Нийгэм
Хүүхдээ улаанбурхан өвчний хоёрдугаар тунд хамруулсан эсэхийг нягтлахыг анхааруулж байна

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд Улаанбурхан өвчний 18 тохиолдол батлагдлаа. Тухайлбал, өнгөрсөн шөнө Өмнөговь аймгаас 12 сорьц авчран шинжилснээс гурав нь батлагдсан байна.
Улсын хэмжээнд дархлаажуулалтын тандалт судалгаанд тулгуурлан нэг, хоёрдугаар тунгийн хамрагдлыг нэмэгдүүлэх арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлж байна. Батлагдсан тохиолдлууд нь Улаанбурхан өвчний нэгдүгээр тунг хийлгэсэн ч хоёрдугаар тундаа дутуу хамрагдсан хүүхдүүд байгаа тул, эцэг эхчүүд хүүхдийнхээ дархлаажуулалтын явцад анхаарал хандуулж, өрхийн эмнэлгүүд болон харьяа эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллаж, вакцинд хамруулах үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг уриалж байна.
АНХААРУУЛГА:
-Хүүхдийн байгууллагууд багш, ажилчид, хүүхдүүдийн ирцийг өдөр бүр авч, шинж тэмдгийн тандалт хийх.
-Халуурах, тууралт гарсан, бөөлжсөн, суулгасан, ханиасан шинж тэмдэг илэрсэн тохиолдол илэрвэл заавал, яаралтай эрүүл мэндийн байгууллагад хандахыг зөвлөх.
-Улаанбурхан өвчин нь амьсгалын замаар дамждаг, халдварлалт өндөр өвчин учир бусдад халдвар тархахаас урьдчилан сэргийлж анги, танхимын цэвэрлэгээ, агаар сэлгэлтэд анхаарах,
-Cургуулийн анги танхимд амны хаалт тогтмол зөв зүүх.
-Багш, ажилтан, хүүхдүүдийн улаанбурхны эсрэг вакцин хийлгэсэн эсэх болон өвдсөн эсэхийг тодруулах.
-Улаанбурхан өвчин нь вакцинаар сэргийлэгддэг халдварт өвчин тул багш, ажилтан, хүүхдүүдээс улаанбурхнаар өвдөөгүй, улаанбурхны эсрэг вакцинд хамрагдаагүй, вакцин хийлгэсэн эсэхээ мэдэхгүй байвал улаанбурхны эсрэг вакцинд заавал хамрагдах зэргийг анхааруулж байна.

Нийгэм
Хилчид шинэ нисдэг тэрэгтэй боллоо

Өнөөдөр буюу 2025 оны гуравдугаар сарын 14-ний өдөр Хил хамгаалах байгууллага, Хилийн цэргийн нисэх алба “H225 Super Puma” загварын нисдэг тэрэгтэй боллоо. Франц Улсын “Airbus” компанийн “H225 Super Puma” загварын нисдэг тэрэг нь Монгол Улсад цор ганц гэдгээрээ онцлогтой бөгөөд зорчигч тээвэрлэх, эрэн хайх, авран туслах, хууль сахиулах, гал унтраах, түргэн тусламж үзүүлэх гэх мэт олон төрлөөр тоноглон ашиглах боломжтой аж.
Нийгэм
Э.Анхбаяр: Менингококкын халдвараар өвдсөн хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр /2025.03.14/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр “Улаанбурхан өвчний нийт 14 тохиолдолд бүртгэгдсэн байсан бол өнгөрсөн шөнө нийслэлээс нэг тохиолдол, мөн хөдөө орон нутгаас ирсэн 12 хүүхдийн сорьцоос гурван тохиолдол батлагдаж, үлдсэнийг нь сэжигтэй тохиолдол гэж үзэн давтан шинжилж байна. Ингээд нийт улаанбурханы 18 тохиолдол бүртгэгдлээ. Тиймээс хөдөө, орон нутагт тэр дундаа Өмнөговь аймагт өвчний халдвар тархах эрсдэлтэй байна. Бага насны хүүхдүүд өвдөх эрсдэл өндөр байна. Сургуулиудаар цагаан сарын золголт хийгдсэнээс үүдээд улаанбурхан өвчний хавьтлууд ХӨСҮТ дээр ирэх нь нэмэгдэж байна. Тэр дундаа вакцин хийлгээгүй, вакцины хоёрдугаар тунгаас хоцорсон хүүхдүүд өвдөж байгаа. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдүүддээ вакцин хийлгэсэн эсэхийг нягталж, тунгаас хоцорсон бол нөхөн хийлгэхийг зөвлөж байна. ЭМЯ, ХӨСҮТ-ээс гаргасан халдвар хамгааллын дэглэмийг сахих, халдвараас сэргийлэх зөвлөмжийг дагаж мөрдөх шаардлага үүсээд байна.
Өнгөрсөн долоо хоногт мөн менингококкын нэг тохиолдол ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаад шинжилгээ нь батлагдсан. Энэ хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна. Хавьтлуудад тандалт судалгаа хийгдэж байна” гэлээ.
Нийгэм
Нийт нутгийн 30 гаруй хувьд цастай байна

Цаг уурын байгууллагаас гаргадаг арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр гуравдугаар сарын 10-ны байдлаар нийт нутгийн 30 гаруй хувьд цастай байна. Үүнээс Алтай, Хангай, Хэнтий, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тамсагийн хоолойгоор 20 см-ээс их, Увсын Наранбулаг, Завханы Баянхайрхан, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Отгон, Баянхонгорын Гурванбулагт 22-33 см, бусад нутагт 1-10 см, гуу жалга хунгарласан газартаа 50 см хүртэл зузаан цастай байна.
Өнгөрсөн арав хоногт агаарын температур төвийн болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас дулаан, баруун аймгуудын зарим нутгаар дунджаас хүйтэн, хур тунадас нутгийн 20 гаруй хувьд дунджаас ахиу, 80 орчим хувьд дунджийн орчим буюу түүнээс бага орсон байна.
-
Нийгэм8 цаг өмнө
Хилчид шинэ нисдэг тэрэгтэй боллоо
-
Нийгэм13 цаг өмнө
“Цагаан алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үзэсгэлэн зохион байгууллаа
-
Нийгэм9 цаг өмнө
Э.Анхбаяр: Менингококкын халдвараар өвдсөн хүүхдийн биеийн байдал хүндэвтэр байна
-
Нийгэм11 цаг өмнө
Хальсан бохир усны шугамын бөглөөг гаргаж, орчны цэвэрлэгээг хийж байна
-
Улс төр15 цаг өмнө
Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 17-нд нээнэ
-
Нийгэм10 цаг өмнө
Нийт нутаг дэвсгэрийн 55.6 хувь нь ой, хээрийн түймэрт өртөж байна
-
Нийгэм15 цаг өмнө
Хашааны шар өвс, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхаарууллаа
-
Нийгэм15 цаг өмнө
Суррон, скүүтер, мопедоос унах буюу онхолдож гэмтэх тохиолдол өндөр хувьтай байна..