Нийгэм
“Аурус коллекшн” гутал, тавилга, аксессуар болон арьс, ширэн эдлэл үйлдвэрлэхийг зорьж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, ХХААХҮ-ийн яамны Бодлого төлөвлөлтийн дарга Ц.Болорчулуун, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Э.Анар нар ОХУ-аас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгч Васильев Максим Викторович, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамны Хөнгөн үйлдвэр, ойн аж ахуйн газрын Орлогч дарга Бобылева Ксения Владимировна, “Аурус кашемир” ХХК-ийн үүсгэн байгуулагч Глазырин Александр Сергеевич нарыг 2025 оны 02 дугаар сарын 12-нд хүлээн авч уулзав.
Сайд Ж.Энхбаяр “Бид эдийн засгаа төрөлжүүлэх, уул уурхайн бус экспортод чиглэсэн үйлдвэрлэлийг дэмжих бодлогыг баримтлан ажиллаж байна. Ялангуяа малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цагаан алт” Үндэсний хөдөлгөөнийг эхлүүлсэн. Ингэснээр салбарын үйлдвэрлэл, борлуулалт, экспортыг нэмэгдүүлэх, зах зээлийг тэлэх арга хэмжээг үр дүнд хүрнэ гэж үзэж байгаа” гэдгийг тодотголоо.
“Аурус кашемир” ХХК-ийн үүсгэн байгуулагч Глазырин Александр Сергеевич “Аурус коллекшн” нь гутал, тавилга, аксессуар болон арьс, ширэн эдлэл үйлдвэрлэхийг зорьж байна. Тиймээс монгол малын гаралтай түүхий эд болох арьс шир, ноос, ноолуурыг ашиглан шилмэл брэндийн хувцас, цүнх, гутал үйлдвэрлэх боломжтой гэж үзэж байгаа гэдгээ илэрхийллээ.
Энэ хүрээнд технологи, дизайн, нийгмийн хариуцлагыг уялдуулан цогцлоосон бүх ажилтнуудад таатай орчныг бүрдүүлсэн инновацлаг цогцолбор төв болгохыг зорьж байгаа аж.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.