Нийгэм
Монголын төрийн далбааг Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад наадмын тэнгэрт мандууллаа
Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Красноярскийн хязгаарын захирагч А.В.Усс-ын урилгаар Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд хүндэт зочноор оролцлоо.
Наадмын нээлтийн ёслолд 6,000 гаруй зочин төлөөлөгч, албаны хүмүүс, 59 орны 3,000 гаруй тамирчин, дасгалжуулагч, 1,000 гаруй уран бүтээлчид оролцлоо.
Элчин сайд Б.Дэлгэрмаа арга хэмжээний хүрээнд “Универсиадын хотхон”-д зочилж, тус наадамд оролцож байгаа Үндэсний багийн хамт олонд хүндэтгэл үзүүлэн, Монгол Улсын төрийн далбааг Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад наадмын тэнгэрт мандуулах ёслолын ажиллагаанд оролцож, үндэсний баг тамирчиддаа амжилт хүсч, хамт зураг авахуулж, наадмын Зохион байгуулах комисст бэлэг дурсгалын зүйл гардуулав.
Манай үндэсний баг тамирчид цана, цанын орон зай баримжаалах, шорт трейк, уран гулгалт, фристайлын спортын таван төрөлд 16 тамирчин, 6 дасгалжуулагч, албаны 4 нийт 26 хүний бүрэлдэхүүнтэй оролцож байна. Монголын баг тамирчид 1991 оны Японы Саппоро хотноо болсон Өвлийн Универсиад наадамд эхлэн оролцож байсан түүхтэй. Түүнээс хойш Монголын оюутан тамирчид 14 дэх удаагаа өвлийн Универсиад наадамд хүчээ сорьж байна. Энэ удаагийн наадамд уран гулгалт, цанын орон зай баримжаалах спорт, фристайлын төрөлд оролцож байна.
Тус ЭСЯ-аас “Азийн хүүхдүүд 2020” олон улсын спортын наадмын зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалан нарын хүсэлтийн дагуу Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад наадмын ажлын зохион байгуулалт, явц, үйл ажиллагааг газар дээр нь үзэх, туршлага судлах зорилгоор тус наадмын зохион байгуулах хорооны гишүүд болох Монгол Улсын ЕТГ, ГХЯ, ХЗДХЯ, БСШУСЯ, ЭМЯ, ЭЗДТГ, МТХХГ зэрэг байгууллагын ажил мэргэжлийн хүмүүсийг 2019 оны 3 дугаар сарын 8-13-ны хооронд Красноярск хотноо айлчлуулан, универсиадын хаалтын ажиллагаа, тэмцээн уралдаан, соёлын арга хэмжээ болон спортын объектуудтай танилцуулах, Универсиадын Зохион байгуулах хорооны албаны хүмүүстэй хийх уулзалтыг зохион байгуулах болно.
Элчин сайд Б.Дэлгэрмаа Дэлхийн оюутны спортын өвлийн XXIX Универсиад наадамд оролцож байгаа манай үндэсний баг хамт олныг хүлээн авч, шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлж, “Азийн хүүхдүүд 2020” олон улсын спортын наадмын зохион байгуулах хорооны гишүүдийг туршлага судлах боломжийг бүрдүүлэхэд идэвх зүтгэл гарган ажиллаж байгаа Монгол Улсын өргөмжит консул Е.А.Кузминыг сайшааж, талархал илэрхийлэв.
Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр3 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм5 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент5 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент4 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм5 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм5 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм5 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр4 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав