Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Улс төр

У.Отгонбаяр: Нөхцөл байдал, тэдгээрийн уялдаа холбоог нарийвчилсан тооцоо судалгаатайгаар авч үзэх ёстой

Нийтэлсэн

-

Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр ахлан ажиллаж байна. Тус ажлын хэсэг өнөөдөр (2024.10.16) аймаг, нийслэл, сум, дүүргийн эрүүл мэндийн байгууллагууд, улсын хэмжээний томоохон эмнэлгийн төлөөллийг оролцуулан, өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хуралдлаа. Энэ талаар Ажлын хэсгийн ахлагч У.Отгонбаяраас тодруулав.

-Ажлын хэсэг өнөөдөр өргөтгөсөн бүрэлдэхүүнээр хуралдлаа. Өмнөх хуралдаанаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл авсан. Энэ салбарт бэрхшээл, тулгамдсан асуудал хэр байна вэ?

-Улсын Их Хурлын даргын энэ оны 113 дугаар захирамжаар байгуулагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж,  эрүүл мэндийн даатгалын тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэгтэй манай ажлын хэсэг өнөөдөр хоёр дахь удаагийн хуралдаанаа эрүүл мэндийн бүх шатны байгууллагын төлөөллийг оролцуулж, өргөжүүлэн зохион байгууллаа. Тодруулбал, хуралдаанд Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ) зэрэг харъяа байгууллагуудын төлөөллүүдээс гадна 21 аймаг, 9 дүүргийн Эрүүл мэндийн төвүүд, нэгдсэн эмнэлгүүд, сумдын эрүүл мэндийн төвийн төлөөллүүд, мөн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвүүд, улсын 1, 2, 3 дугаар эмнэлгийн удирдах ажилтнууд, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцлоо. Хуралдаанд оролцогчдын дийлэнх нь Эрүүл мэндийн даатгал (ЭМД)-ын сангийн бүрдүүлэлт, эх үүсвэрийн дутагдлын талаар ярьж байна. Мөн гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцооны төсөв, санхүүгийн зохицуулалтууд, ялангуяа орон нутагт хүн ам багатай, үйлчлүүлэгч багатай газарт төдийлөн үр дүнтэй хэрэгжихгүй, хугацаа хоцролттой байна гэсэн асуудлыг хөндөж байна. Мөн хуулийн хэрэгжилтийн хувьд анхаарах заалтууд, эмнэлгүүдийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн эрх зүйн зохицуулалт сул гээд олон асуудлууд байна. Бид өнөөдрийнхөө хурлаар гол нь анхан, дунд шатанд эрүүл мэндийн санхүүжилт хэрхэн явагдаж байна, гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд ямар учир дутагдал байна вэ, хүндрэл бэрхшээл нь юу вэ гэдгийг яг тэр шатанд ажиллаж байгаа эмч, ажилтнуудаас сонслоо. Шинэ тутам хэрэгжүүлж байгаа ажил учир бэрхшээл, хүндрэл гарах нь мэдээж. Тэр бүхнийг хэрхэн шийдвэрлэх, сайжруулах талаар хуралдаанд оролцсон эмч, мэргэжилтнүүд олон санал хэлж байна.

Мөн бид өмнөх хуралдаанаараа ЭМДЕГ болон Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ)-ын мэдээлэл, Эрүүл мэндийн сайдын байр суурийг сонссон бөгөөд ажлын хэсгийн 2 удаагийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтэд тулгамдаж байгаа асуудлууд, Эрүүл мэндийн даатгалын сангийн болон ЭМДЕГ-ын үйл ажиллагаа, төсвийн гүйцэтгэл, тусламж үйлчилгээний хүртээмж, чанар, иргэдийн эрэлт хэрэгцээ гээд олон асуудлыг ярилцлаа.

Ажлын хэсгийн хуралдаануудад мэдээлэл хийсэн салбарын удирдлага, мэргэжилтнүүд, мөн салбарын сайд ч мөн адил Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчлэлт, нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байгаа гэж үзэж буйгаа илэрхийлж байна.

Өнөөдрийн хуралд оролцогчид эрүүл мэндийн зардлыг олон улсын шижигт ойртуулж нэмэгдүүлэх, ЭМД-ын сангийн хөрөнгө мөнгө, эх үүсвэрийг тэлэх талаар ярьж байна. Улсын Их Хурлаар 2025 оны улсын төсвийн төслийг хэлэлцэж байгаа. Үүнд өнөөдрийн хурлын оролцогчдын саналыг хэрхэн тусгана гэж бодож байна вэ?

-Эрүүл мэндийн салбар маш чухал. Энэ бол хэсэг бүлэг хүмүүст үйлчилдэг салбар биш. Монгол Улсын иргэн бүрд хүрч, тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Өнөөдөр Монгол Улсад амьдарч байгаа 3.5 сая хүний өдөр тутмын харилцааны маш том хэсэг нь эрүүл мэндийн асуудал болоод байна. Иймд улсын төсвийн эрүүл мэндийн салбарт ноогдох хөрөнгө, зардлыг тогтворжуулахад анхаарч ажиллана гэж бодож байна. Үүний дотор Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог чадавхжуулах, сайжруулах асуудал чухал.

Манай ажлын хэсэг цаашдаа энэ үйлчилгээг авч байгаа ард иргэдээс, тодруулбал, нийслэл дүүрэг, алслагдсан сум, сууринд амьдарч буй иргэдтэй уулзаж, санал бодлыг нь сонсож, хамтарч ажиллана.

Мөн нөгөө талаас Гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний аль шатанд нийцэж буйг, анхан, дунд шатандаа хэрхэн үйлчилж буйг судалж мэдэхийн тулд бүх шатны эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн төлөөлөл, эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзаж, тэдний мэдээллийг сонсохоор төлөвлөж байна.

-Ажлын хэсэг нэлээд өргөн хүрээнд судалгаа хийх шаардлага гарч байгаа юм байна. Судалсан, цуглуулсан мэдээллүүддээ тулгуурлаад цаашид хэрхэн ажиллахаар төлөвлөж байна вэ? ЭМД-ын шимтгэлийг нэмэх шаардлагатай гэж та харж байна уу?

-Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийн хүрэлцээгүй, дутагдалтай байдал өнөөдөр гэнэт бий болсон зүйл биш юм байна. Санд төвлөрүүлэх хөрөнгө, орлогын эх үүсвэр хумигдмал, шимтгэлийн хувь хэмжээ бага, дээр нь санхүүжилтийн тогтолцооны бүтэц, үйл ажиллагааны механизм гээд олон хүчин зүйл нөлөөлж байна.

Манай ажлын хэсгийн ажил өнөөдрийн байдлаар салбарын төсөв, санхүүжилтийн асуудлыг бүхэлд нь судалж, холбогдох мэдээллийг цуглуулж, нэгтгэн дүгнэснийхээ үндсэн дээр эрүүл мэндийн даатгалын тогтолцооны түгжрэл, бөглөрөл  аль газартаа бий болсныг олж тогтоох, оношлох шатандаа явж байна. Бид оношоо тодорхойлж, ямар эмчилгээ хийхийг шийднэ. Өнөөгийн нөхцөл байдал, уялдаа холбоог нарийвчилсан тооцоо судалгаатайгаар авч үзэх ёстой хэмээн ажлын хэсгийн гишүүд ч, хуралдаанд оролцогчид ч санал нэгтэй байгаа.

Даатгалын шимтгэлийг нэмснээр ард түмний нуруун дээрх ачааг нэмнэ гэсэн үг. Тийм учраас би хувьдаа Эрүүл мэндийн даатгалын санг Баялгийн сантай уях нь зүйтэй гэж үзэж байна. Тэгж байж энэ сангийн шинэчлэлт, өөрчлөлтийг хийх хөрөнгө зардал бүрдэж, ард иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг чанартай хүргэх боломж бий болно. Өөрөөр хэлбэл, Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого бүрдүүлэлтийг одоогийнхоос арай өөр хэлбэр рүү шилжүүлэх зайлшгүй шаардлага байна гэж дүгнэж байна.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

АБГББХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан /2024.10.23/ 12 цаг 30 минутад, гишүүдийн 56 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Засгийн газраас 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрхийн хугацаанд “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг тогтвортой хэрэгжүүлэх зорилгоор Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулах, бүсчилсэн хөгжлийг дэмжих татвар, төсвийн бодлогыг хэрэгжүүлэх, авлигыг бууруулж, хүний эрх, засаглалыг сайжруулах зэрэг эрх зүйн 14 реформ, эдийн засгийн суурийг тэлж, хөгжлийг эрчимжүүлэхийн тулд 14 мега төслийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна гэлээ.

Мөн төрийн цэргийн байгууллагын алба хаагчдын бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэх, офицер, ахлагч, хугацаат болон гэрээт алба хаагчид, сонсогчийн дүрэмт хувцас, хэрэглэлээр хангах, батлагдсан норм, стандартын дагуу шатах тослох материал, хээрийн дадлага сургуулилалт, машин, техник хэрэгслийн урсгал засвар, үйлчилгээ, эх орноо батлан хамгаалах бэлтгэл эзэмшүүлэх, цэргийн алба хаагчдын эрүүл аюулгүй орчинд ажиллаж, амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, хүний эрхэд суурилсан хүн төвтэй хандлагыг төлөвшүүлэх бодлогын хүрээнд холбогдох төсвийг тооцон тусгасныг Сангийн сайд онцлон тэмдэглэв.

Үргэлжлүүлэн Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлтийг Үндэсний аудитын газрын дарга, Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Загджав танилцуулсан.

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөлд тэнцвэржүүлсэн орлого 33,864.7 тэрбум төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) 35.6 хувь, нийт зарлага 35,795.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.7 хувь, төсвийн суурь тэнцэл 1,909.5 тэрбум төгрөгийн ашигтай, төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,930.5 тэрбум төгрөгийн алдагдалтай буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 2.0 хувьтай тэнцэж байхаар төлөвлөжээ.

Төсвийн ерөнхийлөн захирагчдын 2025 оны төсвийн төслийг 2024 оны тодотгосон төсөвтэй харьцуулахад төвлөрүүлэх орлогын дүнд өөрчлөлт оруулж, Гадаад харилцааны сайдын багцын Дипломат төлөөлөгчийн газруудын улсын тэмдэгтийн хураамжийн орлогыг 7.9 тэрбум, харьяа байгууллагын өөрийн орлогыг 2.2 тэрбум, Батлан хамгаалахын сайдын төвлөрүүлэх орлогыг 5.0 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлж төлөвлөснийг Ерөнхий аудитор дүгнэлтдээ онцлов.

Мөн нийт зарлага, цэвэр зээлийн хэмжээг 2024 оны тодотгосон төсвөөс 287.9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлснийг дурдаад төсөв нэмэгдүүлсэн шалтгаан, нөхцөлийн талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Төрийн аудитын байгууллагаас Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын Хяналт шалгалтын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасан шалгуурыг хангасан байна хэмээн дүгнэжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Д.Ганбат, Ч.Анар, Э.Болормаа, Б.Жаргалан, Ж.Баярмаа,Х.Жангабыл нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

Гишүүдийн зүгээс батлан хамгаалахын салбарт дотоодын нийт бүтээгдэхүүний хэчнээн хувийг төсөвлөж байгааг тодруулахын зэрэгцээ энэ салбарт шинэ барилга байгууламж нэмэгдэхгүй, хуучин нь урсгал засвар хийх нэн шаардлагатай, орчин нөхцөл тааруу байгаагийн шалтгааныг лавлав. Мөн залуусын цэргийн алба хаах сонирхлыг нэмэгдүүлж, тэднийг алба хаах хугацаанд хөгжүүлж, мэргэжил олгоход чиглэсэн бодлогын арга хэмжээ авахаар төлөвлөсөн эсэхийг тодрууллаа. Түүнчлэн Дипломат төлөөлөгчийн газрууд шинэ зах зээл эрэлхийлэх, аж ахуйн нэгжүүдийн экспортыг дэмжихэд шинэ боломжийг нээх, зуучлах энэ чиглэлээр ямар арга хэмжээ авч ажиллаж буй талаар тодруулав.

Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт хариултдаа, энэ салбарын төсөв бусадтай нь харьцуулбал харьцангуй бага байдаг. Судалгаа хийж үзэхэд батлан хамгаалахын салбартаа хамгийн бага төсөв зарцуулдаг улс орнуудаас даруй 3-4 дахин бага төсөвтэй байгаа нь харагдсан. Батлан хамгаалахын сайдын 2025 оны багцад 20 тэрбум төгрөг төсөвлөгдсөн нь Сангийн яам, Засгийн газарт тодорхой нөхцөл байдлаа ойлгуулж, хөрөнгө оруулалтын хувиа нэмэгдүүлсэнтэй холбоотой гэлээ.

Мөн залуучуудын хувьд хугацаат цэргийн алба хаах сонирхол ихээхэн буурч байгаа. Залуусыг хугацаат цэргийн алба хаах хугацаанд нь цэргийн эрдэмд суралцуулахаас гадна англи хэл, компьютерын анхан шатны мэдлэг олгох, жолооны курст суралцуулах зэргээр хэтдээ ажил, амьдралд нь хэрэг болох, боломж олгоход нь анхаарч, тодорхой ажлууд хийхээр төлөвлөж байна гэв.

Түүнчлэн нийт анги, салбарт ашиглаж байгаа барилга, байшингийн 80 орчим хувь нь 50-иас дээш жилийн насжилттай, их засвар хийх шаардлагатай, ашиглаж байгаа машин механизм, тоног төхөөрөмжүүдийн тодорхой хувь нь элэгдэл, хорогдолд орсон. Эдгээрийг бүрэн шинэчилж, залуучуудыг цэргийн алба хаах нөхцөл бололцоог бүрэн хангахад төсөв, мөнгө маш их шаардлагатай  хэмээв.

Харин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хариултдаа, Сүүлийн жилүүдэд Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд чадавхжиж худалдаа, эдийн засгийн мэдлэгтэй, англи хэл сайтай, тухайн орныхоо хэлийг эзэмшсэн хүмүүс томилогддог болсон. Элчин сайдын яамдад сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 30 гаруй Элчин сайд томилогдсон. Тэдгээртэй гэрээ байгуулахдаа эдийн засгийн агуулгаар харилцаагаа баяжуулах, дотоодынхоо компаниудын үйл ажиллагааг дэмжих, иргэдийн асуудалд онцгойлон анхаарч ажиллах талаар нарийн заалтуудыг тусгаж, тохирсон гэж байлаа.

Мөн тэрбээр, Элчин сайдын яамдын хувьд эдийн засгийн чиглэлээрх үүд хаалгаа нээх, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд багагүй ажлыг хийсэн. Өнгөрсөнд өрнөсөн төрийн томоохон албан айлчлалын цаана агаарын харилцааны тухай, визээс харилцан чөлөөлөх тухай, авто тээврийн тухай, худалдаа, эдийн засгийн нөхцөлөө хөнгөрүүлэх зэрэг олон баримт бичиг, хэлэлцээр байгуулсан. Үүнийг хэрэгжүүлэх нь Засгийн газрын хувьд томоохон сорилт болоод байна. Монголын аж ахуйн нэгжүүд Элчин сайдын яамдад тодорхой асуудлаар хандахад, асуудлыг шийдвэрлэхэд ахиц дэвшил гарсан гэлээ.

Хуралдааны төгсгөлд хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсан бөгөөд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Д.Амарбаясгалан: Авлига бол хүний эрхийн хамгийн ноцтой зөрчил учраас парламент хүний эрх, эрх чөлөөг хангахад бодлогоо төвлөрүүлэн ажиллаж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаатай танилцаж, хууль, эрх зүйн шинэчлэлийн бодлогын хүрээнд санал солилцлоо.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Дам.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд, М.Нарантуяа-Нара, Дав.Цогтбаатар, Х.Тэмүүжин, Х.Баасанжаргал, У.Отгонбаяр нар оролцож, саналаа илэрхийлэв.

Уулзалтын эхэнд, Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа танилцуулга хийхдээ “АТГ анх байгуулагдсан өдрөөс хойш нийт 12079 эрүүгийн хэрэг шалгаж, 3 их наяд 232 тэрбум 407 сая 259 мянган төгрөгийн хохирлыг нөхөн төлүүллээ. 2021, 2022 онд гадаад улс орнуудаас нийт 12.2 сая ам.долларын хөрөнгө буцаан авах үндэслэлийг тогтоож, шүүхийн шийдвэрээр улсын орлого болгосон” хэмээлээ.

Түүнчлэн авлигын төсөөллийн индексийг хоёр оронтой тоонд оруулах зорилтын хүрээнд “Шүгэл үлээгчийн эрхийг хамгаалах тухай хууль” болон “Гэмт хэргийн улмаас хураасан, битүүмжилсэн хөрөнгийг захиран зарцуулах тухай хуулийн төсөл”-ийг батлуулах шаардлагатай байгааг онцлов.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан авлига бол хүний эрхийн хамгийн ноцтой зөрчил гэдгийг тодотгоод таван нам, эвслийн төлөөллөөс бүрдсэн 126 гишүүнтэй УИХ-аас парламентын тогтолцоог улам бүр бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хангах чиглэлд бодлогоо төвлөрүүлэн ажиллаж эхэлсэн гэлээ. Өнгөрсөн хугацаанд өргөн хэрэглэгдэж буй 318 хуулийн зүйл, заалт тус бүрд судалгаа хийхэд хүний эрхийн зөрчилтэй 800 гаруй заалт байгааг тогтоосон учраас энэ парламент тэдгээр зүйл заалтыг засахаар ажиллаж эхэлсэн талаар дурдав. Мөн нийгмийн харилцааны 70 хувийг журмаар зохицуулж байгаа нь авлига үүсэх, албан тушаалаа урвуулан ашиглах үндэс суурь болж буйг тодотголоо. Тиймээс хуулиас давсан журмуудыг цэгцэлж, нийгмийн хэм хэмжээг хуулиар зохицуулахад УИХ анхааран ажиллана гэсэн юм. УИХ-аас  2023 онд батлагдсан 2023-2030 онд хэрэгжих “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”, 2024 онд батлагдсан “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа УИХ-д, олон нийтэд мэдээлж ажиллахыг УИХ-ын дарга үүрэг болголоо.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүд АТГ-ын бодлого, үйл ажиллагааны талаар асуулт асууж, санал хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Дам.Цогтбаатар УИХ-ын дарга, УИХ-аас хууль дээдлэх ёсыг шат ахиулахаар ажиллаж эхэлснийг тодотгоод, авлигатай тэмцэх ажил тунхаг төдий бус бодит үр дүнд заавал хүрэх шаардлагатай гэв. Авлигын асуудал бол улс орны оршихуйтай холбогддог учир АТГ урьдчилан сэргийлэх ажилд анхаарлаа хандуулан ажиллах талаар саналаа илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг: Эрчим хүчний салбарт шинэтгэл хийх цаг болсныг бүх түвшинд хүлээн зөвшөөрч, дэмжиж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын ажлын хэсэг өнөөдөр (2024.10.23) хуралдлаа. Тус Ажлын хэсэг дэргэдээ эрчим хүчний салбарын мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн Гүйцэтгэх багийг байгуулан ажиллуулж буй юм. Өнөөдрийн хуралдаанаар тус багийн ажлын явцын талаар мэдээлэл сонссон юм. Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэгээс бид энэ талаар тодрууллаа.

-Улсын Их Хурлын даргын 2024 оны 80 дугаар захирамжаар байгуулагдсан эрчим хүчний хууль тогтоомжийг шинэчлэх ажлын хэсгийн үйл ажиллагаа ямар түвшинд явж буй талаар тодруулахгүй юу?

-Манай ажлын хэсгийн чиг үүрэг бол Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүчний хэмнэлтийн тухай гэсэн гурван хуулийн төслийг шинэчлэн боловсруулж, ирэх оны хаврын чуулганаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлж шийдвэрлүүлэх. Эрчим хүчний салбар бол том салбар. Тийм учраас энэ хууль, эрх зүйн шинэтгэлийн ажилд оролцогч талуудыг олноор татан оролцуулах зайлшгүй хэрэгцээ шаардлага байгаа юм. Өөрөөр хэлбэл манай ажлын хэсэгт Улсын Их Хурлын гишүүдээс гадна энэ салбарын байгууллагууд, эрдэмтэн судлаачид, төрийн бус байгууллагууд, хувийн болон төрийн өмчит компаниудын төлөөлөл гээд маш олон хүн оролцож ажиллах зайлшгүй шаардлага тулгарсан. Бид энэ оролцоог хангахын тулд ажлын хэсгийнхээ дэргэд Гүйцэтгэх багийг байгуулаад бүтэн цагаар ажиллуулж эхлээд байна. Энэ багтаа бид эрчим хүчний салбарынхаа хамгийн шилдэг хүмүүсийг ажиллуулж байна. Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Диспетчерийн үндэсний төв ТӨХХК, гурав, дөрөвдүгээр Дулааны цахилгаан станцууд, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Улаанбаатар дулааны сүлжээ зэрэг байгууллага, Төрийн өмчит хувьцаат компаниудын төлөөлөл болон ажлын хэсэгт орж ажиллаж байгаа Улсын Их Хурлын гишүүдийн зөвлөхүүд, эрчим хүчний байгууллагуудын хуульчид, инженерүүд гээд 21 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Үүнээс гадна хууль боловсруулах ажилд бүтэн цагаар шумбаад орох боломжгүй хэрнээ зайлшгүй оролцох, санал зөвлөгөө өгөх шаардлагатай ЭХЯ, ЭХЗГ-ны алба хэлтсийн дарга нар, төрийн бус байгууллагууд, дотоод, гадаадад ажиллаж байгаа эрдэмтэн судлаачидаас хүмүүсээс бүрдсэн Дэмжих багийг байгуулахаар ажиллаж байна. Энэ баг 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй байх болов уу.

Түүнчлэн Гүйцэтгэх болон Дэмжих багийн боловсруулсан хуулийн төсөл дээр ажиллах Эрчим хүчний сайдаар ахлуулсан, яамны Төрийн нарийн бичгийн дарга, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга нар орсон Зөвлөх багийг байгуулсан.

Хуулийн төслийг чанартай, сайн боловсруулахын тулд ингэж асуудалдаа төвлөрч, оролцоог хангаж ажиллах нь маш чухал юм.

-Ажлын хэсэг өнөөдөр Гүйцэтгэх багийнхаа мэдээллийг сонслоо. Багийн ажил хэр байна вэ?

-Гүйцэтгэх баг байгуулагдаад ердөө долоо хонож байна. Энэ хугацаанд маш эрчимтэй, зохион байгуулалттай ажилласан нь өнөөдөр хийсэн мэдээллээс харагдлаа. Юуны өмнө Гүйцэтгэх баг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиудын хэрэгжилт, түүний үр дагаварт үнэлгээ хийх ажлыг хийж эхлээд байна. Хуулийн заалт нэг бүрээр матрикс гаргаад, хэрэгжиж байгаа эсэх, хэрэгжихгүй байгаа бол яагаад, хэрэгжиж байгаа бол ямар түвшинд, хэдэн хувьтай байна вэ гэх мэтээр нарийвчлан үнэлэх ажиллагаа хийж байна. Хоёрдугаарт, бид эрчим хүчний системийн бүхий л оролцогч талуудын дунд тандан судалгааны ажлыг хийж байна. Үүнд үйлдвэрлэгч, түгээгч байгууллагууд төдийгүй хэрэглэгчдийг хүртэл хамруулан системийн үйл ажиллагаа, үйлчилгээнд сэтгэл хангалуун байна уу, юу нь хаанаа болж, хаанаа болохгүй байна, эрх зүйн зохицуулалтыг ямар байдлаар, хэрхэн шинэчлэх шаардлагатай байна вэ гэх мэт өргөн хүрээтэй асуудлуудаар санал авч байна. Олон нийтээс санал авах зорилгоор бид энэ сарын 15-наас ирэх 11 дүгээр сарын 15-ны хүртэлх хугацаанд “Эрчим хүчний шинэчлэлтэд Та саналаа өгнө үү” гэсэн аяныг зарлаад, аяныхаа постерыг нийгмийн сүлжээ, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр түгээж байгаа. Түүнчлэн гадаад улс орнуудын эрх зүйн орчныг харьцуулан судлах ажлыг эхлүүлээд байна. Энэ судалгаа маш чамбай байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Гүйцэтгэх багийнхан маань Австралийн үндэсний эрчим хүчний хуулийг бүрэн орчуулаад дууслаа. Эстон, Герман, Данийн дулааны эрчим хүчний хууль, Германы сэргээгдэх эрчим хүчний хуулиудыг орчуулж байна. Мөн Олон улсын эрчим хүчний байгууллагаас гаргасан “Хөгжиж буй орнуудын эрчим хүчний салбарын реформыг эргэн харах нь” гэдэг томоохон баримт бичгийг орчуулж эхлээд байна. Энэ судалгаанд эрчим хүчний реформыг хэрэгжүүлсэн дэлхийн 150 гаруй орны алдаа оноо, ололт амжилтыг, цаашид реформыг яаж хэрэгжүүлэх талаар зөвлөгөөг хамруулан авч үзсэн байгаа юм. Дараагийн бас нэг том ажил бол, салбарын нийт байгууллагуудаасаа мөрдөж ажиллаж байгаа дүрэм, журмуудыг татаж авч, судалж байна. Тэдгээр дүрэм журмууд хуулиас давсан зохицуулалттай байна уу, хуулиар зохицуулж болохооргүй харилцааг зохицуулж байна уу гэдэгт бид бас нарийвчилсан үнэлгээ хийж, тайлан гаргана. Хууль зохицуулах ёстой харилцаагаа зохицуулж чадаж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгдөг нэг том индикатор бол гомдогсодын асуудал байдаг. Гомдогсод буюу хуулийн зохицуулалттай холбоотойгоор үүссэн зөрчил маргааны холбогдох талууд, шүүхийн кейсүүдийг судлан үзэж, зохицуулалт ямар байсан бол энэ маргаан гарахгүй байх байсан юм бэ гэдгийг хардаг энэ жишиг олон улсад нийтлэг хэрэглэгддэг.

-Үр дагаварын үнэлгээ, тандалт судалгааны үр дүн урьдчилсан байдлаар яаж гарахаар байна вэ?

-Хуулийн төслүүдийг шинэчлэх шаардлагатай гэдэгтэй салбарын мэргэжилтнүүд санал нэг байна. Одоо мөрдөгдөж байгаа Эрчим хүчний тухай хуулийн зохицуулалт маш ерөнхий. Дулааны салбарыг бараг зохицуулаагүй гэж хэлж болно. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг нарийвчлаад харах юм бол уртаашаа гурван хуудсанд багтдаг. Нэр томъёо, тодорхойлолтууд, тэгээд төрийн байгууллагын эрх, үүрэг, тусгай зөвшөөрөл, үнэ тариф гээд л дуусдаг. Хуулийн зохицуулалтыг ингэж хэт ерөнхий боловсруулж баталснаас болж системийн нарийвчилсан харилцааг хуулиас давсан олон тооны журам, дүрмүүдээр зохицуулахаас аргагүй болж байгаа юм. Журам, дүрмүүдийг захын нэг дарга ирээд сольж, шинэчлээд байдаг болохоор салбарын эрх зүйн орчин бүхэлдээ тогтворгүй болчихож байгаа юм. Гадаад орнуудын хууль тогтоомжуудаас харж байхад эрчим хүчний салбарын бүхий л харилцааг эмх цэгцтэйгээр нэг бүрчлэн хуульчлан зохицуулсан байгаа юм. Хууль бол дүрэм, журмуудыг бодвол тогтвортой, өөрчлөгдөж солигдох нь харьцангуй бага шүү дээ. Гүйцэтгэх баг дээрээ бид орчуулсан, судалсан гадаадын хуулиудыг хэлэлцээд явж байна. Тухайн салбарын байгууллагууд ямар ямар үүрэгтэй, үйл ажиллагаагаа яаж явуулдаг, өөр хоорондоо ямар харилцаатай, зохицуулалт нь ямар онцлогтой вэ гэх мэтийг нэг бүрчлэн ярилцаж байна. Асуудалдаа ингэж төвлөрч, гүнзгийрэн орж ажилласнаар бид эрчим хүчний салбарыг чөлөөт өрсөлдөөнд тулгуурласан зах зээлийн зөв зарчим руу нь шилжүүлэх эрх зүйн шинэтгэлийг хийж чадна. Шинэтгэл хийх цаг нэгэнт болсныг эрчим хүчний салбарын оролцогчид төдийгүй улс төрийн хүрээнийхэн, иргэд олон нийт хүртэл хүлээн зөвшөөрч, сэтгэл зүрхээрээ нэгдэж, дэмжиж байгаад бид маш их баяртай байгаа. Засгийн газрын дэргэд Шадар сайд Т.Доржхандаар ахлуулсан Эрчим хүчний реформын үндэсний хороо байгуулагдаад байна. Энэ хороо болон Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо болон бусад салбарын байгууллагууд манай Ажлын хэсгийн ажилд ихээхэн дэмжлэг үзүүлж, нягт хамтран ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, энэ салбарт шинэтгэл хийх цаг нь болж, тохироо нэгэнт бүрдсэн таатай нөхцөлд ажиллаж байгаа учир манай Ажлын хэсэг үүргээ сайн биелүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм6 мин өмнө

11 дүгээр сарын 8-наас импортоор орж ирсэн автомашинд Улаанбаатар хотын серитэй дугаар олгохгүй

Улс төр17 мин өмнө

АБГББХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улс төр20 мин өмнө

Д.Амарбаясгалан: Авлига бол хүний эрхийн хамгийн ноцтой зөрчил учраас парламент хүний эрх, эрх чөлөөг хангахад бодлогоо төвлөрүүлэн ажиллаж байна

Нийгэм21 мин өмнө

Амьсгалын замын халдварт өвчний үеийн түгээмэл шинж тэмдэг бол халуурах

Улс төр23 мин өмнө

Улсын Их Хурлын гишүүн М.Энхцэцэг: Эрчим хүчний салбарт шинэтгэл хийх цаг болсныг бүх түвшинд хүлээн зөвшөөрч, дэмжиж байна

Энтертайнмент27 мин өмнө

“Улаанбаатар хот-100” үзэсгэлэн нээлтээ хийлээ

Энтертайнмент5 цаг өмнө

Монголоос бильярдын анхны Ази тивийн аварга төрлөө

Нийгэм5 цаг өмнө

Химийн хорт болон аюултай бодис үйл ажиллагаандаа ашигласан хэргийг шүүхэд шилжүүллээ

Улс төр5 цаг өмнө

Нидерландын хаант улс болон Саудын Арабын хаант улстай агаарын харилцааны хэлэлцээр үзэглэж, тохиролцлын бичиг байгуулав

Нийгэм5 цаг өмнө

Монгол Улсын Консерваторын ахмад багш нартай уулзав

Нийгэм5 цаг өмнө

Өмнөговь аймгийн газар нутгийн 90 хувь нь үүрэн холбооны сүлжээнд хамрагдлаа

Нийгэм5 цаг өмнө

Нийтийн тээврийн зарим чиглэлийг өөрчилнө

Нийгэм5 цаг өмнө

Загасны уурга нь цахилгааны утсанд хүрснээр тогонд цохиулж амиа алджээ

Улс төр1 өдөр өмнө

У.Отгонбаяр: Нөхцөл байдал, тэдгээрийн уялдаа холбоог нарийвчилсан тооцоо судалгаатайгаар авч үзэх ёстой

Дэлхий дахинд1 өдөр өмнө

Киргизстан улсын Жалал-Абад мужийн чаткал хотын ууланд цасны нуранги үүсэж зургаан иргэн амь насаа алджээ

Нийгэм1 өдөр өмнө

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлнэ

Нийгэм1 өдөр өмнө

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны 75 дугаар чуулган эхэллээ

Улс төр2 өдөр өмнө

МАН-ын бүлэг: Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцын мэдээллийг сонслоо

Улс төр2 өдөр өмнө

Г.Дамдинням: МҮХАҮТ-ын эрх зүйн зохицуулалтыг шинэчилснээр төрөөс бизнесийн салбарт оролцдог байдлыг хязгаарлах боломж бүрдэнэ

Улс төр2 өдөр өмнө

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, гишүүд БХЯ, ЗХЖШ-т ажиллав

Улс төр2 өдөр өмнө

Гашуунсухайт-Ганц мод боомтын хил холболтыг эрчимжүүлэхээр “Чайна Энержи” группийн удирдлагатай тохиролцлоо

Нийгэм2 өдөр өмнө

Иргэд угаарын хийд хордох тохиолдол цөөнгүй бүртгэгдэж байна

Нийгэм2 өдөр өмнө

Олон улсын стандартын 3х3 сагсан бөмбөгийн талбайг шинээр 9 байршилд байгууллаа

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан хот дахь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд ажиллалаа

Нийгэм2 өдөр өмнө

Т.Даваадалай: Авто замын засвар шинэчлэлийн ажлыг түр зогсоож, хавар үргэлжлүүлнэ

Улс төр2 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Зэвсэгт хүчний 330 дугаар ангид ажиллав

Нийгэм2 өдөр өмнө

Өнгөрсөн шөнө хотын гудамж, замуудад 425 тонн давс, 83 тонн бодис цацжээ

Нийгэм5 өдөр өмнө

Бүх нийтийн их цэвэрлэгээг 14 хоног зохион байгуулна

Улс төр5 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Ерөнхий сайд Шехбаз Шарифтай уулзлаа

Нийгэм6 өдөр өмнө

Нийт 112600 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж, 291 тарваганы мах илрүүллээ

24 баримт5 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг4 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент5 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр5 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм1 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм2 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм4 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм4 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад5 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг5 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм7 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг9 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад10 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад10 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад12 сар өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр1 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим