Нийгэм
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 34 дуудлага бүртгэгджээ
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны дөрвөн, гал түймрийн 34 дуудлага бүртгэгджээ. Алба хаагчид 101 иргэний аюулгүй байдлыг ханган, хоёр тэрбум 338 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллажээ.
Гал түймрийн дуудлага БГД-6, БЗД-7, СБД-2, СХД-10, ХУД-2, ЧД-6, БНД-1 бүртгэгдсэн байна.
Пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг ханган, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг нийслэлийн онцгой байдлын газраас анхааруулж байна.
Нийгэм
“Түмэн тэмээний баяр 2025” ирэх сард болно
“Түмэн тэмээний баяр 2025” Өмнөговь аймгийн төвд хоёрдугаар сарын 1-3-ны хооронд болно. Хоёр бөхт тэмээг өсгөн үржүүлэх, маллах арга ухаан, зан үйл, уламжлалыг өвлүүлэх, тэмээн соёл, спортыг хөгжүүлэх зорилго байгууллагдаг. Анх 1997 онд зохион байгуулжээ. Үүнээс хойш энэ баярыг тогтмол зохион байгуулдаг болсон.
Энэ нь өвлийн аялал жуулчлалыг тогтвортой хөгжүүлэн, 2016 онд 1108 тэмээ барианд оруулсан амжилтаар “Гиннес”-ийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон түүхтэй билээ.
Нийгэм
Үерийн хамгаалалтын сувгийн хашлагыг мөргөж машин унаж осолджээ
Нийгэм
Хоёр цэгт агаарын чанарын хэмжигч ажиллахгүй байна
Нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. Өнөөдөр 09:00 цагийн байдлаар Хайлааст орчимд агаарын бохирдол хамгийн их буюу 224 гэж заажээ.
Хоёр цэгт агаарын чанарын хэмжигч ажиллахгүй байна. Харин 5 буудал, Богд хааны ордон музей орчимд агаар цэвэр гэж заасан байна.
Цэвэр: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй.
Хэвийн: Агаарын чанарын стандартын шаардлага хангана. Гэхдээ зарим хэт мэдрэг хүмүүст амьсгалын замын өвчний шинж тэмдэг илрэх магадлалтай.
Бага бохирдолтой: Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрнэ. Зүрх судас, амьсгалын замын архаг өвчтэй, ялангуяа гуурсан хоолойн багтраа өвчтэй хүмүүс нөлөөлөлд илүү өртөнө.
Бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илэрч эхэлнэ. Хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл хүндээр илэрнэ.
Их бохирдолтой: Удаан хугацаагаар гадаа байхад хүний эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөөлөл үзүүлж болно.
Маш их бохирдолтой: Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй.
Ташрамд, Олон улсад агаарын бохирдлын хэмжээ 25 байвал хэвийн гэж үздэг. Харин манай улсад дээрх хэмжээг 50 байвал хэвийн гэж үздэг байна. “Их бохирдолтой” үед зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байх, эмийг хугацаанд нь уух шаардлагатай.
Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүхийг зөвлөж байна.
-
Улс төр12 цаг өмнө
ЭЗБХ: Хууль, тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, Эдийн засаг, хөгжлийн сайдын мэдээллийг сонсов
-
Нийгэм5 цаг өмнө
“Түмэн тэмээний баяр 2025” ирэх сард болно
-
Улс төр7 цаг өмнө
“Эрдэнэс Тавантолгой”-н “0” давхаргын баяжмалаар шахмал түлш үйлдвэрлэнэ
-
Улс төр13 цаг өмнө
Утаа, түгжрэл зэрэг нийслэлийн асуудлыг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана
-
Нийгэм13 цаг өмнө
Шанхай хотын Ландшафт архитектурын зураг төсөл, судалгааны хүрээлэнтэй хамтарч ажиллана
-
Улс төр13 цаг өмнө
“Нээлттэй парламент” дадлагажигч хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
-
Нийгэм12 цаг өмнө
Хоёр цэгт агаарын чанарын хэмжигч ажиллахгүй байна
-
Энтертайнмент13 цаг өмнө
Үндэсний бөхийн барилдаанд чансаа тогтоодог боллоо