Нийгэм
Нийслэлд албан тушаалын хуваарилалт дахин явагдана
Нийслэлийн Засаг дарга дөрвөн орлогчтой. Тодруулбал, нийслэлийн Ногоон хөгжил, агаарын бохирдол хариуцсан орлогчоор Ж.Батбаясгалан, Дэд бүтэц гэр хорооллын хөгжил хариуцсан орлогчоор П.Баярхүү, Нийгмийн хөгжлийн төслүүдийг хариуцсан удирдагч, орлогчоор Ш.Анхмаа, Ядуурлыг бууруулах хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, орлогчоор Д.Энхтөр нар ажилладаг. МАН 2016 оны сонгуулиар үнэмлэхүй олонх болсныхоо дараа нийслэлийн Засаг даргаар С.Батболдыг томилж, тэрээр дөрвөн орлогчоо “сонгосон” юм.
Ээлжит сонгууль болоход жил гаруйн хугацаа үлдсэн учир нийслэлчүүдийн амьдралд Засаг дарга солигдлоо гээд нэмэгдэхүүний байр өөрчлөгдсөн ч нийлбэр ижил байдагтай адил зүйл болоод байгаа. Нэг ёсондоо жил гаруйн хугацаанд нийслэл хотод тулгамдаж буй асуудлууд өргөс авсан мэт арилахгүй. Ард иргэдийн амьдралд огцом нөлөө үзүүлэхгүй ч шинэ дарга “хуучин” орлогч нараа “аттесчлал”-д оруулж, халаа сэлгээ хийх нь улстөрчийн хувьд багаа бүрдүүлэхэд чухал үйл явц гэж үзжээ.
С.Амарсайхан ажлаа авсан даруйдаа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хариуцлагатай ажиллаж нийслэлийн өмнө тулгамдсан асуудлаас ажлаа эхэлнэ. Хариуцлагагүй хүмүүстэй хариуцлага тооцно. Хотын төлөвлөлтөд анхаарна” хэмээн мэдэгдсэн юм. Хэдийгээр хариуцлага тооцохоос ажлаа эхэлнэ гэж байгаа ч С.Амарсайхан дарга нийслэлд шинэ хүн биш. НИТХ-ын даргаар жил гаруй хугацаанд ажиллаж, нийслэлийн төсөв мөнгөний бодлогыг зангидаж, төсөв хөтөлбөрт хэдийг төсөвлөх үү гэдгийг шийдэж байсан юм. Тэгэхээр энэ удаад гүйцэтгэх эрх мэдлийг атгаад яаж ажиллах нь анхаарал татаж байна.
Нийслэлийн Засаг даргын дөрвөн орлогчийн хоёр нь хотын гэх тодотголтой фракцад харьяалагддаг. Дөрвөн орлогчийн суудлыг “сонгохдоо” МАН доторх хотын фракц, Зүүний хүчний холбоо эн тэнцүү хувааж авсан. Тэр үед нийслэлийн Засаг дарга, НИТХ-ын дарга хоёул хотын фракцынх байсан бол одоо энэ албан тушаалууд Зүүний хүчний холбооных боллоо. Эрх мэдэл арай илүү төвлөрч байгаа учраас хоёр орлогчоо ч мөн солихоор болсон гэх мэдээлэл байна. Цаашлаад нийслэлийн харьяа агентлагуудад ч халаа сэлгээ үргэлжлэх нь. Хэрэгжүүлэгч 32 агентлаг байгаагийн тодорхой хэсэгт албан тушаалын хуваарилалт дахин явагдах аж.
Жил гаруйн хугацаанд нэгийг нөгөөгөөр солиод ажилд ахиц төдийлөн гарахгүй ч МАН ардчиллаас хойших жилүүдэд нийслэлд 20 гаруй жил засаглахдаа бүрэн эрхээ хэрэгжүүлж дуусалгүй Засаг дарга, ИТХ-ын удирдлага солигдож байсан бүх цаг үед халаа сэлгээ явуулж байжээ. Нэг ёсондоо өөрийн итгэлтэй хүнээ “сорчилж” албан тушаалд тавьдаг жишгээр явж ирж. Ийм байдал энэ удаа нийслэлийн удирдлагуудыг тойрохгүй нь.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр23 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Дэлхий дахинд23 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Энтертайнмент24 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Улс төр23 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Улс төр31 мин өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ
-
Улс төр30 мин өмнө
Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо
-
Улс төр33 мин өмнө
Өнөөдөр Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр