Нийгэм
Амины орон сууцанд ипотекийн зээл олгодог болно

Зүүн бүсээс УИХ-д сонгогдсон гишүүдийн хамт Хэнтий аймгийн иргэдтэй уулзлаа. Уулзалтын үеэр хөдөө орон нутагт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа иргэдээ хэрхэн дэмжих, орон сууцжуулах хөтөлбөрийн хэрэгжилтийг иргэдийн зүгээс тодруулсан.
Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын үндэсний хороог Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлж, миний бие дэд даргаар нь ажиллаж байна.
Хөтөлбөрийн зорилго нь орон нутагт ажиллаж байгаа иргэдийг хямд орон сууцаар хангах, газрын үнэлгээг өсгөж, амины орон сууцыг бодлогоор дэмжих асуудал юм.
Хэнтий аймаг нь дэд бүтэцтэй холбогдсон гурван аймгийн нэг юм.
Хашаанд нь дэд бүтэц холбогдох боломжтой иргэдийн хувьд ипотекийн зээлд хамрагдаж, хувийн орон сууц барьж болно.
Урьдчилгааны 10 хувийг нь төлөөд, үлдсэн 20 хувийг зээлийн батлан даалтын сангаас гаргаж болох зохицуулалтыг хийсэн.
Ингэснээр олон айл өрх хашаандаа сайхан амьдрах боломж бүрдэж байна.
Хэнтий аймгийн төв Хэрлэн суманд 7 мянга гаруй өрх байгаагийн 30 хувь орон сууцанд амьдарч байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.