Нийгэм
Өвчиндөө шаналж буй Ө.Энхмарал охинд туслахыг гуйлаа
Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Ө.Энх-марал охины эцэг, эх өнөөдөр /2019.03.06/ мэдээлэл хийлээ. Хоргүй хавдраар өвчиндөө шаналж буй бяцхан охиноо эрүүл саруул болгоход шаардлагатай эмчилгээний зардлын мөнгө олохын тулд нийт монголчуудаасаа тусламж гуйж байгаа юм.
Тэд энэ сарын 13-нд “Хайрын хорвоо” нэртэй хандивын тоглолт зохион байгуулахаар товлосон ч тасалбарын борлуулалт 30 хувьтай байгаа аж. Эмчилгээнд шаардлагатай 160 сая төгрөгөөс 70 саяыг тоглолтоос олно гэж тооцоолсон ч хаана ч хүрэхгүй болж буй юм байна. Иймээс хандивын тоглолт үзэж, эмчилгээнд шаардлагатай төлбөр хуримтлуулахад туслахыг хүслээ.
З.Өгөдэй, н.Эрдэнэтунгалаг нар 2018 оны тавдугаар сарын 10-нд аав ээж болжээ. Гэвч охин Ө.Энхмарал нь найман сартай болсон үеэс мөлхөж чадахгүй, хөлийн ул нь мэдээгүй, үргэлж уйлагнах болсон байна.
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байх үед имра зураг авахуулах шаардлагатайг эмч нар хэлжээ. Зургаар охины биед нугаснаас үүссэн 9.4 см хэмжээтэй салаалж ургадаг хавдар нурууны мэдрэлийн судсыг дарсан байдалтай байна гэсэн хариу гарч, эмч нар Монголд эмчлэх боломжгүй гадаадад хоёр сарын хугацаанд амжиж мэс засалд орохыг зөвлөсөн байна.
Өвчнөөсөө болж охин бие засахад хүндрэлтэй, үргэлж уйлагнадаг аж. Ээж н.Эрдэнэтунгалаг “Жирэмсний үед эмчийн хяналтад байхад нэмэлт витамин уу гэж байсан. Хяналтад байх хугацаанд ураг эрүүл байна гэсэн. Надад болон нөхөрт маань ямар нэгэн өвчин байхгүй эрүүл саруул. Охин минь нэг л өглөө мөлхөхгүй байгааг гайхаж эмнэлэгт хандахад ийм хавдартай болсон байна. Төрөхийн хавдар гэж хэлсэн. Яаралтай эмчлүүлбэл эдгэдэг хоргүй хавдар юм билээ” гэлээ.
Ө.Энхмарал охины аав З.Өгөдэй бага насны хүүхдүүд хорт хавдраар өвчилж буйд эрүүл мэндийн салбарынхан анхаарлаа хандуулж, цаг алдалгүй эмчилж оношийг нь зөв тогтоож байх шаардлагатай байна гэдгийг онцолсон. Тэрбээр “Охин минь нугаснаас үүдэлтэй хоргүй хавдар гэсэн. Эмчийн хяналтад байхад ийм юм боллоо. Өвчний шалтгааныг нь эмч нар мэдэхгүй гэх юм. Үүнд маш гомдолтой, харамсч байна. Дахин хүүхэдтэй болохоос ч айж байна. Хүүхдүүд хорт хавдраар өвчилж байгаад сэтгэл минь эмзэглэж бас гайхаж байна. Үүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй” гэлээ.
Өнгөрсөн сар гаруйн хугацаанд охины эмчилгээнд дөрвөн сая гаруй төгрөг зарцуулсан ч тусыг эс олсон тул одоогоор өвчин намдаах эм хэрэглэж байгаа аж. Охинд туслах хандивын данс 5090770421 аж.
Бага насны хүүхдүүд хорт хавдраар өвчилж буй нь монголчуудын хэрэглэж буй хүнснээс болж байгааг үгүйсгэх аргагүй болохыг Ө.Энхмарал охины өвөө болон эцэг эх нь хэллээ..
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр4 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм6 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент5 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент5 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм6 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм6 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд4 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ