Нийгэм
Салбарын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах тухай хуулийг сурталчлах аянд “УБДС” ТӨХК-ийн хамт олон нэгдлээ
“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн хамт олон Эрчим хүчний салбарын хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах тухай хуулийг сурталчлах, тэдэнд мэдлэг хандлагыг төлөвшүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлог, хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээг үзүүлэх, ээлтэй орчныг бүрдүүлэх талаар зохион байгуулж байгаа 1 сарын аяны хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн Ерөнхий газартай хамтран “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын Хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэн М.Чулуун-Эрдэнэ, Сургалт, нөлөөлөл хариуцсан мэргэжилтэн Г.Гэрэлтуяа нар “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” сэдэвт сургалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэний онцлог, хөгжлийн бэрхшээлтэй хүний өнөөгийн тулгамдсан асуудал, байгууллага хамт олон дотроо тэдний эрхийг хэрхэн хамгаалах, хүндлэх, хамтран ажиллах, эрх үүргийн оролцооны тэгш байдлын талаар сургалт, мэдээ, мэдээллийг нийт ажилтнуудад өглөө.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Нийгэм2 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм2 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм2 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Энтертайнмент1 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент59 мин өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм2 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд21 мин өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр18 мин өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав