Нийгэм
“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм
ШУТИС-д сургалтын тоног төхөөрөмж, лабораторийг хүлээлгэн өгөв

Боловсролын Яамны харьяа “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн Бакалаврын хамтарсан хөтөлбөр болон Хамтарсан судалгаа хөтөлбөрийн хүрээнд сургалт, судалгааны тоног төхөөрөмжийн худалдан авах ажиллагаа үе шаттайгаар зохион байгуулагдаж ирсэн.
Энэ удаад Шинжлэх Ухаан, Технологийн их сургуулийн инженерийн сургалтын цахим контентыг боловсруулах, цахим сургалтыг дэмжих зорилгоор 395,494 ам.долларын үнэ бүхий 63 нэр төрлийн 428 ширхэг тоног төхөөрөмж болон лабораторийг албан ёсоор хүлээлгэн өглөө.
Төслийн хэрэгжих хугацаанд лабораторийн тоног төхөөрөмж худалдан авах ажиллагааг 3 их сургуулийн хэрэгцээ, шаардлагад үндэслэн, 2014-2025 онуудад үе шаттайгаар зохион байгуулсны үр дүнд Монгол Улсын их сургууль болон Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 91 лабораторид нийт 16,9 сая ам.долларын өртөг бүхий 686 нэр төрлийн 3629 ширхэг тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг нийлүүлээд байгаа юм.
Тоног төхөөрөмжүүдийг сургалт, судалгаандаа ашигласнаар бакалаврын сургалтын хөтөлбөрийн чанар олон улсын түвшинд хүрэх, сургалтын лабораториуд шинээр байгуулагдаж багш нар оюутнууддаа тухайн тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүдийг хэрхэн яаж ашиглах дадлага хийх, оюутнууд онолын мэдлэгээ бататган туршилт, судалгааг бие даан хийх боломж бүрдэж байгаа юм.
Нийгэм
Урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны хүртээмж, чанарыг сайжруулж, эрчимжүүлэхийг анхааруулав

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Баян-Өлгий аймгийн Онцгой комиссын ээлжит хуралдаанд оролцож, өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал болоод урьдчилан сэргийлэх хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаатай танилцлаа.
Аймгийн хэмжээнд 2,125,079 толгой мал тоологдож, үүнээс хаваржилтын нөхцөл байдлыг улмаас 10202 толгой мал хорогдсон. Улмаар 874,911 мянган толгой эх мал төллөхөөс, 354,314 толгой хээлтэгч мал төллөж, төл бойжилт 97,3 хувьтай байна.
Шар ус болон үерийн усны эрсдэлтэй бүсэд байгаа 8 сумын 1175 өрхөд аюулгүй газарт нүүн шилжих мэдэгдэх хуудас хүргүүлж, 524 өрхийг аюулгүй газарт нүүлгэсэн.
Гол, нуурын болон уруйн үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд үерийн эрсдэлтэй бүс болох Өлгий сумын дөрвөн багийн нутаг дэвсгэрт 9 байршилд үерийн усыг хуримтлуулах цооног, Өлгий сумын таван багийн нутаг дэвсгэрт Ховд голын эрэг дагуу 5 км газарт, 2 метрийн өндөртэй, 1,5 метрийн өргөнтэй үерийн далан босгосон. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа Өлгий сумыг тойруулан барих үерийн далангийн ажил 82 хувийн гүйцэтгэлтэй байна.
Хотон, Хурган нуур, Бага түргэний хүрхрээ, Толбо нуурын эрэг, Ховд голын эрэг дагуу жил бүрийн зургадугаар дугаар сарын 15-аас есдүгээр сарын 15-ныг хүртэлх хугацаанд Онцгой байдлын газраас Цагдаагийн газар, сумдын Онцгой комисстой хамтран хөдөлгөөнт болон байнгын эргүүлийг ажиллууласнаар усны ослын дуудлага буурсан үзүүлэлттэй байгааг танилцууллаа.
Хошууч генерал Г.Ариунбуян урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны хүртээмж, чанарыг сайжруулж, олон нийтийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх ажлыг эрчимжүүлэхийг анхааруулсан юм.
Нийгэм
“Хавдрын эсрэг үндэсний аян” Дорноговь аймагт нээлтээ хийлээ

Хавдар судлалын үндэсний төв, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз, ХААН Банк хамтран 15 дахь жилдээ хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян-2025” Дорноговь аймагт нээлтээ хийлээ.
Аяны багт ХСҮТ-ийн ерөнхий захирал Э.Эрдэнэхүү, Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Ц.Уранчимэг, ерөнхий мэс засал, эмэгтэйчүүдийн мэс засал, элэг цөсний мэс засал, хөх, хөнгөвчлөх эмчилгээ, дуран, эмгэг судлаач эмч нар ажиллаж байна.
Тус аяныхан 2025 оны 4-р сарын 14-19-ний хооронд Дорноговь аймагт, 4-р сарын 20-26-нд Архангай аймагт ажиллаж, орон нутгийн иргэдэд эрт илрүүлгийн үзлэг, оношилгоо хийж, зөвлөгөө өгөх, шийдвэр гаргагчид, хавдар судлаач эмч, сувилагч, хавдар бүртгэгч нартай уулзалт, сургалтуудыг зохион байгуулна.
Аяны эхний өдрийн байдлаар 159 хүн үзлэгт хамрагдаж, хортой хавдар 3, хорт хавдрын сэжигтэй 3 тохиолдол илрүүлжээ.
Эмнэлгийн тусламж үйлчилгээг алслагдсан бүс нутгийн иргэдэд ойртуулах, орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхижуулахад бодит үр дүн гаргасан энэхүү аян нь үндэсний хэмжээнд танигдаж, хавдрын эрт илрүүлгийн суурийг тавьсан гэдгээрээ олны талархалыг хүлээсэн юм.
-
Нийгэм24 цаг өмнө
Үлийн цагаан оготнотой тэмцэж байна
-
Нийгэм24 цаг өмнө
Х.Нямбаатар: Явган хүний зам засвар, шинэчлэлтийн ажлыг ирэх 7 хоногт эхлүүлнэ
-
Нийгэм4 цаг өмнө
Ой, хээрийн түймрүүдийг цурманд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна
-
Улс төр5 цаг өмнө
Л.Оюун-Эрдэнэ: Хангайн бүсийг уламжлалт мал аж ахуйн төрөлжсөн, хот байгуулалтын дэд бүсээс гадна аялал жуулчлалын чиглэлээр хөгжүүлнэ
-
Улс төр5 цаг өмнө
Монгол Улс, Саудын Арабын хооронд амьд малын худалдааны чиглэлээр хамтран ажиллах санал солилцов
-
Нийгэм5 цаг өмнө
2026 онд Орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөлд иргэдийн саналыг авч эхэллээ
-
Нийгэм5 цаг өмнө
Дорноговь аймгийн Хатанбулагт газар хөдөлжээ
-
Нийгэм4 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 522 болжээ