Нийгэм
Энэ сарын 22-27-ны өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулна

Энэ сарын 22-27-ны өдрүүдэд тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцоно. Бүсчлэлийн хувьд хойноос урагш чиглэлд 32-ын тойргоос Маршалын гүүрний уулзвар хүртэл, баруунаас зүүн чиглэлд 5 шарын уулзвараас Офицеруудын ордны уулзвар хүртэл тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцох юм. Нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Д.Бадарсан болон ТЦА, ЗХУТ-ийн холбогдох албаныхан өнөөдөр мэдээллийг өглөө.
Ойрын өдрүүдэд Нарантуул, Хархорин, Барс-2, Сандэй плаза, Сандэй-2 зэрэг зах, худалдааны төв рүү чиглэсэн гол гудамж замууд буюу Намянжүгийн гудамж, Их тойруу, Үндсэн хуулийн гудамж, Москвагийн гудамж, Нарны замын ачаалал эрс нэмэгдсэн. Хөдөлгөөний дундаж хурд 5 км/цаг болж, түгжрэлд ихээр нөлөөлж байна.
НЗДТГ-аас Ulaanbaatar.mn сайтаар “Авто замын хөдөлгөөний ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан тэгш, сондгойгоор зорчуулахыг та дэмжих үү” санал асуулгыг явуулсан. Санал асуулгад 3013 иргэн оролцож 50,04 хувь буюу 1508 иргэн дэмжсэн бол 49,95 хувь буюу 1505 дэмжихгүй гэж санал өгсөн. Мөн хоёрдугаар сарын 11-17-ны өдөр хүртэл иргэд, олон нийтээс мэдээллийн сувгуудаар дамжуулан санал авахад нийт 18,542 иргэн санал өгч, 68 хувь нь дэмжиж, 24 хувь нь дэмжээгүй юм. Санал асуулгад оролцсон иргэдийн олонх сар шинийн баяртай холбогдуулан тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцохыг дэмжсэн учир шийдвэр ийнхүү энэ сарын 22 буюу бямба гарагаас хэрэгжихээр боллоо.
Ташрамд, өнгөрсөн жилүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулахад хөдөлгөөний ачаалал хэрхэн буурсан талаар товч танилцуулъя.
- 08.27-2022.09.03 хүртэл нийт 7 хоног тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулахад хөдөлгөөний ачаалал бүсчлэл дотор 44 хувь буурч байсан.
- 08.26-2023.09.14 хүртэл 20 хоног тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулахад хөдөлгөөний ачаалал бүсчлэл дотор 32 хувь буурч байсан.
- 12.18-2024.01.31 хүртэл нийт 46 хоног тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулахад хөдөлгөөний ачаалал бүсчлэл дотор 44 хувь буурч байсан юм.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.