Нийгэм
Сүүлийн 8 жилийн хугацаанд улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлсэн 76 гэмт хэрэг бүртгэгджээ

ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар болон Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран сүүлийн жилүүдэд Улс хоорондын шуудан илгээмж, карго ашиглан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэрэг тодорхой давтамжтайгаар үйлдэгдэж буй нь цөөн хүн амтай манай улсын хувьд аюул учруулж болзошгүй байгаа талаар уулзалтад оролцогч талууд хэлэлцэв.
Тодруулбал, сүүлийн 8 жилийн хугацаанд Монгол Улсын хилээр хууль бусаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн 76 гэмт хэргийн 37.9 хувийг газраар, 12.1 хувийг агаараар, үлдсэн 50 хувийг шуудан илгээмжийн үйлчилгээ ашиглан улсын хилээр нэвтрүүлсэн хэрэг тус тус эзэлж байна.
Гаалийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, таслан зогсоох чиглэлд онцгойлон анхаарч Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн хяналтын бүсүүдийг орчин үеийн рентген, тоног төхөөрөмж болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис илрүүлэх зориулалт бүхий тандагч багаж хэрэгслээр хангах шаардлагатай байгааг мэдээллээ.
Тагнуул, Цагдаа, Гаалийн байгууллагаас улс хоорондын шуудан илгээмжийн үйлчилгээг ашиглаж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдаж буй чиглэл, урсгалд хамтран хяналт тавин ажиллаж тодорхой үр дүн гарч байгаа ба энэ оны эхний 2 сарын байдлаар гаалийн байгууллага 4 удаагийн үйлдлийг илрүүлж, хууль хяналтын байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Улс хоорондын шуудангийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлд мансууруулах бодисын хор хөнөөл, гадаад, дотоодын нөхцөл байдлыг танилцуулж, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, гэмт хэрэгт иргэдийг холбогдохоос урьдчилан сэргийлэхэд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хэрэгцээ, шаардлага, тулгарч байгааг онцолж цаашид хэрхэн үр дүнтэй хамтран ажиллах талаар хэлэлцлээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.