Нийгэм
Авто замын салбарын өвөлжилтийн бэлтгэл 100 хувь хангагдлаа
Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-аас 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах 11 арга хэмжээ төлөвлөснөө 100 хувь бүрэн биелүүллээ.
Тухайлбал, өвлийн улиралд улсын чанартай авто замын байнгын бэлэн байдлыг хангуулахаар нийт 50 шуурхай ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
Улсын чанартай авто замын халтиргаа гулгаа үүсдэг хэсэг, зам даваанд ашиглах хуурай элс, үнс, давсыг нөөцлүүлэх, шуурхай ажлын хэсэгт ажиллах машин механизмын засвар үйлчилгээг хийлгэж, бэлтгэж, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна.
Зам, тээврийн яамтай байгуулсан гэрээний дагуу энэ онд зам барилгын 21 төсөл, арга хэмжээнд техник технологийн хяналт тавин ажиллаж байна. Үүнээс 4 авто замын ажил бүрэн дуусаж, улсын ашиглалтад хүлээлгэн өгсөн.
Он дамжин хэрэгжиж буй авто замын гүйцэтгэгч байгууллагуудад тэмдэг тэмдэглэгээ тавих, түр зам гаргаж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулан, хяналт тавьж ажиллаж байна.
Улсын чанартай авто зам, гүүрийн урсгал засварын ажлыг батлагдсан график, төлөвлөгөөний дагуу хийж, өнөөдрийн байдлаар 90 хувийн гүйцэтгэлтэй. Мөн улсын хэмжээнд байгаа нийт 33 төлбөр авах цэгт шаардлагатай урсгал засвар, дулаалгын ажлыг бүрэн хийж гүйцэтгээд байна гэж Зам тээврийн яамнаас мэдээллээ.
Нийгэм
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 42 км зайд өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 20-нд 21:50 цагт газар хөдөллөө. Газар хөдлөлтийн хүч нь 3.2 магнитуд хүчтэй байсан гэж Хөвсгөл Онцгой байдлын газраас мэдээллээ.
Дашрамд дурдахад өнгөрсөн онд 77 мянган газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд 1000 орчим газар хөдлөлт нь Улаанбаатар хотын ойролцоо бүртгэгджээ. Мөн хүнд мэдрэгдэх газар хөдлөлт нь нийт долоон удаа бүртгэгдэж байжээ.
Нийгэм
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Нийгэм
Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна
Он гарснаас хойш нийслэлийн хэмжээнд гал түймрийн 1700 гаруй дуудлага бүртгэгдэж, үүнээс 17 хувийг хогийн цэг, хогийн суваг шатсан дуудлага мэдээлэл эзэлж байна.
Сүүлийн өдрүүдэд энэ төрлийн дуудлага нэмэгдэх хандлагатай байна.
Иймд хогийн суваг, хогийн цэгт ил гал гаргахгүй, тамхины ишийг бүрэн унтрааж, аюулгүй байдлаа хангахыг Нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
-
Бусад9 цаг өмнө
Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана
-
Нийгэм14 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө
-
Улс төр17 цаг өмнө
“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо
-
Улс төр16 цаг өмнө
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа
-
Нийгэм15 цаг өмнө
Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
-
Дэлхий дахинд15 цаг өмнө
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
-
Нийгэм17 цаг өмнө
Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ