Эдийн засаг
Эхний хоёр сард гадаад худалдаа 256.1 сая ам.долларын ашигтай гарлаа

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний хоёр сарын дүнгээр 1.93 тэрбум ам.доллар болж, 2018 оны мөн үеэс 366.7 сая ам.доллар буюу 23.4 хувиар өсчээ. Экспортын дүн импортын дүнгээс 256.1 сая ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарлаа.Экспортод нийлүүлсэн барааны 99.4%-ийг валютын төлбөртэй худалдаа эзэлжээНийт 1.09 тэрбум ам.долларын бараа, түүхий эд экспортолсныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 30.4 хувиар өссөн байна. Экспортод нийлүүлсэн барааны 99.4 хувийг валютын төлбөртэй худалдаа эзэлжээ.
Экспортын барааны нийт дүнд:
- эрдэс бүтээгдэхүүн 75.5 хувь
- сувд, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос 17.9 хувь
- арьс ширэн түүхий эд болон боловсруулсан арьс шир, ангийн үс, эдгээрээр хийсэн эдлэл 0.3 хувь
- нэхмэл болон нэхмэл бүтээгдэхүүн 2.3 хувийг эзэлсэн байна.
Монгол Улс дэлхийн 47 оронд бараа экспортолсон байна. Үүнээс 97.9 хувийг доорх гурван улсад нийлүүлжээ.
- БНХАУ-д 78.8 хувь
- Их Британид 18.3 хувь
- ОХУ-д 0.8 хувь
Импорт 15.4%-аар өсөв
Монгол Улс 2019 оны эхний хоёр сард импортоор нийт 837.5 сая ам.долларын бараа, түүхий эд оруулсан нь 2018 оны мөн үеэс 111.5 сая ам.доллараар буюу 15.4 хувиар өссөн байна.
Импортоор нийлүүлэгдсэн барааны 95.6 хувийг валютын төлбөртэй худалдаа, 2.1 хувийг гадаадын зээлийн хөрөнгөөр нийлүүлсэн бараа, 0.4 хувийг гадаадын тусламжийн бараа, 1.6 хувийг гадаадын хөрөнгө оруулалтаар нийлүүлсэн бараа, 0.04 хувийг боловсруулалтын бараа эзэлжээ.
Импортоор нийлүүлэгдсэн барааны нийт дүнд
- машин механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг 21.3 хувь
- эрдэс бүтээгдэхүүн 24.1 хувь
- мал амьтан, ургамлын гаралтай бүтээгдэхүүн, хүнсний зүйл 9.8 хувь
- авто агаарын тээврийн хэрэгсэл тэдгээрийн эд анги 21.3 хувь
- хуванцар болон хуванцар эдлэл, каучук болон каучукан эдлэл 3.8 хувь
- үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүн 6.5 хувь
- химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүн 5.6 хувийг тус тус эзэлжээ.
Олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орны тусламжаар 3.4 сая ам.долларын бараа импортолсон байна. Барааг гарал үүслийн орноор авч үзэхэд
- БНХАУ-д 48.9 хувь
- АНУ-д 13.4 хувь
- Япон-д 15.9 хувь
- ОХУ-д 9.1 хувь тус тус ногдож байна.
Олон улсын санхүү эдийн засгийн байгууллага, хандивлагч орны зээлээр 17.5 сая ам.долларын бараа нийлүүлснийг Засгийн газрын шугамаар оруулж иржээ. Уг зээлийн 20.6 хувийг БНСУ-аас, 68.8 хувийг БНХАУ-с тус тус олгосон байна. Харин 13.4 сая ам.долларын бараа гадаадын хөрөнгө оруулалтаар Монголд нийлүүлэгджээ.
Манай улс дэлхийн 109 орноос гарал үүсэлтэй бараа импортолсноос
- ОХУ-д 29.5 хувь
- БНХАУ-д 25.5 хувь
- АНУ-д 10.5 хувь
- Япон-д 12.0 хувь
- БНСУ-д 3.8 хувь
- ХБНГУ-д 3.7 хувь тус тус ногдож байгаа нь нийт импортын дүнгийн 85.0 хувийг эзэлж байна.
Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.