Нийгэм
Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 2024 оны эхний 9 сард 11.9 хувиар өслөө
Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 2024 оны эхний 9 сард 6.4 их наяд төгрөг болж, 6.0 (93.2 хувь) их наяд төгрөгийн ажлыг дотоодын барилгын байгууллага, 435.8 (6.8 хувь) тэрбум төгрөгийн ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэсэн байна.
Барилга угсралт, их засварын ажил 2024 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеэс 683.8 (11.9 хувь) тэрбум төгрөгөөр өсөхөд дотоодын байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 466.3 (8.4 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.
Харин дотоодын барилгын байгууллагаас хувийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 5.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 490.3 (9.1 хувь) тэрбум төгрөгөөр өссөн бол төрийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 69.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 13.9 (16.7 хувь) тэрбум төгрөгөөр, гадаадтай хамтарсан байгууллагынх 36.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 10.1 (21.4 хувь) тэрбум төгрөгөөр буурсан байна гэж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.
Нийгэм
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Нийгэм
Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна.
Сүүлийн өдрүүдэд энэ төрлийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна.
Иймд хогийн суваг, хогийн цэгт ил гал гаргахгүй, тамхины ишийг бүрэн унтрааж, аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
-
Бусад11 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм16 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Улс төр19 цаг өмнө
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
-
Улс төр18 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Нийгэм16 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Дэлхий дахинд16 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм18 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна
-
Нийгэм16 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ