Нийгэм
Дүүргийн эмнэлгүүдийн чадамжийг сайжруулж төв эмнэлгүүдийн төвлөрлийг сааруулна

Дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төвүүд амбулатороор үйлчлүүлэгчдийн судалгаандаа тулгуурлан хүний нөөцөө бэлтгэж, тоног төхөөрөмжөө сайжруулан Улсын төв эмнэлгүүдээр үйлчлүүлэгчдийн “Төвлөрлийг сааруулах” төлөвлөлтөө Эрүүл мэндийн яаманд танилцууллаа.
Эрүүл мэндийн сайд “Төвлөрлийг сааруулах” бодлогын хүрээнд аймаг орон нутагт ажиллаж аймгуудын эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах, иргэд амьдарч буй орон нутагтаа эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авахад анхааран ажиллаж байна.
Өнөөдөр дүүргийн эрүүл мэндийн төвүүдийн “Төвлөрөл сааруулах” төлөвлөгөөтэй танилцаж нэн ялангуяа хавдрын эрт илрүүлэгт анхаарч “бага зардлаар эрт илрүүлэх” зорилгын хүрээнд төлөвлөгөө боловсруулж ажиллахыг Эрүүл мэндийн сайд үүрэг болголоо.
Дүүргийн эмнэлгүүд мэс заслын тусламж үйлчилгээг өргөтгөхөд УНТЭ, УГТЭ, ХСҮТ, ГССҮТ-тэй бүх төрлийн хавдрын мэс заслын тусламж үйлчилгээгээ сайжруулах, судсан дотуурх оношилгоо, эмчилгээ /Ангиографи/, хүүхдийн тусламж үйлчилгээгээ өргөжүүлэх чиглэлд уялдаа холбоотой ажиллаж хүний нөөцөө сургах чиглэлд ажиллана.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.