Нийгэм
Төвлөрөл сааруулах Үндэсний баг орон нутагт ажиллаж байна
Улаанбаатар хотод ирж буй иргэдийн нэгээхэн хэсэг нь улсын чанартай томоохон эмнэлгүүдийг зорьдог.
Уг асуудлыг шийдвэрлэхээр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан төрөлжсөн мэргэшлийн эрүүл мэндийн байгууллагын хэрэгцээтэй байгаа тусламж үйлчилгээг нутагшуулах, тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, хүлээгдлийг бууруулах зорилго бүхий “Үндэсний баг” байгуулсан.
Үндэсний баг нь нийслэл, дүүрэг төдийгүй орон нутагт цаашлаад улсын хэмжээнд эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, хүлээгдлийг бууруулах чиглэлээр цогц тусламжийг үзүүлэх жишиг баг юм.
Тодруулбал, эрүүл мэндийн салбарт тэр дундаа дүүрэг, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад нэн хэрэгцээтэй байгаа
– Хавдрын тусламж үйлчилгээ
– Зүрх судасны тусламж, үйлчилгээ
– Ангиографийн оношлогоо /эмэгтэйчүүдийн, тархины, зүрхний, хэвлийн/
– Гэмтэл согогийн тусламж үйлчилгээ
– Ерөнхий мэс заслын тусламж үйлчилгээ зэрэг төрлүүдээр төвлөрөл бий болсон бүс нутгуудад тусламж үйлчилгээ үзүүлэхээс гадна эмч, мэргэжилтнүүдийг ажлын байранд нь дадлагажуулах, зааж сурган, мэргэжил арга зүйгээр хангах юм.
Өнгөрсөн сар гаруйн хугацаанд Хэнтий, Өмнөговь, Өвөрхангай зэрэг аймагт ажиллаж, давхардсан тоогоор 200 гаруй үзлэг оношлогоо, 50 гаруй нэн шаардлагатай мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлжээ.
Уулзалтын үеэр сайд Т.Мөнхсайхан дээрх үндэсний багуудыг эрүүл мэндийн салбарт бий болж буй жишиг баг болохыг дурдаад цаашид уг багийн үйл ажиллагааг тогтвортой явуулахад яамны зүгээс бодлогоор хангаж, шат, шатны байгууллагуудад уг тогтолцоог бүрдүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Мөн эмч нарын төлөөлөл уулзалтын үеэр Үндэсний багийн үйл ажиллагааны үр дүнд дүүрэг, орон нутгийн эмч нар бие дааж, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэх чадварт эхнээсээ суралцаж байгааг онцлоод тун удахгүй олон мянган иргэн амьдарч байгаа бүс нутгаасаа эрүүл мэндийн үйлчилгээг чирэгдэлгүйгээр авах боломж бүрдэнэ гэлээ.
Нийгэм
Явган замын нөхөн сэргээлт үргэлжилж байна
Энэ онд 87 байршилд авто замын засвар, шинэчлэл хийхээс өнөөдрийн байдлаар 63 байршилд авто замын зорчих хэсэгт асфальт бетон хучилтыг бүрэн хийж дууссан.
Нийт явган замын нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна.
Энэ талаар НЗХГ-ын Авто замын хяналтын мэргэжилтэн П.Бержанаас тодрууллаа.
Тэрбээр “Инженерийн шугам сүлжээ болон авто замын хашлага суурилуулах явцад эвдэрсэн явган замын нөхөн сэргээлтийн ажил үргэлжилж байна. Хамгийн сүүлд гэхэд Улаанхуарангийн авто замын засвар шинэчлэлтийн хүрээнд явган замын засварыг хийж дууслаа. Гэсэн ч зарим байршилд шугам хоолой зэрэг засварын ажлаас шалтгаалж явган замын ажил бага зэрэг удаашралтай байна. Тухайлбал, Олимпийн гудамжийн 2А магистрал шугамын ажлыг хийж байгаа учраас явган замын нөхөн сэргээлт удааширсан” хэмээлээ.
Харин шугам хоолойн ажлын хүрээн дэх явган замын нөхөн сэргээлтийн ажлын талаар УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, Ерөнхий инженер М.Балдандоржоос зарим зүйлийг тодрууллаа.
Тэрбээр “Улаанбаатар хотын 2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд нийт 18 дулааны магистрал шугамыг шинэчилсэн. Үүнээс гадна инженер хангамжийн байгууллагуудын шугам сүлжээний ажлууд хийгдсэн. Мөн иргэн, хуулийн итгээд буюу аж ахуйн нэгж байгууллагуудын барилгын гадна дэд бүтэц, шугам сүлжээний ажил зэрэг нийт 180 орчим цэг дээр нийтийн эзэмшлийн ногоон байгууламж, зам талбайг сэтлэх зөвшөөрөл авч хэрэгжүүлсэн. Үүнтэй холбоотойгоор нөхөн сэргээлтийн ажилд хяналт тавьж, өнөөдрийн байдлаар 5 байршилд ажил хийгдэж байгаагаас энэ 7 хоногт гурван байршилд нөхөн сэргээлт дуусна.
Харин үлдсэн 2 байршил болох 2А магистрал дулааны шугамын нөхөн сэргээлтийн ажил, 11ГД шугамын нөхөн сэргээлтийн ажил үргэлжлээд дуусах шатандаа явж байна. Тодруулбал, 2А шугам дээр захиалагч байгууллага буюу Эрчим хүчний яаманд болон тодорхой хэмжээний тохижилт бүтээн байгуулалтын ажилд албан шаардлага өгч байна. Мөн шинэчилсэн явган замын хавтанг буцааж тавихдаа хагалж эвдсэн зөрчлүүд гарсан. Үүнийг иж бүрэн солиулах албан шаардлагыг захиалагч байгууллага болон төслийн нэгжүүдэд хүргүүлээд ажиллаж байна” гэлээ.
Нийгэм
“Автобусны камераар зөрчил илрүүлэх нь” сургалт зохион байгууллаа
Нийгэм
Хүний амь насыг хохироож, хэргийн газраас зугтаасан этгээдийг олж тогтоолоо
-
Улс төр21 цаг өмнө
Улс төрийн намын санхүүжилтийн талаарх олон улсын туршлагыг хэлэлцлээ
-
Спорт4 цаг өмнө
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ
-
Нийгэм21 цаг өмнө
Бүтээмжийн хувьсгалаас өндөр цалингийн тогтолцоо руу шилжинэ
-
Улс төр4 цаг өмнө
ТБХ: Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг батлахыг дэмжлээ
-
Нийгэм4 цаг өмнө
Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээний хэрэгжилтийг дүгнэлээ
-
Нийгэм4 цаг өмнө
АТГ: Соёлын салбарт гэрээний үүргээ зөрчсөн 5 оролцогчийн тендер шалгаруулалтад оролцох эрхийг хязгаарлав
-
Нийгэм4 цаг өмнө
Өвөлжилтийн бэлтгэл ажил 98.5 хувийн гүйцэтгэлтэй байна
-
Нийгэм4 мин өмнө
Хүний амь насыг хохироож, хэргийн газраас зугтаасан этгээдийг олж тогтоолоо