Нийгэм
Улаанбурхан өвчний 18 тохиолдол батлагдаад байна

Өмнөговь аймгаас мэдээлэгдсэн сэжигтэй тохиолдлоос Улаанбурхан өвчний 3 тохиолдол лабораториор батлагдаж нийт тохиолдлын тоо 18 боллоо.
Улаанбурхан нь вакцинаар сэргийлэгддэг өвчин тул эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж, улаанбурханы эсрэг товлолт вакцинд бүрэн хамруулсан эсэхийг эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр/ягаан/-ээс лавлан харна уу.
Хэрэв хүүхэд товлолын дагуу улаанбурханы эсрэг вакцины 2 тунд хамрагдаагүй бол өрх, сумын эрүүл мэндийн төвд хандан улаанбурханы эсрэг вакцинд нөхөж хамруулна уу.
Хэрэв халуурсан, тууралт гарсан эсвэл улаанбурхан батлагдсан тохиолдолтой хавьтал болсон бол ХӨСҮТ-ийн яаралтай тусламжийн тасгийн 1 болон 2-р өрөөнд үзлэг, вакцинд хамрагдахыг зөвлөж байна.

Нийгэм
Хилчид шинэ нисдэг тэрэгтэй боллоо

Өнөөдөр буюу 2025 оны гуравдугаар сарын 14-ний өдөр Хил хамгаалах байгууллага, Хилийн цэргийн нисэх алба “H225 Super Puma” загварын нисдэг тэрэгтэй боллоо. Франц Улсын “Airbus” компанийн “H225 Super Puma” загварын нисдэг тэрэг нь Монгол Улсад цор ганц гэдгээрээ онцлогтой бөгөөд зорчигч тээвэрлэх, эрэн хайх, авран туслах, хууль сахиулах, гал унтраах, түргэн тусламж үзүүлэх гэх мэт олон төрлөөр тоноглон ашиглах боломжтой аж.
Нийгэм
Э.Анхбаяр: Менингококкын халдвараар өвдсөн хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2025.03.14/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр “Улаанбурхан өвчний нийт 14 тохиолдолд бүртгэгдсэн байсан бол өнгөрсөн шөнө нийслэлээс нэг тохиолдол, мөн хөдөө орон нутгаас ирсэн 12 хүүхдийн сорьцоос гурван тохиолдол батлагдаж, үлдсэнийг нь сэжигтэй тохиолдол гэж үзэн давтан шинжилж байна. Ингээд нийт улаанбурханы 18 тохиолдол бүртгэгдлээ. Тиймээс хөдөө, орон нутагт тэр дундаа Өмнөговь аймагт өвчний халдвар тархах эрсдэлтэй байна. Бага насны хүүхдүүд өвдөх эрсдэл өндөр байна. Сургуулиудаар цагаан сарын золголт хийгдсэнээс үүдээд улаанбурхан өвчний хавьтлууд ХӨСҮТ дээр ирэх нь нэмэгдэж байна. Тэр дундаа вакцин хийлгээгүй, вакцины хоёрдугаар тунгаас хоцорсон хүүхдүүд өвдөж байгаа. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүддээ вакцин хийлгэсэн эсэхийг нягталж, тунгаас хоцорсон бол нөхөн хийлгэхийг зөвлөж байна. ЭМЯ, ХӨСҮТ-ээс гаргасан халдвар хамгааллын дэглэмийг сахих, халдвараас сэргийлэх зөвлөмжийг дагаж мөрдөх шаардлага үүсээд байна.
Өнгөрсөн долоо хоногт мөн менингококкын нэг тохиолдол ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаад шинжилгээ нь батлагдсан. Энэ хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна. Хавьтлуудад тандалт судалгаа хийгдэж байна” гэлээ.
Нийгэм
Нийт нутгийн 30 гаруй хувьд цастай байна

Цаг уурын байгууллагаас гаргадаг арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр гуравдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 30 гаруй хувьд цастай байна. Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их, Увсын Наранбулаг, Завханы Баянхайрхан, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Гурванбулагт 22-33 см, бусад нутагт 1-10 см, гуу жалга хунгарласан газартаа 50 см хүртэл зузаан цастай байна.
Өнгөрсөн арав хоногт агаарын температур төвийн болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, баруун аймгуудын зарим нутгаар дунджаас хүйтэн, хур тунадас нутгийн 20 гаруй хувьд дунджаас ахиу, 80 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс бага орсон байна.
-
Нийгэм8 цаг өмнө
Хилчид шинэ нисдэг тэрэгтэй боллоо
-
Нийгэм13 цаг өмнө
“Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үзэсгэлэн зохион байгууллаа
-
Нийгэм9 цаг өмнө
Э.Анхбаяр: Менингококкын халдвараар өвдсөн хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна
-
Нийгэм11 цаг өмнө
Хальсан бохир усны шугамын бөглөөг гаргаж, орчны цэвэрлэгээг хийж байна
-
Улс төр15 цаг өмнө
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 17-нд нээнэ
-
Нийгэм10 цаг өмнө
Нийт нутаг дэвсгэрийн 55.6 хувь нь ой, хээрийн түймэрт өртөж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Суррон, скүүтер, мопедоос унах буюу онхолдож гэмтэх тохиолдол өндөр хувьтай байна..
-
Эдийн засаг10 цаг өмнө
Биржээр 8.6 тэрбум төгрөгийн үрийн болон хүнсний улаанбуудай арилжаалжээ