Энтертайнмент
Чингис хаан Үндэсний музейгээр долоо хоногт 10175 үзэгч үйлчлүүлжээ

Улсын хэмжээнд музейн нээлттэй өдрүүд арга хэмжээг “Бүсчилсэн хөгжил ба эх оронч үзэл” агуулгын хүрээнд (2025.03.07-03.13) өдрүүдэд зохион байгуулж, бүх насныханд үнэ төлбөргүй үйлчиллээ.
Энэ жилийн онцлог нь монголын уламжлалт баяр, сар шинийн өдөр Чингис хаан Үндэсний музейд Их хааны өргөөг байгуулж, Эзэн Богд Чингис хааны Алтан хөрөг, Шүтээн их Цагаан туг, төрийн Хасбуу алтан тамгыг бүтээн залсантай холбоотойгоор музейг зорин ирж хүндэтгэл үзүүлэхээр ирсэн үйлчлүүлэгч ихтэй байв.
Нээлттэй өдрүүдээр нийтдээ тус музейгээр 10175 хүн үйлчлүүлснээс том хүн 3983, хүүхэд 2910, оюутан 1945, ахмад настан 1303, тусгай хэрэгцээт иргэд 34 тус тус үйлчлүүлсэн байна.
Чингис хаан Үндэсний музейн хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ дээрх өдрүүдэд ажиллаж “Музейд суралцахуй” боловсролын хөтөлбөрүүд, музейгээс эрхлэн гаргаж буй ном, бүтээлүүдийн үзэсгэлэнг дэлгэж тайлбар танилцуулга хийж үйлчиллээ. Мөн түүх, археологи, соёл судлалын чиглэлээр суралцаж буй мэргэжлийн ангийн оюутнуудад нээлттэй сан хөмрөг арга хэмжээний хүрээнд музейн сургалт, сурталчилгааны сан хөмрөгийн үзмэрүүдтэй танилцуулахын зэрэгцээ сэргээн засварлах лабораторийг танилцуулж, зарим нэгэн тоног төхөөрөмж дээр практик дадлага хийлгэн зорилтот бүлэг болох оюутнуудад үйлчилж мэргэжлийн чиг баримжаа олголоо гэж уг музейн хэвлэлээс мэдээллээ..

Энтертайнмент
Цэргийн баярын барилдааны цахим бүртгэл эхэллээ

Монгол цэргийн өдөр, орчин цагийн зэвсэгт хүчний 104 жилийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаан болно. Тодруулбал, 2025 оны гуравдугаар сарын 16-ны ням гарагт 13:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болох аж.
Уг барилдаанд барилдах бөхчүүдийг цахимаар бүртгэж эхэлсэн байна.
Энтертайнмент
“Турин-2025”: Б.Мөнх-Эрдэнэ, Б.Бямба-Эрдэнэ Мөнгө, Ө.Елмирза, Э.Анхзул нар хүрэл медаль хүртлээ

Итали улсын Турин хотод Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам гуравдугаар сарын 8-16-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд найман спортын төрөлд 103 орны 1500 тамирчин өрсөлдөж байна. Харин манай улсаас зургаан спортын төрөлд 24 тамирчин өрсөлдөж байгаа ба бүжгийн ганцаарчилсан төрөлд Б.Мөнх-Эрдэнэ, цасны гуталтай гүйлтийн 50 метрийн зайд Б.Бямба-Эрдэнэ нар мөнгөн медаль хүртсэн бол цасны гуталтай гүйлтийн 200 метрийн зайд Ө.Елмирза, гүйлтийн цанын төрөлд Э.Анхзул нар хүрэл медаль хүртлээ.
Өмнө нь 2017 онд Австри улсад болсон тус наадмаас Монголын баг тамирчид хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байсан бол “Турин-2025” Тусгай олимпын дэлхийн өвлийн наадмаас одоогийн байдлаар Монголын баг тамирчид найман медаль хүртээд байна.
Энтертайнмент
Тусгай олимпын дэлхийн өвлийн наадмаас алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ

Итали улсын Турин хотод Тусгай олимпын дэлхийн өвлийн наадам гуравдугаар сарын 8-16-ны өдрүүдэд болж байгаа бөгөөд найман спортын төрөлд 103 орны 1500 тамирчин өрсөлдөж байна.
Харин манай улсаас зургаан спортын төрөлд 24 тамирчин өрсөлдөж байгаа ба өнөөдөр баг тамирчид иж бүрдэл медаль хүртэв.
Тухайлбал, уулын цанын төрөлд А.Азжаргал алтан медаль хүртсэн бол снөүбордын төрөлд А.Алтан-Очир мөнгө, М.Энхзаяа хүрэл медаль хүртэж, Монгол Улсын баг тамирчид одоогийн байдлаар тус наадмаас нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл
медаль хүртээд байна. Өмнө нь 2017 онд Австри улсад болсон тус наадмаас Монголын баг тамирчид хоёр алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж байв. Онцолбол, А.Алтан-Очирын тус наадмын хоёр дахь медаль бөгөөд
тэрбээр өчигдөр снөүбоардын жиант слалом төрөлд хүрэл медаль хүртсэн гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.
-
Нийгэм8 цаг өмнө
Хилчид шинэ нисдэг тэрэгтэй боллоо
-
Нийгэм13 цаг өмнө
“Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үзэсгэлэн зохион байгууллаа
-
Нийгэм9 цаг өмнө
Э.Анхбаяр: Менингококкын халдвараар өвдсөн хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна
-
Нийгэм11 цаг өмнө
Хальсан бохир усны шугамын бөглөөг гаргаж, орчны цэвэрлэгээг хийж байна
-
Улс төр15 цаг өмнө
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 17-нд нээнэ
-
Нийгэм10 цаг өмнө
Нийт нутаг дэвсгэрийн 55.6 хувь нь ой, хээрийн түймэрт өртөж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Суррон, скүүтер, мопедоос унах буюу онхолдож гэмтэх тохиолдол өндөр хувьтай байна..
-
Эдийн засаг10 цаг өмнө
Биржээр 8.6 тэрбум төгрөгийн үрийн болон хүнсний улаанбуудай арилжаалжээ