Нийгэм
Улсын химийн XXXIV олимпиад албан ёсоор эхэллээ

Улсын химийн XXXIV олимпиадад 21 аймаг, 9 дүүргийн 9 дүгээр ангийн төрөлд 44 сурагч, 12 дугаар ангийн төрөлд 45 сурагч, багшийн төрөлд 42, нийт 131 оролцогч мэдлэг, чадвар, оюун ухаанаа уралдуулж байна.
Энэ удаагийн олимпиадын онцлог нь анх удаа бүх ангилалд олон улсын жишгийн дагуу арбитрэшний үйл ажиллагааг зохион байгуулж, цахим технологийн хэрэглэгдэхүүн хэрэглэж байгаа нь цаг хугацаа хэмнэж сурагчдын дундах шударга өрсөлдөөнийг бий болгохын зэрэгцээ үнэлгээний системийг илүү алдаагүй болгож байна.
Олимпиадын хөтөлбөрийг цахим орчинд байршуулж, цааснаас татгалзаж байгаа нь өсвөр насныханд ой, модоо хайрлан хамгаалах сэдлийг өгч байгаа юм.
Дараагийн том онцлог бол шагналын систем нь сурагчдын төрөлд олон улсын жишгийн дагуу 8-12% алтан медаль, 18-22% мөнгөн медаль, 28-32% хүрэл медаль тус тус эзлэх юм. Энэ нь нэг үеийн сурагчдын дундах өрсөлдөөн ихэсгэх, бүс нутгийн химийн шинжлэх ухааны сонирхох өсвөр үеийн хүүхэд залуучуудын тоог ихэсгэх зорилготой юм. Цаашлаад эх орны түүхий эдээс дэвшилтэд технологид хэрэглэгдэх бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх химийн үйлдвэрийн дотоод чадвартай боловсон хүчнийг бэлтгэх бодлоготой юм.
Ийнхүү Боловсролын ерөнхий газар, Монгол улсын их сургууль, “Монголын химийн олимпиадын хороо” нийтэд үйлчлэх төрийн бус байгууллагын хамтран зохион байгуулж буй улсын химийн олимпиад жил ирэх тусам олон улсын жишигт нийцэх өөрчлөлтүүдийг хийсээр байна.
Олимпиадыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Мобинет, химийн зөвлөх багш асан Б.Роломжавын гэр бүл, шавь нар ивээн тэтгэж оролцож байгаа бол цахим технологийн шийдлийг “Mexim consulting” ХХК боловсруулсан байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.