Энтертайнмент
Боксын УАШТ хагас шигшээ тулаанаар үргэлжилж байна
Энтертайнмент
Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд Монголын 12 тамирчин өрсөлдөж байна
Италийн Турин хотод Дэлхийн оюутны спортын өвлийн XXXII Универсиад наадам нэгдүгээр сарын 13-23-ны өдрүүдэд болж байна. Энэ удаагийн наадамд 57 орны 2000 орчим тамирчин спортын 11 төрөлд 96 багц медалийн төлөө өрсөлдөх бол манай улсаас спортын 5 төрөлд дөрвөн дасгалжуулагчийн удирдлага дор 12 тамирчин хурд хүчээ сорьж байна.
Тус наадмын шорт трейкийн төрөлд дасгалжуулагч Б.Бат-Оргилын удирдлага дор Б.Гэрэлтуяа, Э.Мөнх-Эрдэнэ, Г.Мөнх-Эрдэнэ, М.Борхүү нар өрсөлдөх бол уран гулгалтын төрөлд дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл оролцоно. Харин гүйлтийн цанын төрөлд дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор О.Золбаяр, А.Хүслэн, Б.Номин-Эрдэнэ, уулын цанын төрөлд дасалжуулагч С.Тэмүүлэнгийн удирдлага дор А.Сондорбаяр, О.Өсөх-Ирээдүй, А.Итгэл, снөүбоардын төрөлд Г.Ганзориг өрсөлдөх юм.
Монголын баг тамирчидаас онцолбол, снөүбордын төрөлд оролцох Г.Ганзориг нь Дэлхийн оюутны спортын өвлийн Универсиад наадамд өрсөлдөх анхны монгол тамирчин болж байгаа ба тэрбээр энэ төрөлдөө Монгол Улсын гурван удаагийн аварга, Монголын бүх ард түмний спортын их наадмын алт, мөнгөн медальт тамирчин юм.
Энтертайнмент
Шинэ оны эхний барилдаанд дархан аварга Н.Батсуурь түрүүллээ
Шинэ үндсэн хууль батлагдсаны 33 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой 128 бөхийн 2025 оны эхний барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хемон Констракшн” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, дархан аварга Намсрайжавын Батсуурь түрүүлж, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Эвт Чулуу” ХХК, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр үзүүрлэв.
Дөрөвт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, “Эрч” спорт хороо, “Пирамид орд” ХХК, “Хур харцага” дэвжээний бөх, улсын харцага Э. Даш, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Алдар” спорт хороо, ЗХ-ний 014 анги, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр, “Юү Эл И” ХХК, “Хан Хэнтийн Аварга” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар шалгарлаа.
Наймд улсын арслан Б.Орхонбаяр, улсын заан заан М.Лхагвагэрэл, улсын заан С.Сүхбат, аймгийн хурц арслан Б.Очирхүү нар үлдэв.
Дараагийн барилдаан нэгдүгээр сарын 17-ны өдөр 11:00 цагаас Сумын цолтон болон залуу бөхчүүдийн ээлжит барилдаанаар үргэлжилнэ.
Энтертайнмент
Ё.Басхүү улсын аварга боллоо
2025 оны жүдо бөхийн УАШТ-ий хувийн барилдаан Монгол бөхийн өргөөнд хоёр өдөр үргэлжилж, 14 жингийн аваргууд тодорлоо.
Жин тус бүрийн аваргуудыг танилцуулья.
Эмэгтэй
- -48 кг: Ж.Анударь (Женко)
- -52 кг: М.Нандин-Эрдэнэ (Гүрү дожо)
- -57 кг: М.Ичинхорлоо (Алдар)
- -63 кг: Л.Энхрийлэн (Сүлд)
- -70 кг: Б.Ням-Эрдэнэ (Женко)
- -78 кг: О.Хүслэн (Сүлд)
- +78 кг: А.Адъяасүрэн (Алдар)
Эрэгтэй
- -60 кг: Б.Сүхбат (Женко)
- -66 кг: Ё.Басхүү (Хилчин)
- -73 кг: Б.Эрдэнэбаяр (Хилчин)
- -81 кг: О.Шинэбаяр (Тэмүүжин)
- -90 кг: Ц.Ган-Эрдэнэ (Хилчин)
- -100 кг: А.Энхбаяр (Алдар)
- +100 кг: Б.Гончигсүрэн (Хилчин)
Өнөөдөр холимог багийн улсын аварга шалгаруулах тэмцээнээр үргэлжлэн явагдана. Холимог багийн тэмцээнд 11 баг оролцоно.
-
Нийгэм14 цаг өмнө
Виз, визийн зөвшөөрөл олголт 98.4 хувьтай байна
-
Нийгэм19 цаг өмнө
Сэлэнгийн Бугантад 17 см цасан бүрхүүл тогтжээ
-
Улс төр20 цаг өмнө
“Орано Майнинг”-тай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурна
-
Улс төр16 цаг өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд түүхэн өдөр тохиож байна
-
Улс төр20 цаг өмнө
Монгол, Туркийн харилцааны түвшнийг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэлээ
-
Нийгэм18 цаг өмнө
Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөлжээ
-
Улс төр15 цаг өмнө
Монгол Улс Франц Улстай ураны төсөлд хамтран ажиллах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурлаа
-
Нийгэм19 цаг өмнө
Хилийн зарим боомт энэ сарын 29, 30, 31-нд түр хаана