Нийгэм
Олон улсын стандартын 3х3 сагсан бөмбөгийн талбайг шинээр 9 байршилд байгууллаа
Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэхээр 188 байршилд гарааш буулгаж, газрыг чөлөөлж байна.
Тухайн чөлөөлсөн газар дээр иргэнд ээлтэй бүтээн байгуулалт хийхээр төлөвлөж, нийслэлийн есөн дүүрэгт олон улсын стандартын 3х3 сагсан бөмбөгийн талбайг байгуулахаар төлөвлөсөн.
Тодруулбал, Багануур дүүрэгт хоёр, Налайх дүүрэгт хоёр, Баянзүрх дүүрэгт таван байршилд олон улсын стандартын 3х3 сагсан бөмбөгийн талбай барьж, нийт 9 сагсан бөмбөгийн талбайн ажлыг гүйцэтгэж дууслаа.
Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлуудыг Хот тохижилтын газар гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэлээ.
Нийгэм
Амьсгалын замын халдварт өвчний үеийн түгээмэл шинж тэмдэг бол халуурах
Амьсгалын замын халдварт өвчний үеийн түгээмэл шинж тэмдэг бол халуурах юм.
Халууныг хэрхэн зөв хэмжих болон халууралтыг хэрхэн бууруулах аргатай танилцаарай.
Бага насны хүүхдийн халууныг зөв хэмжих нь маш чухал бөгөөд эцэг, эхчүүдийг дараах аргад суралцахыг зөвлөж байна.
Нийгэм
Химийн хорт болон аюултай бодис үйл ажиллагаандаа ашигласан хэргийг шүүхэд шилжүүллээ
Прокурорын байгууллага 2024 оны 10 дугаар сарын 14-18-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 45922, мөрдөн байцаалтын 3662 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 189 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.
Яллах дүгнэлт үйлдсэн хэргийг тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 78, Өмчлөх эрхийн эсрэг 54, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 37, Хүрээлэн байгаа орчны эсрэг 8, Авлига, албан тушаалын 8, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 6, Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 4, Эдийн засгийн эсрэг гэмт хэрэг 3, Кибер аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2, Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг 2, Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг, Хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг, Мөрийтэй тоглоом зохион байгуулсан тус бүр нэг хэрэг байна.
Шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
Нийслэлийн прокурорын газраас химийн хорт болон аюултай бодисын жагсаалтад багтсан шар давсны хүчил, хүхрийн хүчил, азот, натри хлорид болон Монгол Улсад хэрэглэхийг хуулиараа хориглосон цианит зэрэг 43 нэр төрлийн сав баглаа боодолтой бодисуудыг хууль бусаар олж, нэр бүхий компанийн үйл ажиллагаанд ашигласан О.Э-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 1 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Гаалийн байгууллагын нийтийн албан тушаалтан Ж.М нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан, нүүрс олборлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нэр бүхий компанид давуу байдал бий болгож, гэрээ байгуулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Дорноговь аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Дорнод аймгийн прокурорын газраас Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтаар “Ховор ургамлын жагсаалт”-д орсон “Дэрвэгэр жиргэрүү” гэх ургамлын 2.45 кг үндсийг зохих зөвшөөрөлгүйгээр түүж, байгаль экологид хохирол учруулсан Д.Х-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 24.8 дугаар зүйлийн 1 /Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд,
Хэнтий аймгийн прокурорын газраас тус аймгийн нутаг дэвсгэрт тусгай зөвшөөрөлгүй, хууль бусаар ашигт малтмал буюу жонш олборлож, байгаль орчинд 7.479.418 төгрөгийн хохирол учруулсан нэр бүхий 9 иргэнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүллээ.
Нийгэм
Монгол Улсын Консерваторын ахмад багш нартай уулзав
Боловсролын сайд П.Наранбаяр Монгол Улсын Консерваторын ахмад багш нартай уулзав.
Консерватор нь 1937 онд Уран сайхны сургууль нэртэй байгуулагдсанаасаа хойш Монголын урлагийн боловсролын системийг төлөвшүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн хөгжмийн мэргэжлийн дээд боловсролын байгууллага юм.
Их сургуульд багшлах мэргэжлийн хөгжимчдөд урлагийн доктор зэрэг олгох эрх зүйн орчныг бүрдүүлэх, урлагийн сургуулиудын хөтөлбөрийн давхцалыг зохицуулах, Консерваторт хөгжмийн багш бэлдэх хөтөлбөрийг бий болгохдоо консерваторын төгсөгчдөөс элсэлт авах гэх мэт саналыг ахмад багш нар хэлэв.
Боловсролын сайд П.Наранбаяр саналуудыг дэмжиж буйгаа илэрхийлээд, хөгжим, урлагийн боловсрол өндөр ач холбогдолтойг онцоллоо гэж Боловсролын яамнаас мэдээллээ.
-
Энтертайнмент5 цаг өмнө
Монголоос бильярдын анхны Ази тивийн аварга төрлөө
-
Нийгэм5 цаг өмнө
Загасны уурга нь цахилгааны утсанд хүрснээр тогонд цохиулж амиа алджээ
-
Нийгэм5 цаг өмнө
Нийтийн тээврийн зарим чиглэлийг өөрчилнө
-
Улс төр5 цаг өмнө
Нидерландын хаант улс болон Саудын Арабын хаант улстай агаарын харилцааны хэлэлцээр үзэглэж, тохиролцлын бичиг байгуулав
-
Нийгэм5 цаг өмнө
Химийн хорт болон аюултай бодис үйл ажиллагаандаа ашигласан хэргийг шүүхэд шилжүүллээ
-
Нийгэм5 цаг өмнө
Өмнөговь аймгийн газар нутгийн 90 хувь нь үүрэн холбооны сүлжээнд хамрагдлаа
-
Нийгэм5 цаг өмнө
Монгол Улсын Консерваторын ахмад багш нартай уулзав
-
Энтертайнмент15 мин өмнө
“Улаанбаатар хот-100” үзэсгэлэн нээлтээ хийлээ