Нийгэм
“Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үзэсгэлэн зохион байгууллаа

Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж байгаа АДАПТ төслийн хүрээнд малчдын хоршоо, боловсруулах үйлдвэрийн хооронд урт хугацааны түншлэлийн гэрээ байгуулж, “Цагаан алт” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үзэсгэлэнг 2025 оны 03-р сарын 11-ны өдөр зохион байгууллаа.
ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл хариуцсан шинжээч Б.Эрхэмбаяр, Дорнод аймгийн АДАПТ төслийн орон нутгийн зохицуулагч Ч.Нэргүй, Бодлого судлалын төвийн тэргүүн А.Энх-Амгалан нар үзэсгэлэнг нээв. ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл хариуцсан шинжээч Б.Эрхэмбаяр “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөлт, ажлын төлөвлөгөө, хэрэгжилт, оролцогч талуудын уялдаа холбоо” сэдэвт дэлгэрэнгүй танилцуулга хийсэн юм. Малчдын хоршоод, боловсруулах үйлдвэрийн хооронд тогтвортой хамтран ажиллахын ач холбогдлыг танилцуулав.
Энэ үеэр “Ханбогд Кашемир” ХХК-ийн анхан шатны үйлдвэрийн захирал Ж.Ууганбаяр, “Монпеллетс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Алтангадас нар оролцогч 14 хоршоодтой ямааны ноолуур, хонины ноос нийлүүлэх 5 жилийн хугацаатай гэрээ байгууллаа.
Үзэсгэлэнд Дорнод, Сүхбаатар аймгийн малчдын 14 хоршоо, “Ханбогд Кашемир”, “Монпеллетс” компани, АДАПТ төслийн тус аймгууд дахь төлөөлөл, Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Бодлого судлалын төвийн баг зэрэг 30 хүн оролцлоо.

Нийгэм
Хилчид шинэ нисдэг тэрэгтэй боллоо

Өнөөдөр буюу 2025 оны гуравдугаар сарын 14-ний өдөр Хил хамгаалах байгууллага, Хилийн цэргийн нисэх алба “H225 Super Puma” загварын нисдэг тэрэгтэй боллоо. Франц Улсын “Airbus” компанийн “H225 Super Puma” загварын нисдэг тэрэг нь Монгол Улсад цор ганц гэдгээрээ онцлогтой бөгөөд зорчигч тээвэрлэх, эрэн хайх, авран туслах, хууль сахиулах, гал унтраах, түргэн тусламж үзүүлэх гэх мэт олон төрлөөр тоноглон ашиглах боломжтой аж.
Нийгэм
Э.Анхбаяр: Менингококкын халдвараар өвдсөн хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2025.03.14/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр “Улаанбурхан өвчний нийт 14 тохиолдолд бүртгэгдсэн байсан бол өнгөрсөн шөнө нийслэлээс нэг тохиолдол, мөн хөдөө орон нутгаас ирсэн 12 хүүхдийн сорьцоос гурван тохиолдол батлагдаж, үлдсэнийг нь сэжигтэй тохиолдол гэж үзэн давтан шинжилж байна. Ингээд нийт улаанбурханы 18 тохиолдол бүртгэгдлээ. Тиймээс хөдөө, орон нутагт тэр дундаа Өмнөговь аймагт өвчний халдвар тархах эрсдэлтэй байна. Бага насны хүүхдүүд өвдөх эрсдэл өндөр байна. Сургуулиудаар цагаан сарын золголт хийгдсэнээс үүдээд улаанбурхан өвчний хавьтлууд ХӨСҮТ дээр ирэх нь нэмэгдэж байна. Тэр дундаа вакцин хийлгээгүй, вакцины хоёрдугаар тунгаас хоцорсон хүүхдүүд өвдөж байгаа. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүддээ вакцин хийлгэсэн эсэхийг нягталж, тунгаас хоцорсон бол нөхөн хийлгэхийг зөвлөж байна. ЭМЯ, ХӨСҮТ-ээс гаргасан халдвар хамгааллын дэглэмийг сахих, халдвараас сэргийлэх зөвлөмжийг дагаж мөрдөх шаардлага үүсээд байна.
Өнгөрсөн долоо хоногт мөн менингококкын нэг тохиолдол ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаад шинжилгээ нь батлагдсан. Энэ хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна. Хавьтлуудад тандалт судалгаа хийгдэж байна” гэлээ.
Нийгэм
Нийт нутгийн 30 гаруй хувьд цастай байна

Цаг уурын байгууллагаас гаргадаг арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр гуравдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 30 гаруй хувьд цастай байна. Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их, Увсын Наранбулаг, Завханы Баянхайрхан, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Гурванбулагт 22-33 см, бусад нутагт 1-10 см, гуу жалга хунгарласан газартаа 50 см хүртэл зузаан цастай байна.
Өнгөрсөн арав хоногт агаарын температур төвийн болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, баруун аймгуудын зарим нутгаар дунджаас хүйтэн, хур тунадас нутгийн 20 гаруй хувьд дунджаас ахиу, 80 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс бага орсон байна.
-
Нийгэм8 цаг өмнө
Хилчид шинэ нисдэг тэрэгтэй боллоо
-
Нийгэм9 цаг өмнө
Э.Анхбаяр: Менингококкын халдвараар өвдсөн хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна
-
Улс төр15 цаг өмнө
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 17-нд нээнэ
-
Нийгэм10 цаг өмнө
Нийт нутаг дэвсгэрийн 55.6 хувь нь ой, хээрийн түймэрт өртөж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Хальсан бохир усны шугамын бөглөөг гаргаж, орчны цэвэрлэгээг хийж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Суррон, скүүтер, мопедоос унах буюу онхолдож гэмтэх тохиолдол өндөр хувьтай байна..
-
Эдийн засаг10 цаг өмнө
Биржээр 8.6 тэрбум төгрөгийн үрийн болон хүнсний улаанбуудай арилжаалжээ
-
Нийгэм15 цаг өмнө
Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхаарууллаа