Нийгэм
О. Орхон гэж хэн бэ?

Хэвлэл мэдээлэл, дуран камер, буу шийдэм болж, сүр дуулиантайгаар баривчилсан банкир О.Орхоныг мэдэхгүй танихгүй хүнгүй болсон биз. Түүнийг баривчилж байгаа зураг өчигдрийн нүүр номын нэг дуулиан байсан учраас.
Харин энэ удаад О.Орхон хэн бэ, ямар боловсрол мэргэжилтэй хүн бэ гэдгийг сонирхуулъя. Дэлхийн хэмжээний наймааг Оростой хийж, “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголд авч ирсэн О.Орхон бол яах аргагүй Монголын банкны салбарын шилдгүүдийн нэг, олон улсын хөрөнгийн зах зээлд Монгол Улсын бондыг амжилттай гаргаж явсан туршлага, мэдлэгтэй, чадварлаг тоглогч юм.
Тэрбээр өдгөө 44 настай. 1997 онд МУИС-ийн ЭЗС, 2003 онд Их Британы Уэльсийн их сургуульд суралцаж төгсөн банк санхүү, бизнесийн удирдлагын ухааны магистр цол хамгаалсан. 1997-2003 онд Худалдаа хөгжлийн банкинд эдийн засагч, ахлах эдийн засагч, 2004-2005 онд Трий Тигерс ХХК-ийн Гүйцэтгэх захирал, 2005-2006 онд Мянганы сорилтын сангийн үндэсний зөвлөлд санхүүгийн зөвлөх хийж явсан. Улаанбаатар хотын болон Худалдаа хөгжлийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан, мөн Монголын банкны холбооны ерөнхийлөгчөөр сонгогдож байв.
Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын тэргүүн орлогчоор ажиллаж байхдаа О.Орхон Н.Алтанхуягийн Засгийн газрын олон улсын хөрөнгийн зах зээлд Чингис бондыг арилжаалах үйл явцад зөвлөх, андройдероор оролцсон.
Худалдаа хөгжлийн банк бол Монгол Улсын хувьд гадаад зах зээлд гурван удаа дараалж бонд гаргасан анхдагч. Худалдаа хөгжлийн банк 2007 онд олон улсын хөрөнгийн зах зээлд бонд арилжиж байсан түүхтэй.
Харамсалтай нь, өнөөдөр Монголын төр түүнийг луйварчин, хэрэгтэн болгон дэлхийд “зарлаж”, сүр дуулиантайгаар баривчилсан нь хэр зохимжтой үйлдэл болохыг хэлж мэдэхгүй юм.
Ямартай ч тэрбээр бусад шиг Баянгол зочид буудлын дотор нуугдаж, гаднаа бөхчүүд болоод босоо хөхчүүд, УИХ-ын гишүүдийн хамгаалалтад ороогүй. Гадагшаагаа зугатсангүй. Улстөрчдийн том зодоон, байгалийн баялаг булаацалдсан өмчийн хэрүүлдээ Монголын төр хичнээн залуусын зориг зүрхийг мохоох ёстой вэ. Түүний хийсэн наймааг улстөрчдийн цүнх барин эрх мэдэлд хүрсэн “хүүхэлдэй”-нүүд үнэнч шударгаар шалгаж чадах уу?
Тэрбээр хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа “ Төрийн өмчтэй компаниудыг санхүүжүүлсээр өнөөг хүрсэн. “Монголын төмөр зам” техник тоног төхөөрөмжөө шинэчлэхдээ, “Эрдэнэт” үйлдвэр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар манайхаас санхүүжилт авч байсан. Монгол Улс түүхэндээ анх удаа “Боинг” худалдаж авсан нь ердөө саяхны үйл явдал. Онгоц захиалчихаад худалдаж авахдаа тулахад засагт мөнгө байгаагүй. Эцсийн мөчид манай банк 80 гаруй сая ам.доллараар санхүүжүүлж байсан. Дахин хэлэхэд зөвхөн “Эрдэнэт” ч гэлтгүй бүх том төсөл хөтөлбөрийг санхүүжүүлдэг. Энэ бол бидний өдөр тутам хийдэг ажил” гэсэн байдаг

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.