Энтертайнмент
Хубилай хаан Японд довтолсны дараах 750 жилд зориулсан хоёр боть номын нээлт болов

Хубилай хаан Японд довтолсны дараах 750 жилд зориулан Япон Улсад зохион байгуулсан үйл явдлуудын эмхэтгэл болох хоёр боть номын нээлтийн ёслол өнөөдөр Монгол Улсын Үндэсний Номын Сангийн Салбар байрны Үзэсгэлэнгийн танхимд боллоо.
Уг үйл явдалд зориулан Монгол Улсаас Япон Улсад суугаа ЭСЯ, Фукуока хот дахь Өргөмжит консул, Соёлын өвийн Үндэсний төв хамтран зохион байгуулсан “Хубилай хаан Японд довтолсны дараах 750 жил” эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл, зургийн цомгийн номын нээлтийн үеэр мөн Монгол Улсын Үндэсний Номын Сангаас Хубилай хаанд холбогдох ном бүтээлийн дээжээс үзэсгэлэн дэлгэн толилуулав.
Номын нээлтийг Үндэсний урлагийн Их театрын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Б.Батмэнд “Эртний сайхан” уртын дуугаар эхлүүлж, Говийн есдүгээр Ноён хутагт Данзанлувсантүдэв бээр Өндөр гэгээний айлдсан “Адистидын дээдийг хайрлагч эх” номыг уншиж, Япон Улсын Фукуока хот дахь Монгол Улсын Өргөмжит консул Ш.Алтан-Эрдэнэ, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ч.Энх-Амгалан Соёлын өвийн Үндэсний төвийн захирал нар үг хэлэв.
Нээлтийн ёслолын үеэр Монгол Улсын Үндэсний Номын Санд ном тус бүрээс 50 ширхгийг гардуулан өгч, орон нутгийн номын сангуудад түгээхийг хүслээ.

Энтертайнмент
Б.Отгонтуяа БНСУ-ын бөхийг цэвэр яллаа

Энтертайнмент
Монгол Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно

МҮБХ ба “Эвт Монгол” клубээс санаачлан Завхан аймгийн Идэр сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, Завхан аймгийн Засаг даргын тамгын газар, Идэр сумын Засаг даргын тамгын газар хамтран түмэн олноо “Хамбын бор”, “Урт гарт” хэмээн алдаршсан Монгол Улсын арслан Маамын Лхагвын нэрэмжит улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааныг 2025.04.19-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар товлолоо.
Урт гарт хэмээн алдаршсан Монгол улсын арслан Маамын Лхагва нь 1931 оны улсын баяр наадмаар 9 давж үзүүрлэн улсын заан, 1933 онд 10 давж түрүүлэн улсын арслан цол мөн 1939 онд 512 бөхөөс 8 даван үзүүрлэсэн хүчтэн байв.
Тус барилдааныг зохион байгуулагчдын зүгээс үзэгчдэд зориулж олон гэнэтийн бэлэг бэлдэж байгаагийн дотор супер азтан тодруулж автомашин бэлэглэхээр болжээ.
Энтертайнмент
Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багууд Азийн аваргад оролцоно

Сингапур улсад зохион байгуулагдаж буй 2025 оны “FIBA 3×3” Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Монгол Улсын эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнийг танилцуулж байна.
Эрэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд А.Ананд, Э.Дөлгөөн, Ц.Отгонжаргал, Г.Дөлгөөн нар багтжээ. Эрэгтэй шигшээ баг тэмцээний “А” хэсэгт урьдчилсан шатны “А” хэсгийг тэргүүлсэн баг болон Сингапур улсын шигшээ багтай өрсөлдөх юм.
Эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд О.Хулан, Э.Нарангоо, М.Булбул, Б.Ариунцэцэг нар багтжээ. Эмэгтэй шигшээ баг тэмцээний “B” хэсэгт урьдчилсан шатны “B” хэсгийг тэргүүлсэн баг болон Тайланд улсын шигшээ багтай өрсөлдөх юм. Эрэгтэй, эмэгтэй шигшээ баг аль аль нь гуравдугаар сарын 29-нд эхний тоглолтоо хийнэ.
-
Энтертайнмент19 цаг өмнө
Б.Отгонтуяа БНСУ-ын бөхийг цэвэр яллаа
-
Нийгэм23 цаг өмнө
Зөвшөөрөлгүй барьсан гүүрийг буулгаж, орц гарцыг чөлөөлж байна
-
Эдийн засаг22 цаг өмнө
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ дөрөвдүгээр сарын 1-нээс 792 мянган төгрөг болно
-
Эдийн засаг21 цаг өмнө
Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн анхааралд
-
Нийгэм22 цаг өмнө
Шинэ тойрог авто замын урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж байна
-
Улс төр21 цаг өмнө
Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон баталлаа
-
Нийгэм20 цаг өмнө
ТЭЦ-5 станц 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэнэ
-
Энтертайнмент22 цаг өмнө
Монгол Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно