Нийгэм
Улаанбаатар хотод 2025 онд 41 байршилд авто замыг шинэчилнэ

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, дэд бүтцийг хөгжүүлэх зорилтын хүрээнд өнгөрсөн онд 62 байршилд авто замыг шинэчилж, засварласан бол энэ онд 41 байршилд авто замыг шинэчилнэ.
Мөн авто замыг шинэчлэх, засварлах, шинээр барихдаа ус зайлуулах системийг анхаарч барихаар төлөвлөлөө.
Тухайлбал, ГУББГ-аас 2025 онд долоон байршилд авто замын борооны ус зайлуулах шугам, сүлжээ шинээр угсрахад авто замын график төлөвлөгөөг уялдуулна.
Зам арчлалтын ажлын хүрээнд хороолол доторх ус ихээр тогтдог авто замуудад ус зайлуулах систем суурилуулна.
Замын хариуцагчийн тогтолцоог нэвтрүүлж, төвийн зургаан дүүргийн авто замыг 12 багц болгож, нэг дүүргийг хоёр компанид хариуцуулна.
Ингэснээр авто замын чанарын индексийг 80-аас дээш түвшинд хадгалахын зэрэгцээ нүхэн эвдрэл гарсан тохиолдолд цаг алдалгүй засварлах боломжтой.

Нийгэм
Сар шинийн өдрүүдэд нийслэл хотод 1230 алба хаагч гудамж замд хөдөлгөөн зохицуулалт, хяналт шалгалт хийнэ

Цагдаагийн байгууллагаас сар шинийн баяртай холбоотойгоор өнөөдөр мэдээлэл хийлээ. ТЦА-ны УСХ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Оюун “Цагдаагийн байгууллагаас энэ оны хоёрдугаар сарын 28-ны өдрөөс гуравдугаар сарын 05-ны өдрийн хооронд нийслэл хотод 1230, орон нутагт 803 нийт 2033 алба хаагч гудамж замд хөдөлгөөн зохицуулалт, хийж ажиллана.
Улсын дугаарын арын оронг тэгш сондгойгоор хөдөлгөөнд оролцуулах талаарх Нийслэлийн Засаг даргын А/248 дугаар захирамжийн хугацаа өнөөдрөөр дуусгавар болж байна. Өөрөөр хэлбэл баяр амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Нийслэл хотын бүсэд золголтоор зорчихдоо гэр хорооллын гудамж болон хотхон хорооллын дотор тээврийн хэрэгслээ бусад хөдөлгөөнд оролцогчид болон шуурхай албаны автомашинд саад болохгүй байдлаар байрлуулах, Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох, Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.
Мөн цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн аймаг орон нутагт зорчих бол бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг аль болох авч явахгүй байх, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлаа хангах зэрэг замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр иргэд, та бүхэн бие биедээ хүндэтгэлтэй хандаж замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна”гэв.
Нийгэм
5000 төгрөгийн хураамж төлдөг болсноос хойш хотоос гарах орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байна

Орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотод 48 цагаас доош хугацаанд зорчвол 1000 төгрөг, 48 цагаас дээш хугацаанд зорчвол 5000 төгрөгийн хураамж төлөх нийслэлийн ИТХ-ын тогтоол 2024 оны есдүгээр сарын 1-нээс хэрэгжиж байна. Уг тогтоол хэрэгжсэнээс хойш сүүлийн 6 сарын байдлаарх орон нутгийн дугаартай тээврийн хэрэгслийн Улаанбаатар хот руу орох, гарах зорчилт хөдөлгөөний мэдээллийг хүргэе.
- 2024 оны есдүгээр сард орон нутгийн дугаартай 114.612 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу орсон бол 57.132 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарсан.
- Аравдугаар сард орон нутгийн дугаартай 101.996 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу орсон бол 113.470 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарсан.
- Арваннэгдүгээр сард орон нутгийн дугаартай 121.630 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу орсон бол 130.870 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарсан.
- Арванхоёрдугаар сард орон нутгийн дугаартай 130.002 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу орсон бол 149.509 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарсан.
- 2025 оны нэгдүгээр сард орон нутгийн дугаартай 135.640 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу орсон бол 144.310 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гарсан.
- Хоёрдугаар сарын 15-ны өдрийн байдлаар орон нутгийн дугаартай 58.993 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хот руу орсон бол 71.310 тээврийн хэрэгсэл Улаанбаатар хотоос гараад байна.
Нийгэм
Сар шинийн бөхийн барилдаан өнөөдөр 13.00 цагт эхэлнэ

Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 256 бөхийн барилдааны 1, 2-ын даваа хоёрдугаар сарын 27-ны пүрэв гарагт 13:00 цагт эхэлж, 3-8-ын даваа 28-ны баасан гарагт 13:00 цагаас үргэлжилнэ. “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн барилдаанд зодоглохоор:
- дар.а Намсрайжавын Батсуурь
- у.ав Пүрэвийн Бүрэнтөгс
- у.ав Оргихын Хангай
- у.ар Цэдэвийн Содномдорж
- у.ар Баярсайханы Орхонбаяр
- у.ар Цэдэнсодномын Бямба-Отгон
- у.ар Рэнцэнбямбын Пүрэвдагва
- у.г Өлзийтогтохын Бат-Орших
- у.з Нэгдэлийн Жаргалбаяр
- у.з Дашзэгвийн Баасандорж
- у.з Мөнхсайханы Өсөхбаяр
- у.з Батзоригийн Батмөнх
- у.з Доржийн Анар
- у.з Баярхүүгийн Бат-Өлзий
- у.з Мөнхтөрийн Лхагвагэрэл
- у.з Бердимуратын Серик
- у.з Доржхандын Хүдэрбулга
- у.з Сүхбаатарын Сүхбат
- у.х Шүхэртийн Уламбаяр
- у.х Нацагсүрэнгийн Золбоо
- у.х Батсүхийн Зоригтбаатар
- у.х Ганбаатарын Ганхуяг
- у.х Төрөөгийн Баасанхүү
- у.х Шархүүгийн Пүрэвгарьд
- у.х Лхагваагийн Лха-Очир
- у.х Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ
- у.х Ганцогтын Бадрах
- у.х Бат-Очирын Одгэрэл
- у.х Хүрэл-Очирын Гантулга
- у.х Дамдинпүрэвийн Бат-Эрдэнэ
- у.х Шарын Мөнгөнбаатар
- у.х Төрмөнхийн Бэгзсүрэн
- у.х Баянзулын Цэдэнсодном
- у.х Цэдэндоржийн Мөнхбаяр
- у.х Тогтохмэндийн Сайханжаргал
- у.н Чинчулууны Батчулуун
- у.н Нурланы Мустафа
- у.н Болдпүрэвийн Сугаржаргал
- у.н Дэлгэрсайханы Амарсайхан
- у.н Галсан-Очирын Ганжад
- у.н Дармаагийн Тамир
- у.н Шоовдорын Дарханбат
- у.н Дашзэвэгийн Амаржаргал
- у.н Дашдоржийн Цэрэнтогтох
- у.н Батбаярын Даваа-Очир
- у.н Жамсрангийн Ням-Эрдэнэ
- у.н Насанцогтын Баярбаатар
- у.н Төрмөнхийн Дүгэрдорж
- у.н Хутагийн Цогтгэрэл
- у.н Цэрэнбатын Сандагдорж
- у.н Бэгзийн Мижидсүрэн
- у.н Батжаргалын Лхагвадорж
- у.н Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл
- у.н Энхбатын Сумъяабат
- у.н Хүрэлбаатарын Оргилболд
- у.н Эрдэнэбилэгийн Энх-Амгалан
- у.н Бямбадоржийн Түвшинтөгс
- у.н Энхтүвшиний Батмагнай
- у.н Батдоржийн Сосорбарам
- у.н Дамдины Тогтохжаргал
- у.н Бүрнээгийн Баянмөнх
- у.н Даваадоржийн Төрболд
- у.н Мөнхцэнгэлийн Амарсанаа
- у.н Эрдэнэхүүгийн Мөнхжаргал
- у.н Төрбатын Довчинсэмбээ
- у.н Галбадрахын Дармаажанцан
- у.н Лхагвасүрэнгийн Энхсаруул
- а.а Одсүрэнгийн Баярхүү
- а.а Болор-Эрдэнийн Номиндалай
- а.а Намсрайн Баттүвшин
- а.а Ёндонгийн Эрдэнэжаргал
- а.а Нямдоржийн Өсөхбаяр
- а.а Чулуунтөмөрийн Энхмөнх
- а.а Даваасүрэнгийн Алтанцоож
- а.а Даваахүүгийн Цэвэлсодном
- а.а Баттогтохын Очирхүү
- а.а Улагпан Береке
- а.а Энхтөрийн Мөнхбаатар
- а.а Хэвэлхүүгийн Энхчулуун
- а.а Мальш Еркебулан
- а.а Оюунгэрэлийн Наранбаатар
- а.а Нямсүрэнгийн Амгаланбаатар
- а.а Сэргэлэнгийн Ариунбилэг
- а.а Энхбаатарын Төгөлдөр
- а.а Өрнөхбаярын Сүхбат
- а.а Цогтоогийн Мөнхбаяр
- а.а Уламбаярын Батцоож
- а.а Мөнхдурсгалын Төрбат
- а.а Мөнхжаргалын Бямбадорж
- а.а Доржсүрэнгийн Бадамгарав
- а.а Даваадоржийн Буянт
- а.а Мөнхбатын Даваасүрэн
- а.а Теликийн Эрболат
- а.а Ерболат Көптилек
- а.а Загдсүрэнгийн Наранбаатар
- а.а Шаравдоржийн Отгонтөгс
- а.а Дагвасамбуугийн Бямбасүрэн
- а.а Мөнхтуяагийн Батцэнгэл
- а.а Төрмөнхийн Төгсдөлгөөн
- а.а Ганпүрэвийн Ганбаатар
- а.а Пүрэвжавын Даваадорж
- а.а Баттөрийн Ганбаяр
- а.а Хангайн Наранбаяр
- а.а Батчулууны Хашбат
- а.а Пүрвээгийн Өсөхбаатар
- а.а Лхагвадоржийн Даваажамц
- а.а Баасандоржийн Бадрал
- а.а Энхтөрийн Баасанжав
- а.а Насан-Очирын Намнансүрэн
- а.а Болдын Даваадалай
- а.а Гончигбатын Бат-Орших
- а.а Энх-Амгалангийн Өлзийбаяр
- а.а Намсрайн Ганзориг
- а.а Пүрэвдоржийн Эрхэмжаргал
- а.а Цэвээнпүрэвийн Төмөрцоож
- а.а Баасанжавын Сэр-Од
- а.а Лхагваагийн Батсайхан
- а.а Отгонбаярын Төрбат
- а.а Болдбаатарын Доржсүрэн
- а.а Баянжаргалын Төмөрбаатар
- а.а Хүрэлбаатарын Батбаяр
- а.а Батсуурийн Бат-Орших
- а.а Ядамсүрэнгийн Бумбаяр
- а.а Нэргүйн Дашдаваа
- а.а Цэвээнпүрэвийн Адъяа
- а.а Чинбатын Алтангэрэл
- а.а Балдиржамцын Тайван
- а.а Пүрэврагчаагийн Жаргалсайхан
- а.а Доржсүрэнгийн Батсүх
- а.а Будаагийн Батсайхан
- ц.а Баасанцогтын Өлзийсайхан
- а.а Чинзоригийн Эрдэнэсайхан
- а.а Дорждэрэмийн Цэнд-Аюуш
- а.а Мягмарцэрэнгийн Гантулга
- а.а Доржготовын Батбаатар
- а.а Батжаргалын Чинбат
- а.а Доржпаламын Энхболд
- а.а Мөнхжаргалын Бэлгүтэй
- а.а Сандагдоржийн Галданцогт
- а.а Лхамсүрэнгийн Энхтүвшин
- а.а Отгонбатын Баярбаасан
- а.а Жаргалсайханы Алтаншагай
- а.а Усныкагийн Батгэрэл
- а.а Чойжилсүрэнгийн Мөнхтогтох
- а.а Эрдэнэбатын Мөнх-Эрдэнэ
- а.а Энхболдын Нандин-Эрдэнэ
- а.а Элбэгийн Батсуурь
- а.а Мягмаржаргалын Эрхэмбаяр
- а.а Сампилын Цогтбаатар
- а.а Ганзоригийн Мөнх-Эрдэнэ
- а.а Мягмардоржийн Баяржавхлан
- а.а Пүрэвдоржийн Хүрэлбаатар
- а.а Мөнхбаярын Баасанжав
- а.а Дашренчингийн Дэмиддорж
- а.а Цогтбаярын Мөнхбаяр
- а.а Саранцэцэгийн Занданхүү
- а.а Пүрэвсүрэнгийн Батхуяг
- а.а Доржийн Ням-Очир
- а.а Эрдэнээгийн Буянтогтох
- а.а Цэндээгийн Лувсан-Адъяа
- а.а Содномцэрэнгийн Майнбаяр
- а.а Баттулгын Өсөхбаяр
- а.а Төмөрбаатарын Баттогтох
- а.а Болоржавын Отгонбаатар
- а.а Энхжаргалын Дашдэмбэрэл
- а.а Мөнхбатын Цэрэн
- а.а Баасангийн Шаравдорж
- ц.а Дэлгэрийн Цэрэнням
- а.а Чулуунбатын Бямбадорж
- а.а Нэргүйбаатарын Баярбаатар
- а.з Болдбаатарын Баянсүх
- а.з Сүхбатын Оргилбаатар
- а.з Мягмарын Баттүвшин
- а.з Эрдэнэбаатарын Түмэндэмбэрэл
- а.з Балтмөнхийн Бадамдорж
- а.з Оюунбаатарын Мөнх-Ирээдүй
- а.з Жавзандуламын Хатанзоригт
- а.з Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ
- ц.з Өнөрбаянгийн Батсуурь
- а.з Тоочингийн Батсүрэн
- а.з Гармаагийн Бат-Эрдэнэ
- а.з Энхтунгалагийн Батбаяр
- а.з Баатарын Баяржаргал
- а.з Жаргалсайханы Жавхлан
- а.з Жигжидсүрэнгийн Бямбадонид
- а.з Цогтбаярын Хашбат
- а.з Чулуунбатын Даш
- а.з Эрдэнэбаярын Алтанбаяр
- а.з Төмөрсүхийн Дэчинжүрмэд
- а.з Батхишигийн Одгэрэл
- а.з Даваанасангийн Төртогтох
- а.з Батболдын Тожил
- а.з Содбилэгийн Ган-Эрдэнэ
- а.з Энхболдын Төмөрсүх
- а.з Отгонбатын Баяржаргал
- а.з Хүүхэнбаатарын Чойжилсүрэн
- а.з Даваанямын Батбаяр
- ц.х Дашийн Төрбаяр
- а.х Галбадрахын Гантулга
- а.х Батжаргалын Жигжидсүрэн
- а.х Батцэнгэлийн Сайнбаяр
- а.х Болдбаатарын Ренчинжүгдэр
- а.н Батсүхийн Баатарболд
- а.н Мейромбек Бекежан
- а.н Ганбатын Ганзориг
- а.н Төмөрхуягийн Түмэнбаяр
- ц.н Гэлиймаагийн Биндэрьяа
- а.н Батсүхийн Эрдэнэбуян
- а.н Машбатын Данзанжамц
- а.н Улаандалайн Цэндпүрэв
- а.н Пүрэвжавын Алтанхуяг
- а.н Болдын Лхамдорж
- а.н Баяртын Доржжүгдэр
- а.н Санжсүрэнгийн Амарсанаа
- а.н Бүдээгийн Баяраа
- а.н Батаагийн Хүдэр
- а.н Эрдэнэбаатарын Бат-Эрдэнэ
- а.н Хадбаатарын Нямдорж
- а.н Цэрэнчимэдийн Билэгсайхан
- а.н Хүрэлбаатарын Балжинням
- а.н Ариунбаатарын Сүх-Очир
- а.н Төрбатын Мягмаржав
- а.н Мөнхбаатарын Өгөөдэй
- а.н Батсуурийн Бат-Эрдэнэ
- а.н Мухтар Бердаулет
- а.н Ганболдын Бандибаатар
- а.н Өнөрбаянгийн Шийрэв
- а.н Цагаанхүүгийн Мөнх-Эрдэнэ
- а.н Цэндийн Лхагвамягмар
- а.н Дүгэрсүрэнгийн Дашням
- а.н Батхуягийн Гончигсүрэн
- а.н Баярын Данзанрагчаа
- а.н Болорын Бадрал
- а.н Анхбаатарын Хишигдорж
- а.н Батбаатарын Бат-Эрдэнэ
- а.н Баярсайханы Бямбадорж
- а.н Цэрэнжавын Мөнх-Эрдэнэ
- а.н Оюунчимэгийн Пүрэв-Очир
- а.н Нүржигдаваагийн Пүрэвдаваа
- ц.н Амгаланбаатарын Дорждэрэм
- а.н Гончигсүрэнгийн Батзориг
- а.н Бямбаагийн Пүрэвдаш
- а.н Довдоны Сумъяабазар
- а.н Мөнхбатын Сумъяабазар
- а.н Мөнхбаатарын Баяржавхлан
- с.з Оргилсайханы Есөн-Эрдэнэ
- с.з Энхтайваны Совджамц
- с.з Дэнзэншаравын Төгс-Эрдэнэ
- с.з Батбаатарын Цагаанбанди
- с.з Гансүхийн Ган-Өлзий
- с.з Санах Ердаулет
- с.з Цэцэнбаярын Бат-Очир
- с.з Пэрэнлэйдоржийн Лхагварагчаа
- с.з Баянмөнхийн Баярмагнай
- с.з Жаргалсайханы Чимэд-Очир
- с.з Еркин Ховланды нарын бөхчүүд бүртгүүллээ.
Хүндэтгэх шалтгааны улмаас дээрх бөхчүүдээс зодоглох боломжгүй болсон тохиолдолд чансааны оноогоор дараах нэр бүхий бөхчүүд нөхөн барилдах боломжтой.
- А.а Д.Аззаяа 700
- А.з О.Доржсамбуу 700
- А.х Н.Ширчинхүү 650
- А.з Х.Бөхбаяр 600
- А.х Ж.Дэлгэрсайхан 600