Нийгэм
Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Гэр бүлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг боловсруулж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.
Яамнаас нийгмийн олон төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг үе шаттай зохион байгуулж, эрдэмтэн судлаачид мөн төрийн болон төрийн бус байгууллагын саналыг хуулийн төсөлд тусгаж байгаа юм.
Энэ удаа МУИС-ын Хүн ам зүйн хөтөлбөрийн эрдэмтэн судлаач багш нартай уулзлаа.
Багш, судлаачид хүн ам зүйн асуудлыг голлон анхаарч, гэр бүлийг дэмжих нь зүйтэй гэж үзэж байна.
Гэр бүлийг дэмжих тухай анхдагч хуулийн төсөл нь гэр бүлд дэмжлэг үзүүлэх, ажил амьдралын тэнцвэртэй байдлыг хангах, нийгмийн цогц үйлчилгээг гэр бүлийн гишүүн бүрд хүргэх замаар гэр бүлийн тогтвортой, сайн сайхан байдлыг дэмжих зорилготой юм.
Хуулийн төсөл батлагдсанаар гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих, ялангуяа бага насны хүүхэдтэй, олон хүүхэдтэй гэр бүлийн амьдралын чанарыг сайжруулах, Монгол Улсын хүн амын тогтвортой өсөлт хангагдах, гэр бүлд ээлтэй орчин нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.