Нийгэм
Дөрвөн хоригдлыг хугацаанаас нь өмнө суллажээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж буй
4 хоригдлыг хугацааны өмнө суллаж, 2 хоригдлын дэглэмийг буурууллаа
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь тухайн дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж буй 6 хоригдлыг хугацааны өмнө суллах, дэглэм бууруулах тухай Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн дүгнэлтийг хүлээн авч хянан хэлэлцээд:
Өнөөдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 4 хоригдлын хорих ялыг хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоон, 2 хоригдлыг хорих ял эдлүүлэх дэглэмийг бууруулан нээлттэй байгууллагад эдлүүлэхээр өөрчиллөө.
Тэдний дунд өрх толгойлсон, 5 хүүхдийн эх байсан бөгөөд тэрээр “Үр хүүхдүүдээ зөв хүмүүжүүлж, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, ажил хөдөлмөр хийж амьдарна. Өнөөдөр үр хүүхдүүддээ очих боломжийг надад олгосон шүүх байгууллагад маш их баярлалаа” гэдгээ илэрхийлж байлаа.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн
хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.