Connect with us

Улс төр

2023 оны байдлаар 824 эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах мэс заслын тусламж, үйлчилгээ хийгджээ

Нийтэлсэн

-

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хороо өнөөдөр (2025.04.01) хуралдаж, дэвшигчдийн сонсголд ажиллах хараат бус шинжээчдийг томилох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, Донорын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээллийг сонслоо.

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнгөрөгч сарын 20-ны өдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл (НДҮЗ)-ийн болон Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ)-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчдийн сонсголыг энэ сарын 07-нд нээлттэй зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн мэдлэг, мэргэшил, ур чадвар, ёс зүй, туршлагын талаар мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргаж, сонсголд танилцуулах шинжээчийг шалгаруулах тухай зарыг хуулийн дагуу олон нийтэд нээлттэй түгээсний дагуу “Шимтгэл төлөгч таны төлөө” төрийн бус байгууллагын тэргүүн Л.Цэрэндулам, Анагаахын Шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн ахлах багш Э.Мөнхсоёл нар саналаа ирүүлжээ.

Хараат бус шинжээчид нэр дэвшигч Л.Цэрэндулам Баянхонгор аймаг, Улаанбаатар хотын Найрамдлын (хуучнаар) районы Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хэлтсээс нийслэлийн болон Нийгмийн даатгалын ерөнхий газрын ахлах байцаагч, газрын дарга хүртэл дэвшин ажилласан бол Э.Мөнхсоёл Бүгд Найрамдах Солонгос Улс, Япон Улсад анагаах ухааны мастерийн болон докторын зэрэг хамгаалсан, тархи судлал, физиологи, ясны бодисын солилцоо, нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр судалгаа хийдэг судлаач хүн юм.

Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен, Б.Бат-Эрдэнэ, Ж.Чинбүрэн, Д.Ганмаа, С.Зулпхар, Д.Үүрийнтуяа, Ц.Идэрбат, М.Нарантуяа-Нара нар хараат бус шинжээчид нэр дэвшигчдээс тэдний ажил, мэргэжлийн туршлага, өөрийн үнэлэмж, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын тогтолцоо, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах талаарх үзэл бодол, Үндэсний зөвлөлүүд, тэдгээрийн гишүүдэд тавих мэргэжил, ур чадварын шаардлага, үнэлгээ, дүгнэлт өгөх арга, аргачлал, ёс зүй, ашиг сонирхлын зөрчил үүсэх, эсэх зэрэг олон асуулт асууж, үг хэлэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд хараат бус шинжээчийг “…Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар томилно” гэж заасны дагуу санал хураалт явуулахад нэр дэвшигчдийн хэн нь ч гишүүдийн гуравны хоёрын дэмжлэг авч чадсангүй. Иймд хараат бус шинжээч томилох ажлыг дахин шинээр эхлүүлэх боллоо. Үүнтэй холбоотойгоор энэ сарын 07-нд хийхээр товлосон НДҮЗ-ийн болон ЭМДҮЗ-ийн даатгуулагчийг төлөөлсөн гишүүнд нэр дэвшигчдийн сонсголыг мөн хойшлуулахаар боллоо.

Дараа нь Байнгын хорооны хуралдаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Донорын тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ. Анх 2000 онд батлагдаж, 2018 онд шинэчлэн найруулсан уг хуулиар хүний эрүүл мэнд, амь насыг аврах зорилгоор сайн дураараа цус, эс, эд, эрхтнээ үнэ төлбөргүй өгөх, шилжүүлэн суулгахтай холбоотой харилцааг зохицуулж буй юм.

Эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ манай улсад 1996 оноос эхэлсэн гэдгийг Эрүүл мэндийн сайд танилцуулгадаа дурдаад, тэр үеэс эхлэн өнөөг хүртэл буюу 2023 оны жилийн эцсийн байдлаар нийт 824 эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах мэс заслын тусламж, үйлчилгээ хийгдээд байгааг мэдээлсэн юм. Үүний дотор донороос 500 хүнд элэг, 400 хүнд бөөр, 33 хүнд ясны чөмөг, 170 хүнд шөрмөс шилжүүлэн суулгажээ.

Хуулийн шинэчилсэн найруулгын хүрээнд 2018 онд Эрүүл мэндийн сайдын А/70 тушаалаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн бүтцэд Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албыг байгуулсан. Тус алба Донорын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохицуулах, эрүүл мэндийн байгууллагуудыг удирдлага арга зүй, нэгдсэн зохицуулалтаар хангах, хяналт тавих, үр дүнг тооцох, тайлагнах чиг үүргийг хэрэгжүүлж байна.

Тархины үхлийг тодорхойлох үйл явц MNS 4621:2008 стандарт болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны А/198 тушаалаар баталсан журмаар зохицуулагддаг бөгөөд өнөөдрийг хүртэл улсын хэмжээнд 21 эрүүл мэндийн байгууллагад тархины үхэл тодорхойлох баг ажиллаж 278 боломжит донорыг илрүүлж, 37 гэр бүлээс зөвшөөрөл авч, 45 хүнд бөөр, 27 хүнд элэг, 170 гаруй хүнд шөрмөс шилжүүлэн суулгажээ. 2023 онд хийгдсэн судалгаагаар эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний дараах амьдрах чадвар дэлхийн дунджаас өндөр үзүүлэлттэй байгааг сайд мэдээлэлдээ онцоллоо. Ойрын жилүүдэд эрхтэн шилжүүлэн суулгах тоо нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд одоогийн байдлаар эрхтэн шилжүүлэх суулгуулах шаардлагатай 1094 иргэн дараалалд бүртгүүлсний 182 нь элэг, 683 нь бөөр шилжүүлэн суулгуулахаар хүлээж байгааг тэрбээр дурдаад, хуульд заасны дагуу донороос эрхтэн шилжүүлэн суулгах зөвшөөрлийг сайдын тушаалаар баталсан журмаар, энэ талаарх ёс зүйн удирдамжийг Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороогоор батлан хэрэгжүүлж буй болон цаашид тархины үхэлтэй донорын гэр бүлээс зөвшөөрөл авах асуудлыг эрхтэн шилжүүлэн суулгах технологи, үйл ажиллагаатай уялдуулсан эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатайг тэмдэглэв.

Донорын тухай хуулиар цусны аюулгүй байдлыг хангах цогц үйл ажиллагааг зохицуулж байна. Эрүүл мэндийн яамны харьяа Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс энэхүү цогц үйл ажиллагааг үндэсний хэмжээнд зохион байгуулдаг бөгөөд өнөөдрийн байдлаар 21 аймаг, Хархорин, Мандал, Тосонцэнгэл сумд, нийслэлийн алслагдсан Багануур, Налайх дүүргүүдэд цусны салбар төвүүд ажиллаж, орон нутгийн хүн амын эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээг ханган ажиллаж байна. Мөн Дорноговь аймгийн Замын-Үүд суманд шинээр цусны салбар төв байгуулах бэлтгэлийг хангажээ.

Цус сэлбэлт судлалын салбарын цус, цусан бүтээгдэхүүний хэсэг болох бүхэл цус буюу сийвэн эсийг цусны донороос цуглуулдаг нэгж 2014 онд 26097 байсан бол 2024 онд 45577 нэгж болж, 1.7 дахин, цус, цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 65.5 мянган нэгж байснаа 127.6 мянган нэгж болж 1.9 дахин нэмэгдсэн байна. Мөн манай улс 1994 оноос сайн дурын авлагагүй донорын эгнээнд нэгдэж 2024 он гэхэд бүрэн шилжсэн бөгөөд өнгөрөгч оны эцсийн байдлаар 170 гаруй цусны донор бүртгэлтэй байна.

Эдүгээ дэлхий дахинд нийгмийн эрүүл мэндийн эрсдэлтэй байдал, байгалийн гамшиг, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээ нөөцийн асуудал чухлаар тавигдаж байна. Иймд сайн дурын, авлагагүй цусны донорыг нийтэд сурталчилж, энэ үйл хэрэгт олон нийтийг уриалах шаардлагатай бол эс, эд эрхтэн шилжүүлэн суулгах асуудлыг сурталчлах боломжгүй. Гэтэл Монгол Улсын Донорын тухай хуулиар эдгээр эрс тэс ялгаатай харилцааг нэгтгэн зохицуулсан нь учир дутагдалтай тул тус тусад нь хуульчлах шаардлагатайг сайд мэдээлэлдээ онцгойлж, хуулийн төслүүдийг өргөн бариад байгааг мэдээллээ.

Мөн тэрбээр үр шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээний талаар танилцуулав. Энэ төрлийн эмчилгээ, үйлчилгээний дэвшилт технологийг Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Юнимед, Өүжин Мед зэрэг эрүүл мэндийн таван байгууллага нутагшуулаад байгаа бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд 1685 хүүхэд энэхүү дэвшилт технологийн аргаар эсэн мэнд мэндэлж, өсөж торниж байгаагийн 1133 донорын эсээр, 77 тээгч эхээр мэндэлсэн талаар Эрүүл мэндийн сайд мэдээлэлдээ дурдлаа. Хүүхдийн гэр бүлийн статусыг илүү тодорхой болгох зорилгоор тэтгэвэр, нийгмийн халамжийн асуудлыг холбогдох хуулиудад тодорхой тусган, боловсронгуй болгох шаардлага байгааг тэрбээр онцлов.

Мэдээллийнхээ төгсгөлд тэрбээр гадаад улсад эмчлүүлсэн иргэдийн тухай болон эмч, эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн баталгааг хангахтай холбоотой асуудлуудыг ярьсан юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд нийт 199 иргэн гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлж, эмчилгээний зардлаа буцаан авсан байна. Тэдний 20 гаруй хувийг элэг шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэсэн иргэд эзэлж байгаа бөгөөд уг эмчилгээг Энэтхэг, Турк, БНСУ-д хийлгэж, нийт 10 гаруй тэрбум төгрөг зарцуулжээ. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд 2024 онд өөрчлөлт оруулж, Монгол Улсад оношлох, эмчлэх боломжгүйгээс гадаад улсад эмчлүүлсэн эмчилгээний зардлыг насанд хүрэгчдэд 20.0 хувиар, хүүхдэд 50.0 хувиар буцаан олгож байгаа аж.

Түүнчлэн сүүлийн жилүүдэд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд үйлчлүүлэгчдийн гүтгэлэг, доромжлолд өртөх, нийгмийн сүлжээнд хууль бус дуу дүрсний бичлэг цацах зэрэг явдалд тасрахгүй байгааг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан онцгойлон танилцуулж, гурван эмч, эмнэлгийн мэргэжилтэн тутмын хоёр нь ямар нэг байдлаар үйлчлүүлэгчийн дарамт, заналхийлэлд өртөж байсан гэсэн Хүний эрхийн Үндэсний Комиссын тайланг эш татав. Иймээс иргэд, үйлчлүүлэгчийн эрх, үүргийг оновчтой тогтоож хуульчлах зайлшгүй шаардлага тулгараад байгааг тэрбээр онцлон тэмдэглэлээ.

Эрүүл мэндийн сайдын хийсэн мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа цусны болон амьгүй донорын ар гэрт оршуулгын тэтгэмж олгох НДҮЗ-ийн шийдвэрийн хэрэгжилт ямар байгаа, цаашид энэ урамшууллын тогтолцоог үр дүнтэй болгохын тулд хэрхэх талаас асууж, монгол хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах, урт наслах боломжийг нэмэгдүүлэх, осол гэмтлээс сэргийлэх, хавдрын өвчлөлийг бууруулахад чиглэсэн нөлөөллийн ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ амьгүй донороор цаашид амьдрах боломжтой хүмүүстээ амь, амьдрал бэлэглэх хүнлэг сонголтыг хийх ар гэрийнхнийх нь ухамсрыг дээшлүүлэх нөлөөлөл, хөшүүргийг бий болгох зайлшгүй шаардлага байгааг дурдсан юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Бейсен Хүний гавьяат эмч П.Батчулуунд оногдуулсан шийтгэлийн талаар асууж, Донорын тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулах, эрүүл мэндийн байгууллагуудыг удирдлага, арга зүйгээр хангах, хяналт тавих ёстой Зохицуулах алба уг тохиолдолд хэрхэн ажилласан талаар асууж хариулт авсан юм. Мөн тэрбээр үр шилжүүлэн суулгахтай холбоотой болон тээгч эхийн зохицуулалт, зөвшөөрлийн асуудлыг хэрхэн зохицуулахаар хуулийн төсөлд тусгасныг болон эрхтэн шилжүүлэн суулга эмчилгээний төсөв, санхүүжилтийн талаар тодруулж асуув. Тэрбээр, эрүүл мэндийн салбарт удирдлага, зохион байгуулалтын дутагдалтай, мэргэжлийн бус байдал сөргөөр нөлөөлснийг дүгнэж, зохицуулах алба, хөгжлийн төв, ёс зүйн хороо зэрэг бүтцүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ Донорын тухай хуулийг сурталчлах, иргэд, олон нийтэд эерэгээр ойлгуулах талаар эрчимтэй ажиллах, донорыг хамгаалах, урамшуулахад анхаарах шаардлагатай байгааг онцолсон бол Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара эмч, эмнэлгийн ажилтнуудын ажиллах нөхцөл хүнд байгаа гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлж, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хэдэн эмч хийж байгаа, хүний нөөц, түүнийг бэхжүүлэх талаар ямар ажил хийж байгааг талаар асууж хариулт авав. Тэрбээр зайлшгүй шалтгаанаар гадаадад эмчлүүлж байгаа хүмүүст зардлын баримтаа бүрдүүлэх, буцаан олголтоо авах талаар сайтар зөвлөгөө өгч байх нь зүйтэй талаар саналаа хэллээ.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн Хүний гавьяат эмч П.Батчулуунд тохиолдсон явдал бол зөвхөн тэр хүний тухай асуудал биш эд эс, эрхтэн шилжүүлэн суулгах тусламж үйлчилгээний цаашын хөгжлийн тухай асуудал болохыг мэдэгдээд, үүнээс авах сургамж, дүгнэлт, хуулийн цоорхой нь хаанаа байгааг асууж, гэмтэл осол, харвалт, зүрхний шигдээс зэрэг өвчлөлийн эрчимт эмчилгээг сайжруулах хэрэгцээ байгааг хэлэв. Тэрбээр гадаадад эмчлүүлж байгаа цусны бүлэг тохироогүй хүмүүсийн даатгалын санхүүжилтийг 40-50 хувиар нэмэхэд л энэ эмчилгээ нутагшиж, гадашаа урсаж байгаа 10-20 тэрбум төгрөгийн зардлыг Монголдоо үлдээж чадна гэдгийг гэдгийг онцлоод, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүддээ урам зориг өгөхөд анхаарал хандуулах болсныг тэмдэглэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа Донорын тухай хуулийн зорилго хангагдсан эсэх, хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээний үр дүн, түүнд хийсэн дүгнэлтүүд, шинээр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдэд харилцааг иж бүрнээр зохицуулж чадсан эсэх зэрэг олон асуулт тавьж, хууль тогтоомжийн үр дагаварт үнэлгээ хийх арга, аргачлалыг нарийвчлан боловсруулж, мөрдүүлэх шаардлага байгааг онцолсон юм. Мөн Улсын Их Хурлын гишүүн С.Зулпхар Цусны донорын тухай болон Эрхтэн шилжүүлэн суулгах тухай хуулийн төслүүдийн үзэл баримтлал, зарчим, зохицуулалтын талаар асууж, Эрүүл мэндийн сайд болон ажлын хэсгийн гишүүдээс дэлгэрэнгүй хариулт авсны дээр Донорын тухаы хууль тодорхой хэмжээнд үүргээ гүйцэтгэсэн гэдгийг лнцлон тэмдэглэж, өнгөрсөн хугацаанд бүх юм болж бүтэхгүй байсан мэтээр дүгнэх нь өрөөсгөл гэж үзэж байгаагаа хэлсэн юм. Тэрбээр, хууль тогтоомжийн хэрэгжилтийг тайлагнах тодорхой аргачлалтай болох, хууль санаачлагчид буюу Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газар нэг асуудлаар тус тусдаа хуулийн төсөл боловсруулсан бол хамтад нь хэлэлцэх, Гэр бүлийн тухай хуульд тээгч эхтэй холбоотой зохицуулалтыг тусгахаар хуулийн төсөл боловсруулж бэлэн болгосныг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналуудыг хэлэв.

Байнгын хорооны дарга Л.Энхнасан Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай болон Цусны донорын тухай хуулийн төслүүд, мөн Эмнэлгийн мэргэжилтний тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт няхуур хандаж, ажил хэрэгчээр ажиллахыг гишүүдэд уриаллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсад Хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярыг “Хүүхэд-Хайр-Ирээдүй” сэдвийн хүрээнд орон даяар тэмдэглэж байна. Хүндэтгэлийн чуулга уулзалт Төрийн ордонд болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 100 жилийн ойн баярын мэндийг Засгийн газар, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн нэрийн өмнөөс дэвшүүллээ.

Өнгөрсөн хугацаанд Монгол Улстай бүх талаар хамт байсан НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, ДЭМБ, Японы Хүүхдийг ивээх сан, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн зөн, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Европын холбоо, Гүүд Нейборс, Монголын Улаан загалмайн нийгэмлэг болон олон улсын хүмүүнлэгийн бусад байгууллагууд, Элчин сайдын яамдад онцгойлон талархал илэрхийлээд Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байгааг онцлов.

1925 оны тавдугаар сарын 8 буюу 100 жилийн тэртээх энэ өдөр их зохиолч Дашдоржийн Нацагдорж 19 настайдаа “Хойчийг залгамжлагч багачуудын холбоо”-г санаачилсан нь Монголын хүүхдийн төлөө байгууллага, хөдөлгөөний эхлэл болсон. Тиймээс Хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн бол шинэ Монгол Улсын соёл, гэгээрлийн үндэсний сэргэн мандалтын нэгэн давалгаа болсон.

Монгол Улс эх орны дайны хүнд бэрх он жилүүд буюу 1940-өөд оноос анхны хүүхдийн зусланг байгуулж, 1951 онд Хүүхэд залуучуудын театр, 1957 онд Залуу байгальчдын төв станц, 1958 онд Монголын пионер сурагчдын ордон, 1969 онд Хүүхэд залуучуудын парк, 1975 онд Залуу техникчдийн ордон, 1978 онд Олон улсын “Найрамдал” төв зэрэг хүүхэд залуучуудын хөгжлийг дэмжсэн томоохон бүтээн байгуулалтуудыг хийсний зэрэгцээ өсвөр үеийнхний хүмүүжил, төлөвшлийг “Бүх нийтийн үйлс” болгож, хойч үедээ анхаарал хандуулж байсан түүхтэй.

1980-аад оны сүүлч, 1990-ээд оны эхэн үед өрнөсөн нийгмийн шилжилтийн нөлөөгөөр хүүхдийн байгууллага, хөдөлгөөний үйл ажиллагаа доголдсон ч төрөөс тавих анхаарал сулраагүй. Монгол Улс 1990 онд Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид нэгдэн орж, хүүхдийн эрхийг төрөөс хангах, хамгаалах үүрэг хүлээж, хүүхдийн төлөө үйл ажиллагааны үндэсний механизмыг бүрдүүлсэн. Улмаар 1995 онд Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулж, 1996 онд анх удаа Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуультай болж, хүүхдийн үндсэн эрхийг хангах эрх зүйн орчныг бүрдүүлсэн зэргийг Ерөнхий сайд цохон тэмдэглэв.

Засгийн газар 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлаж, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл шинэчилсэн бүрэлдэхүүнээр хуралдаж, шаардлагатай байгаа 200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны асуудлыг 2026 оны төсөв болон төр хувийн хэвшлийн түншлэлээр бүрэн шийдвэрлэхээр болсон.

Өнөөдөр бид хамтдаа хүүхэд хамгаалал, хүүхдийн хөгжлийн цогц ажлын төлөвлөгөөг олон улсын байгууллагуудтай хамтарч боловсруулах, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын ажиллагаагаар нэмэгдүүлэх, хүүхдийн төлөө байгууллагуудын хамтын ажиллагаа, ойлголцол, харилцан итгэлцлийн тогтолцоог сайжруулах, хүүхдийн оролцооны байгууллагыг чадавхжуулах, хүүхдийн сангийн үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох, хүүхдийн шинжлэх ухаан, технологийн ордон, хүүхдийн спортын цогцолбор, хүүхдийн урлагийн ордон, дөрвөн улирлын хүүхдийн зуслан, хүүхэд гэр бүлийн хөгжлийн төвийг бүсчлэн байгуулах зэрэг олон асуудлыг эрэмбэлнэ.

Аль ч улс орны ирээдүй бол хүүхэд. Монголын ирээдүй болсон хүүхдийн төлөө зориулж буй сэтгэл зүрх, цаг хугацаа, хүчин зүтгэл, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол бол хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт юм. Тиймээс хүүхдийн хамгаалал, хөгжлийн хөрөнгө оруулалтын харилцааг оролцооны аргаар шийдвэрлэж, хүүхдийн төлөө байгууллагуудын их засвар, хүний нөөцийн асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх төлөвлөгөөг бас өнөөдөр хэлэлцэх шаардлагатай байгааг Ерөнхий сайд онцлов.

Хүүхэд бүр цэцэрлэгтэй, хүүхэд бүр сургуультай, хүүхэд бүр зуслантай, хүүхэд бүр хөгжлийн ордонтой байх ёстой. Үүний төлөө Засгийн газар, салбарын яам онцгойлон анхаарч ажиллаж байгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан энэ үеэр хэлсэн үгэндээ тодотголоо.

2025 онд Монголын хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж хөгжсөний 100 жил төдийгүй НҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдэн орсны 35 жил, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийг байгуулсны 30 жил давхар тохиож байна.

Дэлгэрэнгүй ...

Улс төр

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой өнөөдөр тохиож байна.
1925 онд анх “Хүүхдийн төлөө байгууллага” нэрийн дор Монголын анхны хүүхдийн байгууллагын суурь тавигдсан нь тухайн үеийн нийгмийн сэтгэлгээ, боловсрол, хүмүүжлийн шинэ хандлагын эхлэл болж байв. Үүнээс хойш олон үеийн багш сурган хүмүүжүүлэгч, нийгмийн зүтгэлтэн, сайн дурын ажилтнууд хамтран ажиллаж, хүүхдийн хөгжил, хамгаалалд чиглэсэн бодлого, хөтөлбөрийг тууштай хэрэгжүүлж ирсэн нь манай улсын ирээдүйг тодорхойлогч хүчин зүйл болсон юм.
Монгол Улсын Засгийн газар, боловсролын болон хүүхэд хамгааллын байгууллагууд энэхүү ойг тэмдэглэхдээ өнгөрсөн зуунд бүтээсэн үнэт өв, туршлага дээр тулгуурлан хүүхдийн хөгжилд чиглэсэн бодлого, үйл ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, илүү хүртээмжтэй, тэгш, тогтвортой орчин бүрдүүлэхийг зорьж байна.
Монголын хүүхдийн байгууллагын 100 жилийн ой бол зөвхөн өнгөрснийг дурсах биш, шинэ зууны хүүхдүүдэд илүү сайн ирээдүй бэлдэх тухай том асуултын хариу юм. Тэдний төлөө хийж буй бүхэн бол зөвхөн өнөөдрийнх биш маргаашийн үнэ цэнэ билээ.
Ойн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Засгийн газрын сайд нар, хүүхдийн төлөөх байгууллагуудын төлөөлөл, хүүхэд багачууд оролцов гэж Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас мэдээллээ.  
Дэлгэрэнгүй ...

Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины урилгаар Аугаа их Эх орны дайны ялалтын түүхт 80 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийв.

Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд болон ОХУ-ын ард түмэнд Аугаа их Эх орны дайны ялалтын түүхэн 80 жилийн ойн баярыг мэндийг Монголын төр засаг, ард түмний нэрийн өмнөөс өргөн дэвшүүллээ.

Монгол Улс, монголын ард түмэн дайны эхний өдрүүдээс эхлэн “Бүхнийг ялалтын төлөө”, “Бүхнийг фронтод” хэмээх урианы дор Зөвлөлтийн Улаан армид бүх талын буцалтгүй тусламжийг хүргүүлэхийн төлөө хичээн зүтгэж байсан нь Монгол, Оросын найрамдалт харилцааны түүхэн дэх хамгийн чухал үйл явдлуудын нэг байсныг түүхийн хуудаснууд харуулж буйг онцолж, Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн ёслолын жагсаалд оролцож буйг тэмдэглэв.


ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх түүний урилгыг хүлээн авч Москва хотноо хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлж, Аугаа их Эх орны дайны хүнд жилүүдэд Монгол Улс, монголын ард түмэн Зөвлөлт Холбоот Улсад тусламж дэмжлэг үзүүлж байсныг ОХУ-ын төр засаг болон ард түмэн үргэлж өндрөөр үнэлж, чухал ач холбогдол өгч байдгийг тэмдэглэв.

Түүнчлэн, уулзалтын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нар Монгол, Оросын уламжлалт найрсаг харилцаа болон худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, эрчим хүч, тээвэр логистик, аялал жуулчлал, байгаль орчин болон хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны өргөн  асуудлаар санал солилцов.

Мөн Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг цаашид ч иж бүрэн стратегийн түншлэлийн зарчмаар тууштай урагшлуулан хөгжүүлэхийн төлөө байгаагаа Төрийн тэргүүн нар онцлон тэмдэглэв.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм1 сар өмнө

“Мөнгө зээлээч” гэх чат илгээж, 6 сая төгрөг залилжээ

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн цаг хугацааны шинэ үечлэлийг өнөөдөр эхлүүлж байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсад хүүхдийн байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны уулзалт хийлээ

Нийгэм1 сар өмнө

ГССҮТ-ийн алсын дуудлагын баг орон нутгийн эмч нартай хамтран осолд орсон иргэдэд тусламж үзүүллээ

Энтертайнмент1 сар өмнө

“Ромео, Жульетта” эмгэнэлт драмын жүжгийг маргааш нээнэ

Нийгэм1 сар өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1487 болжээ

Эдийн засаг1 сар өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 23325 төгрөг болжээ

Улс төр1 сар өмнө

Монгол Улсын Ерөнхий аудиторын албан тушаалд нэр дэвшигчтэй хийх сонсгол болов

Улс төр1 сар өмнө

Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн Засгийн газар шийдвэр гаргалаа

Улс төр1 сар өмнө

Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд иргэдийн хяналт, оролцоог хангана

Нийгэм1 сар өмнө

Зургаадугаар сарын 01-ээс эхлэн хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно

Нийгэм1 сар өмнө

Хүүхдийн бэлгэнд сахрын агууламж өндөртэй бүтээгдэхүүн бэлэглэхгүй байхыг уриалав

Нийгэм1 сар өмнө

Хол замд зорчихгүй байхыг анхааруулж байна

Нийгэм1 сар өмнө

ТЦА: Дугуйтай хүүхдийг мөргөөд зугтсан жолоочийг олж тогтоохоор ажиллаж байна

Эдийн засаг1 сар өмнө

Монгол Улсын Хөгжлийн банкны дүрмийн санг 1.5 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо

Нийгэм1 сар өмнө

“Математикийн 1000 бодлого” нээлттэй нийтлэгдлээ

Нийгэм1 сар өмнө

АТГ: Төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлав

Нийгэм1 сар өмнө

Алба хаагчид өдөр бүр ногоон бүс, зуслангийн чиглэлд аюулгүй байдлыг ханган ажиллаж байна

Нийгэм1 сар өмнө

Солонготын даваа цасан бүрхүүл тогтож, халтиргаа гулгаа үүссэн байна

Нийгэм1 сар өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас “Гранд плаза”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, асфальт бетоноор хучна

Нийгэм1 сар өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 1410 болжээ

Улс төр1 сар өмнө

Засгийн газар хуралдаж байна

Улс төр1 сар өмнө

Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

Улс төр1 сар өмнө

Монгол шуудан ХК-ийн үйл ажиллагаа, түгээлтийн сүлжээний ашиглалтын талаарх мэдээллийг сонслоо

Улс төр1 сар өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын ажлын хэсгүүд

Эдийн засаг1 сар өмнө

Монгол Улсын гадаад валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрчээ

Нийгэм1 сар өмнө

Эзэнгүй нохой, муур барих ажлыг бүсчилсэн байдлаар зохион байгуулан ажиллаж байна

Нийгэм1 сар өмнө

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт 1278 ТҮЦ-ийг нүүлгээд байна

Нийгэм1 сар өмнө

Шадивлан зуслангийн авто замаас Петровис ШТС хүртэлх авто замыг хаана

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент5 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр7 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт7 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт7 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр7 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр7 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм7 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр7 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад4 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр4 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм4 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм9 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм9 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм12 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм12 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад1 жил өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг1 жил өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм2 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим