Нийгэм
Суррон, скүүтер, мопедоос унах буюу онхолдож гэмтэх тохиолдол өндөр хувьтай байна..

Монгол Улсын хэмжээнд 2021-2024 онд буюу сүүлийн гурван жилийн байдлаар, цахилгаан дугуй буюу суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй нийт 887 осол гэмтлийн тохиолдол бүртгэгджээ.
Харин 2024 онд улсын хэмжээнд суррон, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтлийн 532 тохиолдол бүртгэгдэж, тухайн шалтгааны улмаас 3 хүн амь насаа алдсан байна.
Нийт тохиолдлын 93.0 хувь буюу 495 нь нийслэлд бүртгэгдсэн бол, 91.2 хувь буюу 485 нь ГССҮТ-өөс тусламж үйлчилгээ авчээ.
Мөн нийт тохиолдлын 67.1 хувь нь /357/ эрэгтэйчүүд, 32.9 хувь нь /175/ эмэгтэйчүүд байгаа бол, тохиолдлын тоо эрэгтэйд 15-19 насанд, эмэгтэйд 5-9 насанд өндөр байгаа юм.
Осол гэмтлийн шалтгаанаар нь авч үзвэл,
▪️ Мопед, суррон, скүүтерээс унах буюу онхолдож гэмтэж, бэртсэн тохиолдол 72.0%,
▪️ Мопед, суррон, скүүтертэй зорчигч автомашинд мөргүүлсэн тохиолдол 17.5%,
▪️ Явган зорчигч мопед, суррон, скүүтерт мөргүүлсэн тохиолдол 9.0%,
▪️ Мопед, суррон, скүүтертэй зорчигчид хоорондоо мөргөлдсөн тохиолдол 1.5% бүртгэгджээ.
Тухайн шалтгаант ослын үед толгой /22.6%/, тохой ба шуу /21.1%/, өвдөг ба шилбэ /18.4%/ зэрэг эрхтнүүд түлхүү гэмтдэг байна.

Нийгэм
Хилчид шинэ нисдэг тэрэгтэй боллоо

Өнөөдөр буюу 2025 оны гуравдугаар сарын 14-ний өдөр Хил хамгаалах байгууллага, Хилийн цэргийн нисэх алба “H225 Super Puma” загварын нисдэг тэрэгтэй боллоо. Франц Улсын “Airbus” компанийн “H225 Super Puma” загварын нисдэг тэрэг нь Монгол Улсад цор ганц гэдгээрээ онцлогтой бөгөөд зорчигч тээвэрлэх, эрэн хайх, авран туслах, хууль сахиулах, гал унтраах, түргэн тусламж үзүүлэх гэх мэт олон төрлөөр тоноглон ашиглах боломжтой аж.
Нийгэм
Э.Анхбаяр: Менингококкын халдвараар өвдсөн хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2025.03.14/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр “Улаанбурхан өвчний нийт 14 тохиолдолд бүртгэгдсэн байсан бол өнгөрсөн шөнө нийслэлээс нэг тохиолдол, мөн хөдөө орон нутгаас ирсэн 12 хүүхдийн сорьцоос гурван тохиолдол батлагдаж, үлдсэнийг нь сэжигтэй тохиолдол гэж үзэн давтан шинжилж байна. Ингээд нийт улаанбурханы 18 тохиолдол бүртгэгдлээ. Тиймээс хөдөө, орон нутагт тэр дундаа Өмнөговь аймагт өвчний халдвар тархах эрсдэлтэй байна. Бага насны хүүхдүүд өвдөх эрсдэл өндөр байна. Сургуулиудаар цагаан сарын золголт хийгдсэнээс үүдээд улаанбурхан өвчний хавьтлууд ХӨСҮТ дээр ирэх нь нэмэгдэж байна. Тэр дундаа вакцин хийлгээгүй, вакцины хоёрдугаар тунгаас хоцорсон хүүхдүүд өвдөж байгаа. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүддээ вакцин хийлгэсэн эсэхийг нягталж, тунгаас хоцорсон бол нөхөн хийлгэхийг зөвлөж байна. ЭМЯ, ХӨСҮТ-ээс гаргасан халдвар хамгааллын дэглэмийг сахих, халдвараас сэргийлэх зөвлөмжийг дагаж мөрдөх шаардлага үүсээд байна.
Өнгөрсөн долоо хоногт мөн менингококкын нэг тохиолдол ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаад шинжилгээ нь батлагдсан. Энэ хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна. Хавьтлуудад тандалт судалгаа хийгдэж байна” гэлээ.
Нийгэм
Нийт нутгийн 30 гаруй хувьд цастай байна

Цаг уурын байгууллагаас гаргадаг арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр гуравдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 30 гаруй хувьд цастай байна. Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их, Увсын Наранбулаг, Завханы Баянхайрхан, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Гурванбулагт 22-33 см, бусад нутагт 1-10 см, гуу жалга хунгарласан газартаа 50 см хүртэл зузаан цастай байна.
Өнгөрсөн арав хоногт агаарын температур төвийн болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, баруун аймгуудын зарим нутгаар дунджаас хүйтэн, хур тунадас нутгийн 20 гаруй хувьд дунджаас ахиу, 80 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс бага орсон байна.
-
Нийгэм4 цаг өмнө
Хилчид шинэ нисдэг тэрэгтэй боллоо
-
Нийгэм9 цаг өмнө
“Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үзэсгэлэн зохион байгууллаа
-
Улс төр12 цаг өмнө
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 17-нд нээнэ
-
Нийгэм6 цаг өмнө
Нийт нутаг дэвсгэрийн 55.6 хувь нь ой, хээрийн түймэрт өртөж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхаарууллаа
-
Нийгэм7 цаг өмнө
Хальсан бохир усны шугамын бөглөөг гаргаж, орчны цэвэрлэгээг хийж байна
-
Эдийн засаг6 цаг өмнө
Биржээр 8.6 тэрбум төгрөгийн үрийн болон хүнсний улаанбуудай арилжаалжээ
-
Нийгэм9 цаг өмнө
Хүнсний ногооны урамшуулалд 8.2 тэрбум төгрөг олголоо