Эдийн засаг
Үхрийн цул мах килограмм нь 22 585 төгрөгийн дундаж үнэтэй байна

Нийслэлийн статистикийн хорооноос нийслэлд худалдаалагдаж буй махны үнийг мэдээллийг хүргэлээ. Тодруулбал, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 16523 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19598 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.8 хувиар өсөж 19598 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.6 хувиар өсөж 22585 төгрөгийн дундаж үнэтэй байна.

Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК 64 мянган тонн 1/3 коксжих нүүрс арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 10 багц буюу 64.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжаалж, 72.4 ам.долларт хэлцэл хийгдлээ. Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 122 удаагийн арилжаагаар 2.86 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 25.3 сая тонн нүүрс борлуулснаас нийт борлуулсан нүүрсний 48 хувийг 1/3 коксжих нүүрсний борлуулалт бүрдүүлж байна. Компани Тавантолгойн бүлэг ордын нөөцийг сорчлохгүй жигд ашиглах бодлогын хүрээнд сүүлийн 2 жилийн хугацаанд 1/3 коксжих нүүрсний борлуулалт 57 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ.
Эдийн засаг
1072 хувьцааны ногдол ашиг 100 мянган төгрөгийг сар шинийн өмнө олгоно

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “1072 хувьцааны ногдол ашгийг олгох асуудлыг хэлэлцэж байна. Цагаан сарын өмнө 100 мянган төгрөг олгох шийдвэр гаргасан талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал мэдээллээ.
Тэрээр “Эрдэнэс Таван толгойн компанийн ТУЗ одоо хуралдах гэж байна. Сая Засгийн газрын хуралдаан дээр ногдол ашиг олгох танилцуулга хийсэн. Одоо ТУЗ хуралдаад, үлдсэн хэсгийн хоёр хуваах шийдвэр гаргах байх. Цагаан сараас өмнө 100 мянган төгрөг, дөрөвдүгээр сард 100 гаруй мянган төгрөг олгоно. Иргэдэд ногдол ашиг олгох нөөц бололцоо бүрэн бий. Ногдол ашиг хуваах чиглэлийг Засгийн газраас өгсөн. Эцсийн шийдвэрийг ТУЗ хуралдаж шийдвэрлэнэ. 2024 оны цэвэр ашгийн 84 орчим хувь нь ногдол ашиг болж тараагдана.
Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг хоёрдугаар сарын 19-нд 13.00 цагт ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
Иргэн та 2025 оны нэгдүгаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа бүртгүүлж, сугалаандаа хамрагдана уу.
-
Нийгэм20 цаг өмнө
Сэлбэ, Баянхошуу, Шар хад, Толгойт дэд төвд нийт 12 бага сургууль барина
-
Нийгэм21 цаг өмнө
Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хаврын чуулганд өргөн мэдүүлнэ
-
Нийгэм21 цаг өмнө
Өнөөдрийн байдлаар 46 байршилд халиа тошин үүсээд байна
-
Нийгэм20 цаг өмнө
Сүүлийн 8 жилийн хугацаанд улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлсэн 76 гэмт хэрэг бүртгэгджээ
-
Энтертайнмент20 цаг өмнө
“Монгол” нүүдэлчин фестивалийн хаалтын арга хэмжээнд Хурд хамтлаг оролцоно