үндэсгүй худал ташаа мэдээллийг дэвэргэж тараахгүй байхыг хүссэн байна.
Доорх линкээр орж Цэнхэр үст цэрэнгийн бичсэн постыг уншаарайв

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.