Нийгэм
Орхон аймгийн ахмадын ордон хойд бүсдээ жишиг болно

Орхон аймгийн ахмадын хорооны үйл ажиллагаатай танилцлаа.
Ахмадуудынхаа хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гар урлал, чийрэгжүүлэлтийн танхим, спортын өрөө зэрэг хэрэгцээт үйлчилгээгээр ханган, үйл ажиллагаа явуулдаг юм байна.
Цаашдаа бүсийн хэмжээнд ахмадуудынхаа нэгдмэл байдлыг хангаж, ахмадуудын нийгмийн асуудлын судалгаа хийхэд дэмжлэг үзүүлнэ.
Ахмад настны хуулийн шинэчилсэн найруулга энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.
Хуулийг хэрэгжилтэд онцгойлон анхаарч, ахмадад нийгмийн үйлчилгээ хүргэх, жишиг загварыг гаргах хэрэгтэй байна.
Олон жил яригдсан ахмадын сан бодитой болгож хуульчилсан тул ахмадын холбоод үйл ажиллагаагаа тогтвортой явуулах ХӨШҮҮРЭГ нь болно.
Ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж хүрээнд 50 ба түүнээс дээш ажиллагсадтай аж ахуйн нэгжийн 2-оос доошгүй хувьд ахмад настан авч ажиллуулах хуулийг ахмадын холбоодтой хамтран хэрэгжүүлнэ.
Хувийн хэвшилд тулгуурласан идэвхтэй насжилтын төв байгуулахаар төлөвлөж байгаа.
Үүнд Орхон аймгийн ахмадын хөгжлийн төвийг бүсийн жишиг болгож, ажиллуулж, нөхцөл байдлын үнэлгээг хийх, эрүүл мэндийн түвшинг үнэлэх, хөдөлмөрийн чадварыг оношлох үйлчилгээг хэрэгжүүлнэ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.