Нийгэм
Ж.Батдорж: 48 цаг гурван ээлжээр тасралтгүй ажиллаж, 80 айлын орц, гарцыг чөлөөллөө

ГУББГ-аас үерийн хамгаалалтын барилга, байгууламжтай нийт 14 байршилд халиа тошин халих эрсдэлээс сэргийлэн ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар эдгээр байршилд нийт 37 мянган метр.куб суваг татаад байна.
Мөн бусад халиа тошин үүссэн байршлуудад ажиллаж байгаа дүүргийн Онцгой комисс болон холбогдох албаныханд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, ажиллаж байгаа юм.
Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд нийт 80 гаруй өрх халиа тошинд автаж, дуудлага өгсний дагуу тус байршилд ГУББГ-аас шуурхай арга хэмжээ авч, ахин халиа тошин халах эрсдэлгүй болголоо.
Энэ талаар Геодези, усны барилга, байгууламжийн газрын Засвар ашиглалтын албаны дарга Ж.Батдоржоос тодруулахад “Төгөлдрийн гүүр орчмын хэсэгт үерийн барилга байгууламж байхгүй. Шуурхай арга хэмжээ авч 7500 метр.куб суваг татаж, ойр орчмын айл өрхийн аюулгүй байдлыг ханган ажиллаад байна. Мөн автозамын хоёр гүүрэн гарцыг гаргаж, явган замын дөрвөн гүүрийг чөлөөллөө. Бид сүүлийн 48 цаг гурван ээлжээр тасралтгүй ажиллаж, 80 айлын гэртээ орох орц гарцыг чөлөөтэй болголоо. Одоо сувгаас ус халих эрсдэлгүй болсон” гэв.
Мөн булгийн ус ундаргатай газар болон хөрсний ус ихтэй газарт байгаа айл өрхүүдийг газар чөлөөлөлтдөө идэвхтэй хамрагдахыг уриаллаа.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.