Эдийн засаг
10 мянга, 5000 төгрөгийн дэвсгэртийг 30 жилийн өмнө анх хэвлүүлжээ

Арван мянган төгрөгийн мөнгөн дэвсгэртийг анх 1995 онд хэвлүүлж, гүйлгээнд гаргаж байжээ. Нүүрэн талдаа Чингис хааны хөрөг, ар талдаа эртний Хархорин хотын дотоод талбайг дүрсэлсэн зураг бүхий энэ дэвсгэртийг анх хэвлүүлснээс хойш дөрвөн удаа шинэчилсэн байна.
Металл утас, усан хээ, тасралттай металл утсан болон товгор элемент, холограм дардас бүхий Соёмбо, хэт ягаан туяанд гэрэлтэж харагдах хамгаалалтын элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан хамгаалалтын элемент бүхий уг мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд ашиглаж байна.
Сонирхуулахад, 5000-ын дэвсгэртийг мөн 1995 онд, 1000-ын дэвсгэртийг анх 1993 онд гүйлгээнд гаргасан бөгөөд мянгатын дэвсгэртийг найман удаа шинэчлэн хэвлүүлжээ.

Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК 64 мянган тонн 1/3 коксжих нүүрс арилжлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 10 багц буюу 64.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжаалж, 72.4 ам.долларт хэлцэл хийгдлээ. Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 122 удаагийн арилжаагаар 2.86 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 25.3 сая тонн нүүрс борлуулснаас нийт борлуулсан нүүрсний 48 хувийг 1/3 коксжих нүүрсний борлуулалт бүрдүүлж байна. Компани Тавантолгойн бүлэг ордын нөөцийг сорчлохгүй жигд ашиглах бодлогын хүрээнд сүүлийн 2 жилийн хугацаанд 1/3 коксжих нүүрсний борлуулалт 57 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна гэж “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас мэдээллээ.
Эдийн засаг
1072 хувьцааны ногдол ашиг 100 мянган төгрөгийг сар шинийн өмнө олгоно

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар “1072 хувьцааны ногдол ашгийг олгох асуудлыг хэлэлцэж байна. Цагаан сарын өмнө 100 мянган төгрөг олгох шийдвэр гаргасан талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Мөнхжаргал мэдээллээ.
Тэрээр “Эрдэнэс Таван толгойн компанийн ТУЗ одоо хуралдах гэж байна. Сая Засгийн газрын хуралдаан дээр ногдол ашиг олгох танилцуулга хийсэн. Одоо ТУЗ хуралдаад, үлдсэн хэсгийн хоёр хуваах шийдвэр гаргах байх. Цагаан сараас өмнө 100 мянган төгрөг, дөрөвдүгээр сард 100 гаруй мянган төгрөг олгоно. Иргэдэд ногдол ашиг олгох нөөц бололцоо бүрэн бий. Ногдол ашиг хуваах чиглэлийг Засгийн газраас өгсөн. Эцсийн шийдвэрийг ТУЗ хуралдаж шийдвэрлэнэ. 2024 оны цэвэр ашгийн 84 орчим хувь нь ногдол ашиг болж тараагдана.
Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно

НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол тааруулах шууд нэвтрүүлгийг хоёрдугаар сарын 19-нд 13.00 цагт ибаримт аппликейшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулна.
Иргэн та 2025 оны нэгдүгаар сарын 01-нээс 31-ний өдрийн хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа бүртгүүлж, сугалаандаа хамрагдана уу.