Нийгэм
Сурагчдын шүдний эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 69.55 хувьтай байна

Нийслэлийн ЕБС-ийн сурагчдын шүдний эрт илрүүлгийн үзлэгийн хамрагдалт 69.55 хувьтай байна. Нийт үзлэгт хамрагдсан 29,938 хүүхдээс 78.6 хувь нь шүд цоорох өвчинтэй, 85.2 хувь нь шүдээ хангалттай сайн угааж чадахгүй байгаа үзүүлэлттэй байна.
Хүүхдийн шүд амны хөндийн өвчлөл нь амьдралын чанар, биеийн эрхтэн тогтолцоо, өсөлт-хөгжил, сурлагад сөргөөр нөлөөлж олон төрлийн өвчин үүсгэх шалтгаан болдог. Энэ насанд хүүхдийн байнгын шүд ургаж эхэлдэг бөгөөд сүүн шүднүүд нь байнгын шүдээр солигдож холимог зуулт үүсдэг ба байнгын шүдний эрдэсжилт гүйцээгүй байдаг тул шүд цоорох өвчинд өртөмтгий байдаг.
Анхаарах зүйлс
- Хүүхдийн шүдийг өдөрт 2-3 удаа сайтар угааж, утсаар цэвэрлэх.
- Чихэрлэг хүнс, ундааны хэрэглээ, хоол хоорондын амттаны тоог хязгаарлах
- Шүдний эмчид улирал тутамд үзүүлэх
- Хүүхдэд шүдний эрүүл ахуйн зөв дадал хэвшүүлэх

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.