Нийгэм
Дэлхий хавтгай болсныг мэдэх үү, тэмцэгчид ээ?

Гадаадын хөрөнгө оруулагч, тэр тусмаа өмнөд хөршийн хөрөнгө оруулагч гэнгүүт уурсан хашгирдаг бүлэг дайны байдалд бэлэн жагсаж байдаг болж.
Яагаад… ?
Яагаад гэхээр хэн ч тойвтой зүйл хэлж чадахгүй.
Тэгсэн мөртлөө “…Эх орны маань баялгийг…
….Муусайн гадныхан… гэх мэт үгсийг завсаргүй урсгаж чадна.
Яагаад ингэж хийрхэх болсныг хэн ч бас хэлж мэдэхгүй.
Уг нь гадаадын хөрөнгө оруулалт гэдэг хамгийн гоё үг баймаар, дэлхийн энд хүрч хөгжих гэж тэнцэж ядаж байгаа Монголд.
Монголд гэлтгүй дэлхийн аль ч улсад гадны хөрөнгө оруулалтыг найр тавин угтдаг. Хөгжилтэй АНУ-д ч Азийн баруудад ч.
Яагаад гэвэл хөрөнгө оруулалт гэдэг өөрөө хөгжлийн цус сэлбэгч хүч. Зөвхөн оруулж буй хөрөнгийн тоогоор бус дагалдаж ирэх техник, технологийн дэвшил, бизнес, аж ахуйн соёл аль ч улсад жинхэнэ утгаараа цус сэлбэлт болж байдаг. Тэр ч утгаараа харилцаа хамтын ажиллагаа аль болох өргөн цар хүрээтэй байх тусмаа, гадны хөрөнгө оруулагчид аль болох тухайн улсыг тоож хошуурч, тайван итгэлтэй хөрөнгө оруулалт хийж чадаж байвал тухайн улсыг эдийн засгийн хувьд ч, засаглалын хувьд ч ЭРҮҮЛ гэж томьёолдог.
Эсрэгээрээ гадны хөрөнгө оруулалтыг айлгаж ичээж, хааж байгаа улсууд эдийн засгийн хөгжлөөрөө тэээр тэнд хоцорсны илэрхийлэл, жишээ болдог. Хүн төрөлхтөний түүхэнд жишээ ч олон байгаа, Венесуэл, Зимбабве, Африкийн улсууд…
Аз болж Монгол хөрөнгө оруулалтын хувьд ч, улстөрийн хувьд ч харьцангуй тайван, АЙДАСгүй оронд тооцогддог.
Гэхдээ … Дахин хэлье, гэхдээ сүүлийн үед сошиалд голдуу хөөсөрч байгаа аль нэг орны хөрөнгө оруулалтыг айлгаж ичээх давалгаа илт мэдрэгдэм идэвхжиж байгааг анзаарч байна уу?
Магадгүй хэсэг бүлэг хийрхэгчид, зохион байгуулалттай троллуудын алхам ч байж болох.
Гэвч уулын чинээ цагааныг туулайн чинээ хар гэдэгчлэн илтэд идэвхждэг энэ муу нөлөөтэй давалгаа Монголын маань эдийн засагт нөлөөлөх вий? Хэзээ нэгэн цагт АЙДАСгүй Монгол маань хөрөнгө оруулагчдыг айлгадаг АРАНГА болчих вий?
Сошиалд хийрхэж байгаа хэсгийн үйлдлийг эс анхааран орхилоо гэхэд цар хүрээ нь улам ихсээд байгааг эсэхийг анзаарч хянаж, алхам хийхгүй бол АЮУЛЫН харанга дэлдэх вий дээ.
Дэлхий хавтгай, хөрөнгө оруулалт түүний сэлбэх цус, холбох гүүр гэдгийг байнга сануулж байхгүй бол АЮУЛын ойрхон л байж мэдэх юм шүү?
Тэр тусмаа төрийн байгууллагууд ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧдадаа элдэв жижиг асуудлаар ч болох нь ээ саад тээг болохгүй, аль болох таатай, хүнд сурталгүй алсаа бодсон бодлогоо барьж байгаасай?
Ингэхэд дэлхий хавтгай болсон гэдгийг мэддэг л байгаа даа, монголчууд маань. Ялангуяа ТЭМЦЭГЧИД гэх нөхөд өө???

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.